13/07/2026
BIOHACKING гэж үнэхээр байгалийг “хуурч” чаддаг уу?
Ихэнх хүмүүс хамгийн хүчтэй нэмэлт, пептид эсвэл технологийг хайдаг.
Гэхдээ байгаль хүсэлд биш, давтагддаг мэдээлэлд итгэдэг.
Нэг удаагийн дасгал, нэг сайн нойр, нэг нэмэлт бүтээгдэхүүн биеийг өөрчлөхгүй.
Харин тогтмол хөдөлгөөн, чанартай нойр, зөв хооллолт, нарны гэрэл, сайн харилцаа зэрэг нь бие махбодод:
“Энэ байдал үргэлжилнэ.” гэсэн дохиог өгдөг.
Тэгээд л байгаль нөхөн төлжилт, ДНХ-ийн засвар, митохондрийн шинэчлэл зэрэгт илүү их “хөрөнгө оруулж” эхэлдэг.
Жинхэнэ Biohacking гэдэг нь байгалийг хуурах биш, байгалийн хуулиа мөрдөх юм.
10/07/2026
Хүний бие мах бодь, эсүүд байгаа энергиэ зарцуулахдаа доорх тэс дарааллаар явагддаг. Тэгэхээр санхүүжилтийн дараалал гэж харж болно.
Сонирхолтой нь: Архаг стресс ихтэй үед юу болдог вэ?
Та байгаа энергийнхээ ихэнх хувийг #2 зарцуулна. Тэгэхээр #3, 4, 5д ноогдох энерги багасна. Магадгүй бүр 0 болно. Үүнээс болж эс засвар зогсолтод орно. Жишээ нь: үс бууралтана, унана… Та хөгширнө.
09/07/2026
Саарал үс эргэж харлаж чадах боломжтой?
Үс дунджаар 1см/сар ургадаг бөгөөд таны үс таны стресс болон энергийн солилцооны хэмжээний мэдээлэл агуулдаг байна.
Шинэ судалгаагаар зарим хүмүүсийн хувьд хүчтэй стрессийн дараа саарал болсон үс стресс багассаны дараа дахин өнгөө сэргээсэн нь ажиглагджээ.
Энэ нь бүх хүний бууралтыг буцааж болно гэсэн үг биш. Гэхдээ үсний өнгө бол зөвхөн наснаас хамаардаггүй, харин эсийн энергийн солилцоо, митохондрийн үйл ажиллагаа болон стрессийн нөлөөтэй холбоотой динамик процесс байж болохыг харуулж байна.
Стрессээс сэргэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол тогтмол хөдөлгөөн, спорт юм. Дасгал хөдөлгөөн нь стрессийг бууруулж, сэтгэл санааг сайжруулж, нойрыг дэмждэг бөгөөд бие махбодыг эргээд хэвийн байдалдаа ороход тусалдаг.
Магадгүй хөгшрөлтийн зарим өөрчлөлтүүд бидний бодож байснаас илүү буцаах боломжтой байж болох юм.
🔬 Эх сурвалж:
Rosenberg A.M. et al. Quantitative mapping of human hair greying and reversal in relation to life stress. eLife (2021).
DOI: 10.7554/eLife.67437
05/07/2026
Хэрэв ТА залуу хэвээр үлдэхийг хүсвэл хамгийн түрүүнд хөдөл!
Ихэнх хүмүүс залуу харагдахын тулд үнэтэй тос, витамин, нэмэлт бүтээгдэхүүн хайдаг.
Гэтэл хамгийн хүчтэй “эм” бол хөдөлгөөн.
Хөдөлгөөн бол зүгээр нэг калори шатаах биш.
Энэ бол биеийг илүү хүчтэй болгодог зөв тунтай стресс юм.
Хөдөлгөөн ->Серотонин (аз жаргалын гормон) нэмэгдэнэ ->Мелатонин (нойрны гормон)илүү ялгарна -> Гүн нойр сайжирна -> Өсөлтийн даавар (HGH) ихэснэ -> IGF-1 эсийн нөхөн төлжилт, булчин, яс болон эд эсийн шинэчлэлт идэвхжинэ.
Бие өөрийгөө илүү үр дүнтэй сэргээж, залуу байдлаа хадгалах чадвараа идэвхжүүлэх тусам ТА залуужина.
04/07/2026
Стресс бол магадгүй Таны хамгийн том Эмч.
“Стрессээс аль болох зайлсхий.” Бид энэ зөвлөгөөг байнга сонсдог. Тиймээс амралтаар бид аль болох стрессгүй байж, ингэснээр хамгийн сайн амарна гэж боддог.
