Жаргалант уулчдын клуб

Жаргалант уулчдын клуб

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Жаргалант уулчдын клуб, Sports Club, Juulchin Street, Chingiltei, Ulaanbaatar.

30/05/2026

“Жук-Алтан Ирвэс-2026" төсөл нь зөвхөн оргилд хүрэх биш, Монгол орныхоо байгалийн үзэсгэлэн, уулчдын тэсвэр хатуужлыг таниулан сурталчлах томоохон зорилгыг тээж буй билээ.

Эх орныхоо сүрлэг өндөр уулсын оройд Төрийн далбаагаа мандуулж, эр зориг, тэсвэр хатуужлын үлгэр дуурайл болж буй "Жук-Алтан Ирвэс-2026" төслийн багийнхандаа халуун баяр хүргэж, цаашдын авиралтуудад нь өндөр амжилт хүсье!

Цаст мөнх уулс нь ивээж, буух зам зөөлөн байх болтугай.
#жаргалантуулчдынклуб

30/05/2026

🗻 ЖУК-Алтан ирвэс баг маань өнөө өглөө буюу 2026.05.31 өдрийн 08:40 цагт Хархираагийн уулсын ноён оргилд амжилттай гарч, Мөст оргилд бараалхсан сайхан мэдээ ирлээ! 👏👏👏

Харин үлдсэн бидэнд бүтэнсайн өдөр Богд Хан ууландаа алхах мэдээ байна!😁

⛰️МАРШРУТ: Их тэнгэр ▶️ Цэцээ гүн ▶️ Их тэнгэр
🥾Алхалтын зай: 25 км
⏰Цуглах цаг: 05.31-ны ням гараг, 06:00 цаг
📍Цуглах газар: Их тэнгэрийн ам /Маршалын гүүр өнгөрөөд, зүүн эргээд 200 метр явах/
❗️Анхаарах зүйлс:
- Тухайн өдрийн цаг агаарт тохируулан хувцаслах.
- Алхагч өөрийн аюулгүй байдлаа хариуцаж, таяг, анхан шатны эмийн сан зэрэг алхалтын бэлтгэлийг бүрэн хангаж ирнэ.
- Үдийн цайг замдаа уух тул халуун хоол, ундаа бэлдэж ирээрэй 😊

Зүүх үг:
Бороотой өдрийн Богд Хан уулын үзэсгэлэн гоог алхаж үзсэн хүмүүс л мэдэх байх. Ямар тансаг гээ... За тэгээд алхаад бай, алхаад бай 🥰

#жаргалантуулчдынклуб #ТогтмолАлхалт

Photos from Жаргалант уулчдын клуб's post 28/05/2026

Жаргалант уулчдын клубын уулчид Түргэний уулсын Олимп оргилд багаараа амжилттай авиралт хийлээ. 2024 онд 1-р мөсөн унжлага, 2025 онд 3-р мөсөн унжлагаар авирсан бол 2026 оны Жук-Алтан ирвэс багийн залуус голын 2-р мөсөн унжлагаар амжилттай авирч бууж ирлээ.

Багийн бүх гишүүддээ баяр хүргэе.

Авиралтын багийн ахлагч СМ Demberel Bayanbat

Мөнх хөх тэнгэр нь цэлмэг байг ээ.

Photos from Жаргалант уулчдын клуб's post 26/05/2026

Увс аймаг. Түргэний уулс. Дэглий цагаан уулын оргилд амжилттай бараалхав. Дэглий цагаан уулын хойд нүүрийн авиралтаа замаа судлаж буй Жук-н залуусийн бичлэг.

Жук-Алтан ирвэс авиралтын багийн залуустаа амжилт хүсье.

Олон нуурын хөндийн цас ихтэй байна.

Маргааш Олимп оргилын 2-р нүүрийн авиралт хийгдэнэ.

Авиралтын багийн ахлагч СМ Demberel Bayanbat

26/05/2026

Түргэний уулсын Олимп оргилоос доош нисэх чулуу яг ийм байдалтай, мөндөр шиг л орж ирдэг дээ.

Photos from Жаргалант уулчдын клуб's post 25/05/2026

Цастай өглөөний мэнд 🌨️🌨️
Алтайн уулсаар өвөл ахин ирж байна. ❄️
Жук-Алтан ирвэс багийхан Цамбагарав хайрханы Цаст оргилд амжилттай бараалхав. 💪🇲🇳🗻
Уулын эргэн тойрон цас ихтэй учир Алтан цөгц талаас ойртох боломж олгосонгүй ч залуус маань хамгийн градустай мөсөн ханыг олж авиралтаа дуусгав. 👏💯

Дараагийн оргилуудад нь амжилт хүсье. 😎💪

25/05/2026

Зуны эхэн сар гэдэг байгаа ❄️ 🏔
Бид зундаа өнтэй өвөлжөөд л явна 💪 Цамбагарав Хайрханд багаараа амжилттай 👏

Photos from Жаргалант уулчдын клуб's post 23/05/2026

УБ Марафонтой өглөөний мэндээ. Жук-хан өчигдөр Эверестийн саммитерээ хүлээн авлаа. Эх нутагтаа тавтай морил Б. Нэргүй
Жук-Алтан ирвэс багийхан Ховд аймаг, Мөнххайрхан сумын нутагт орших Мөнххайрхан уулын Сүхбаатар оргилд техникийн авиралтаа амжилттай гүйцэтгэсэн мэдээ ирлээ. Олон жил харж, хажуугаар нь өнгөрсөн мөсөн нүүрээр замаа дуусгажээ. Баяр хүргэе залуустаа.

Энэ удаагийн “Алтан ирвэс” төслийн багийхан ихэнх авиралтаа шинэ замаар гүйцэтгэх төлөвлөгөөтэй яваа юм.

Мөнх хөх тэнгэр нь тэднийг минь өршөөг ээ.

22/05/2026

Үргэлжлэл…. ⛰️💪🙏

22/05/2026

Ховд аймаг Мөнххайрхан сум. 🇲🇳
Мөнххайрхан уулын Сүхбаатар оргил. ⛰️

Олон жил харж явсан мөсөн нүүрээр Жаргалант уулчдын клубын “Алтан Ирвэс” төслийн багийн уулчид амжилттай авирлаа. 💪👍🙏

Авиралтын багийн ахлагч
Demberel Bayanbat СМ. 👌

Photos from Жаргалант уулчдын клуб's post 18/05/2026

Эверэстийн оргилын эрхэм сайхан мэдээний араас баруун зүгт мордсон Ирвэсийн багаас баярт зурвас илгээжээ 🙏🇲🇳😘🎉👏

Хамгийн эхний оргил Сутай хайрхандаа багаараа амжилттай оргилдож дараачийн уулсын зүг хүлгийн жолоо залсан байна 🐆💪👏

Дэлхийн дээвэрт яваа уулчин маань кемп-2 дээр ирсэн байгаа юм байна. Биеийн байдал маш сайн. Удахгүй үндсэн отогтоо хүрээд ирэхнээ 👏🇲🇳🇲🇳🇲🇳💪

Хөглөгөр их Алтай хөх мөнх тэнгэр минь
Хүсэл мөрөөдлийн зүгт хөдөлсөн хүн бүрийг ивээх болтугай 🇲🇳🐆🗻💪

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Juulchin Street, Chingiltei
Ulaanbaatar
44