20/08/2026
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАХ ЁСЛОЛ БОЛЛОО
Киргизстан улсын нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад энэ сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" -д оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2026.08.20/ боллоо.
Тамирчдыг үдэн гаргах ёслолд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, тус яамны газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны дарга Э.Билэгт нарын албаны төлөөлөл оролцож, баг тамирчдад нээлтийн ёслолын болон спортын иж бүрэн хувцас хэрэглэл гардуулан амжилт хүслээ.
Энэ удаагийн наадамд манай улсаас 27 төрөлд 135 тамирчин, дасгалжуулагч оролцоно.
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Монголын багийн ахлагч сайдын ахлах зөвлөх бөгөөд Сайдын ажлын албаны дарга С.Сайнбаярт төрийн далбааг гардуулсан бол наадмын нээлтийн үйл ажиллагааны туг баригчаар Улсын заан Д.Анар томилогджээ.
Энэ удаагийн наадмын хөтөлбөрт Монголын Үндэсний бөх албан ёсоор орсон бөгөөд МҮБХ-ноос Улсын тэргүүн тайлбарлагч С.Гантөр нарын албаны төлөөлөл барилдааны зохион байгуулалтыг хариуцан ажиллана.
"Дэлхийн нүүдэлчдийн их наадам" нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд 2022 онд Туркийн Изникэд, 2024 онд Казахстаны Алматад тус тус болж байжээ. Энэ удаагийн наадамд манай улс өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн очихоор болсон байна.
Наадмын нээлтийн үйл ажиллагаа Киргиз улсын шинээр ашиглалтад орж буй 55 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн нээлттэй давхцаж байгаа бөгөөд спортын 43 төрөлд 4000 орчим тамирчин өрсөлдөнө.
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" -д оролцох Монголын баг тамирчдадаа амжилт хүсье.
09/08/2026
🇲🇳Энхийн-Од Японы шигшээ багийн эсрэг болгож тавьлаа.🔥🔥
33 оноо
14 самбар
7 оновчтой дамжуулалт! 😱😱😱
05/08/2026
🇲🇳 Монгол Улсын эрэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа.
Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо болон Японы Сагсан Бөмбөгийн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг маргааш буюу 08-р сарын 06-ны өдөр Япон Улсыг зорих гэж байна.
Тус бэлтгэл, хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Монголын шигшээ баг Япон улсын шигшээ багтай хоёр тоглолт хийх бөгөөд 08-р сарын 06–16-ны хооронд хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдана.
03/08/2026
🇰🇷БНСУ-ын Лигийн “Сөүл Тандерс” багийн тоглогч Болдсүх 🇲🇳🇲🇳
19/07/2026
ЭЦЭСТ НЬ МОНГОЛ ХҮН NBA ТАЛБАЙД ГАРЛАА❤️
Майк 2-р үед талбайд гарч 6 минут тоглоод байна.
1 дамжуулалт 1 таслалт
02/07/2026
Хасын Хүлэгүүд багийн холбон тоглогч Отгонбаатрын Сэргэлэн нь “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН” цол хүртэхээр болсон баярт мэдээг бид хүлээн авлаа. 🎖️
Тэрбээр Монголын Сагсан Бөмбөгт 22 гаран жил зүтгэхдээ өөрийн даруу төлөв хичээнгүй байдлаараа олон хүүхэд залууст үлгэр жишээ болсоор байгаа билээ.
О.Сэргэлэнгийн хувьд:
- Монгол Улсын Шигшээ багийн бүрэлдэхүүнд тасралтгүй 12 жил
- 2014 оны Инчеоний Азийн Наадмын шилдэг 8
- 2014, 2017, 2018, 2022, 2024, 2025, 2026 онуудын Дээд Лигийн 7 удаагийн аварга 2016, 2019, 2020 онуудад Дэд Аварга, 2015, 2023 онуудад Хүрэл медаль
- 2025 оны Азийн Клубуудын Аварга (BCL ASIA) хүрэл медаль
- 2025 оны Зүүн Азийн Клубуудын Аварга (BCL East Asia) Алтан медаль
- Олон Улсын Хэмжээний Мастер тус тус амжилтыг үзүүлсэн юм.