Гэхдээ стресс огт байхгүй бол юу болох вэ?
Хүн бол өөрийгөө засварлах чадвартай байгалийн амьтан. Харин засварлах шаардлага гарахгүй бол бид энэ чадвараа алддаг. Булчингаа ашиглахгүй бол булчин агшина. Ясаа ачаалахгүй бол сийрэгжинэ. Тархиа ажиллуулахгүй бол доройтно.
Бие махбодь зөв тунтай ачааллын дараа өөрийгөө засварлаж, илүү хүчтэй болгодог.
Байгалийн зарчим:
1. Ашиглахгүй бол алдана.
2. Хэтрүүлбэл гэмтэнэ.
3. Эрүүл мэнд = зөв тунтай стресс + хангалттай нөхөн сэргэлт.
Тэгэхээр асуудал нь стресс биш. Харин архаг стресс, буруу тун, бас хангалтгүй амралт юм.
Эрүүл амьдралын зорилго нь стрессээс бүрэн зугтах биш, харин биеийг хөгжүүлдэг стрессийг зөв тунгаар авч, дараа нь бүрэн нөхөн сэргээх явдал юм. Аз жаргалтай, эрүүл амьдрал гэдэг нь огт стрессгүй амьдрал биш.
Та энэ талаар ямар бодолтой байна?
28/06/2026
Хүн 2.0
Хүн төрөлхтөн үе болгондоо өөрсдийгөө дараагийн шатанд хүрлээ гэж боддог.
Машин бий болсноор бид булчингийнхаа ажлыг өгсөн.
Компьютер бий болсноор ой санамжийнхаа нэг хэсгийг шилжүүлсэн.
Харин хиймэл оюун ухаан гарч ирснээр бид бодох чадвараа хүртэл даатгаж эхэллээ.
Үүнийг бид дэвшил гэж нэрлэдэг.
Гэхдээ өнгөрсөн рүүгээ эргээд харъя.
Аж үйлдвэржилт биднийг хүнд хөдөлмөрөөс чөлөөлсөн. Харин үүний төлөөс нь юу байсан бэ?
Таргалалт.
Чихрийн шижин.
Зүрхний шигдээс.
Тархины харвалт.
Хөдөлгөөнгүй амьдрал.
Одоо дараагийн хувьсгал эхэлж байна.
AI бидний өмнөөс бичиж байна.
AI төлөвлөж байна.
AI шийдвэр гаргаж байна.
AI бүр бодож байна.
Тэгвэл энэ удаад бид ямар чадвараа алдах бол?
Нөгөө талаас бид урт наслахын төлөө биохакинг, пептид, даавар, төрөл бүрийн нэмэлт бүтээгдэхүүнд асар их хөрөнгө, цаг зарцуулж байна. 120 наслахыг мөрөөддөг.
Гэхдээ нэг асуултыг өөрөөсөө асууж үзсэн үү?
Хэрэв би өөрөө сэтгэж чадахгүй, биеэ өөрөө удирдаж чадахгүй болсон бол урт наслахын утга нь юу вэ?
Дэвшлийг хялбар тав тухтай андуурч болохгүй.
Тав тух нь үргэлж хөгжил гэсэн үг биш.
Заримдаа тав тух нь биднээс хамгийн үнэ цэнтэй чадваруудыг аажмаар булааж байдаг.
Жинхэнэ Human 2.0 гэдэг нь технологид улам их зүйлээ даатгах биш.
Харин ямар чадвараа ямар ч үнээр хэзээ ч алдаж болохгүйгээ ухамсарлах явдал юм.
Учир нь хамгийн том дэвшил бол хүнийг машинаар солих биш, технологийн эрин үед ч хүнийг хүн хэвээр нь үлдээх явдал юм.
27/06/2026
Хөгшрөлтийг маш энгийнээр тайлбарлавал…
Хөгшрөлт бол зүгээр л “элэгдэл” биш. Өнөөдрийн шинжлэх ухаан хөгшрөлт нь хоорондоо уялдаа холбоотой олон биологийн үйл явцын үр дүн гэдгийг баталж байна.
Маш энгийнээр төсөөлбөл: Хүний биеийг нэгэн улс гэж төсөөлөөд үзье.
ДНХ – Үндсэн хууль. Биеийн бүх эс хэрхэн ажиллах ёстойг заасан үндсэн дүрэм.
Эпигенетик – Хууль, журам. Ямар “заалт”-ыг хэрэгжүүлэхийг шийддэг.
