UB shelter- Амьтан асрах төв

UB shelter- Амьтан асрах төв

Share

Mongolia’s first animal shelter
80005718

"Сайн санаа амьтдад" ТББ нь 2017 онд амьтанд хайртай залуус золбин гэх тодотголтой зовж шаналсан амьтдыг аварч хамгаалан, нийгэмд тэдний дуу хоолой болж хүн амьтанд ээлтэй эерэг нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан ашгийн бус нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Бид энэхүү зорилгынхоо хүрээнд UB SHELTER амьтан асрах төвийг Монголд анх удаа үүсгэн байгуулж,

TikTok · TPFPT | thepainfreepettrainer 09/06/2026

Байранд нохой тэжээдэг хүмүүстээ зориулж chatgpt болон tiktok-с олсон хэдэн юмаа бас зөвлөгөө болгоод хүргүүлье гэж бодлоо. Доорхи аргууд нь үр дүнд хүрэхэд хэдэн долоо хоногоос хэдэн сар ч болж магадгүй тул та бүхэн тууштай байгаарай.

ХЭРХЭН НОХОЙГОО ШӨНИЙН ЦАГТ ХУЦУУЛАХГҮЙ БАЙХ ВЭ?

1. Өдрийн турш хангалттай нохойгоо тоглуулж, гүйлгэж, өдөржингөө хуримтлагдсан энергийг нь сайн гадагшлуулах

✅ Хэрэв өдрийн турш ажилтай байдаг бол нохойгоо өдөр өнжүүлэхэд өгөх
✅Орой ажилаа тарж ирээд нохойгоо салхилуулж, хангалттай алхуулах

2. Тархийг нь сайн ажиллуул. Зарим ноход уйдахараа их хуцдаг.

✅Нохойн тархийг сайн ажиллуулдаг хаздаг тоглоом, үнэрлэдэг тоглоом, эвлүүлдэг тоглоом зэргийг сайн тоглуулах (жишээ зургууд орууллаа, temu дээр хар мянгаараа л байдаг байх)

3. Тогтсон цагийн хуваарьтай байх

✅Хоол идэх, гадуур тоглох, алхах, унтах цаг нь тогтмол цаг байлгах

4. Салах түгшүүрийг (Separation Anxiety) шийдвэрлэх
Зарим нохой эзэн нь байхгүй үед түгшиж, айснаасаа болж удаан хугацаагаар хуцдаг.

✅Аажмаар дасгах сургалт (хамгийн үр дүнтэй арга)
Энэ нь салах түгшүүрийг эмчлэх "алтан стандарт" арга гэж тооцогддог. Зорилго нь нохойдоо таныг явсан ч эргэж ирдэг, аюулгүй гэдгийг ойлгуулах юм. Жишээ нь:
- Гутлаа өмсөөд буцаад сууна.
- Түлхүүрээ аваад зурагт үзнэ.
- Хаалга онгойлгоод шууд хаана.
- Гадаа 5 секунд гараад эргэж орно.
Нохой тайван байвал хугацааг аажмаар нэмэгдүүлнэ. Хамгийн чухал нь нохойг сандарч эхлэхээс өмнө буцаж ирэх хэрэгтэй.
✅Явахдаа өөрийг нь хоолтой тоглоом, амттан зэргийг өгөх. Ингэснээр нохой таний явахыг таагүй биш, таатай зүйлтэй холбож эхэлнэ.
✅Явах, ирэх үедээ тайван байх. Зарим эзэд ирээд хэт их баярлах, хэт удаан тэвэрч баяртай гэж хэлснээс болж өөрсдөө түгшүүрийг нэмэгдүүлдэг.

5. Юунд их хуцаж байгааг олох
✅Шөнө хөшигөө хаах
✅White noise, brown noise, нохой тайвшруулах дууг youtube дээр тавьж өгөх. Энэ нь гаднах чимээг дарахад тус болдог.
✅Үүдний хаалганаас хол байлгах

6. Шагнах замаар чимээнд дасгах

✅Tiktok бичлэг дээр харж байгаачлан маш багаар, аажмаар чимээ гаргаж, хуцахгүй байх тоолонд нь амттан өгч шагнаж байна. Аажмаар чимээг илүү нэмж, жижиг сажиг чимээ гарах тоолонд шалтгаангүй хуцахгүй болгож байна. Нохой байгалиасаа хүрээлэн буй орчны өөрчлөлт, танихгүй дуу чимээнд сэрэмжилж хуцах хандлагатай амьтан ч та зөв арга барилаар тууштай байж хэрэггүй жижиг чимээнд хуцахгүй болгож болно. Гол нь хугацаа нилээн орно шүү.

7. Хуцах бүрт нь тайвшруулж байна гээд илж, аргадаж, анхаарал хандуулах нь зарим нохойд тухайн зан үйлийг давтах шалтгаан болж болно.

✅ Нохой тайван болсон мөчид нь магтаж, амттан өгч, тайван байдлыг нь шагнаарай.
✅ Хэрэв чимээнээс болж хуцаж байвал анхаарлыг нь өөр зүйл рүү шилжүүлэх (суух команд өгөх, тоглоом өгөх, өөр өрөө рүү дуудах гэх мэт) аргыг ашиглаж болно.
✅ Хамгийн түрүүнд нохой юунаас болж хуцаж байгааг ойлгож, шалтгааныг нь арилгахыг хичээгээрэй.

Мөн нохой тэжээхэд зөвхөн нохойг сургадаггүй. Эзэн хүн ч мөн адил нохойныхоо зан төлөв, хэрэгцээг ойлгож, өөрийн амьдралын хэв маяг, хандлагаа тохируулж сурах шаардлагатай байдаг шүү❤❤❤

TikTok · TPFPT | thepainfreepettrainer 101K likes, 634 comments. “How to train a dog to stop barking at every little sound. (WITHOUT HAVING TO TELL THEM QUIET) ”

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaator
Ulaanbaatar