Тэрээр 2023 оноос PG Acadeмy-г үүсгэн байгуулж, залуу хойч үеийн 800 гаран хүүхдэд эрүүл амьдралын хэв маяг, тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг анхнаас нь зааж, дасгалжуулан Улс, хотын чанартай тэмцээнүүдэд бэлтгэн оруулсаар ирээдүйн сагсчдыг бэлдсээр байгаа юм.
26/06/2026
Энхийн-Од маань Орландо Мэжик багаас Зуны Лигт тоглохоор болсон байгаа. Тиймээс монголчуудаараа энд нэгдэж Орландо Мэжик багт сүрийг мэдрүүлцгээе 🙂 Таньдаг бүх хүнээ уриад, уриалаад өгөөрэй 🙏🇲🇳🏀
17/06/2026
🇲🇳Яг одоо Ш.Энхийн-Од Мемфис Гриззлиес багийн бэлтгэлд хамрагдаж байна. Гриззлиес бэлтгэл хамт хийж буй сүүлийн баг нь аж.
NBA-ийн 2026 оны драфтын үйл ажиллагаа энэ сарын 23-24 өдрүүдэд явагдана. Майкынxаа “захыг мушгиад” хүлээгээд сууж байя даа
17/06/2026
🇲🇳Ш.Энхийн-Од Даллас Маверикс багтай бэлтгэл хийжээ. Одоогоор Лэйкерс, Мэжик, Бакс, Маверикс гэсэн 4 багтай бэлтгэл хийгээд байна.
01/06/2026
Хятад улсын сошиал сүлжээнд манай Энхийн-Одын талаархи мэдээ мэдээллүүд хөвөрч байна👇🏻.
Хамгаалагч Энхийн-Од NCAA дахь их сургуулийн карьерынхаа нийт оноог 1000-аас давууллаа. Энэ бол маш том амжилт. Тэрээр NCAA-д ийм амжилтад хүрсэн Азийн түүхэн дэх долоо дахь тоглогч болсон юм.
NCAA бол АНУ-ын их сургуулийн сагсан бөмбөгийн хамгийн өндөр түвшний лигүүдийн нэг бөгөөд өрсөлдөөн, тоглолтын чанар маш өндөр байдаг. Ийм орчинд 1000 оноо авах нь тоглогчийн ур чадварыг үнэлэх томоохон үзүүлэлт юм.
Энэхүү нэр хүндтэй жагсаалтыг харцгаая:
Казми – 4 жилийн хугацаанд 1523 оноо
Кубэн Тай – 4 жилд 1460 оноо
Фа Чуньлэй – 3 жилд 1230 оноо
Хасан Фара – 4 жилд 1226 оноо
Томинога Кейсэй – 3 жилд 1074 оноо
Ли Хён Жүн – 3 жилд 1070 оноо
Майк Шаравжамц (Mike Sharavjamts) – 4 жилийн хугацаанд 1003 оноо
Эдгээр тоглогчдын зарим нь хожим NBA болон олон улсын тавцанд гайхалтай амжилт үзүүлсэн. Тэдэнтэй нэг эгнээнд бичигдэнэ гэдэг нь Майкын ур чадварыг тод харуулж байна.
Монголоос АНУ-д очиж, их сургуулийн сагсан бөмбөгийн хамгийн өндөр түвшний тэмцээнд өрсөлдөн, ийм амжилтын босгыг давсан нь үнэхээр бахархалтай түүх юм.
Майк Шаравжамцын түүх бидэнд мөрөөдөлдөө үнэнч байж, тууштай хөдөлмөрлөж чадвал дэлхийн тавцанд гялалзах боломжтойг харуулж байна.
Тэр зөвхөн Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээгээд зогсохгүй Азийн олон залуу тоглогчдод мөрөөдлөө биелүүлэх урам зориг өгч байна.
Таны бодлоор Майк ирээдүйд NBA зэрэг илүү өндөр түвшний лигт тоглох боломжтой юу? Санал бодлоо хуваалцаарай гэжээ.