Митохондри – Цахилгаан станцууд. Улсыг эрчим хүчээр хангана.
Аутофаги ба протеостаз – Хот тохижилт, хог цэвэрлэгээний алба. Эвдэрсэн, хэрэггүй болсон зүйлсийг зайлуулна.
Үүдэл эсүүд – Барилга, засварын байгууллага. Эвдэрсэн эд эрхтнийг нөхөн сэргээнэ.
Дархлааны тогтолцоо – Цагдаа, онцгой байдал, батлан хамгаалах байгууллага. Аюул заналтай тэмцэнэ.
Эсүүдийн харилцаа холбоо – Засгийн газрын мэдээлэл, холбооны систем. Бүх байгууллага хоорондоо зөв мэдээлэл солилцох ёстой.
Хөгширсөн эсүүд (Senescent cells) – Ажиллахаа больсон ч албан тушаалаасаа буудаггүй, бусдын ажлыг ч саатуулдаг байгууллагууд.
Шим тэжээлийн мэдрэгч системүүд – Сангийн яам. Эрчим хүч, нөөцийг өсөлтөд зарцуулах уу, эсвэл хэмнэх үү гэдгийг шийднэ.
Хөгшрөлт гэдэг нь зөвхөн нэг байгууллага муудсанаас болдоггүй. Харин олон байгууллага нэгэн зэрэг үр ашиггүй болж эхлэхэд улс аажмаар сулран доройтдогтой адил юм.
Нэг эрхтэн биш, олон биологийн системийн үйл ажиллагаа зэрэг буурснаар бид хөгширдөг.
Шинжлэх ухааны судалгаа:
https://pubmed.ncbi.nlm.nih.gov/36599349/?utm_source=chatgpt.com
24/06/2026
Өөх тос ихтэй, мах ихтэй хоол идсэний дараа Кола уух нь хоол боловсруулалтад тусалдаг уу?
Товч хариулт: Үгүй. Кола нь өөх тос болон махны боловсруулалтыг мэдэгдэхүйц хурдасгадаггүй. Өөх тос, уургийг задлах үйл явцыг эрчимжүүлдэггүй. Махыг “уусгаж” эсвэл хурдан боловсруулдаг гэсэн ойлголт нь шинжлэх ухааны үндэслэлгүй.
Гэхдээ хүмүүс яагаад тусалж байгаа мэт санагддаг вэ?
Коланы хий нь хэхрүүлэхэд тусалж, гэдэс дүүрсэн мэдрэмжийг түр зуур багасгаж болно. Мөн кофеин сэргээш мэт үйлчилж нозоорлоос гаргана.
Өөх тос ихтэй хоолны дараа дараах зүйлс илүү үр дүнтэй байдаг:
- 10–20 минут алхах
- цагаан гаатай цай
Шим тэжээл: Билгүүн Баярмагнайн: 9789919037727
Энэхүү ном нь танд эрүүл хооллолтын ертөнц болон макро болон микро элементүүдийн чухал үүргийн талаар энгийнээр илүү гүнзгий ойлголт өгөх зорилг...
10/06/2026
Та шөнийн 3 цагын үед хааяа сэрдэг үү? Эсвэл ойрдоо нойр муутай хонож байна уу?
Chamomile tea цайнд 1 цайны халбага зөгийн бал нэмээд орой унтахаас 30-45 минутын өмнө уугаад үзээрэй.
Зөгийн бал нь триптофан хэмээх амин хүчлийг тархинд хүргэхэд дэмжлэг үзүүлж, нойрны даавар болох мелатонины ялгаралтыг идэвхжүүлдэг. Мөн шөнийн цагаар цусан дахь сахарын түвшин огцом хэлбэлзэхээс сэргийлж, илүү тайван, тасралтгүй нойрсоход дэмжлэг болдог.
Эрүүл нойр бол эрүүл амьдралын үндэс. Өнөө орой туршаад үзээрэй!
https://internom.mn/бараа/9789919037727-шим-тэжээл
07/06/2026
Таны нүүр хөөсөн бүлцгэр бөөрөнхий юм шиг санагддаг уу?
Би 10 гарам жилийн өмнө 6 сар хатуу хоолны болон бэлтгэлийн дэглэмтэй байж өөрийгөө тэмцээнд бэлдэж байх үед анзаарч ойлгосон нэг зүйл. Биений өөхний хэмжээ маш бага болсон ч миний нүүр, нүд нилээн бүлцэгнүүр байгаад би гайхаж билээ. Бүх л биеэрээ өөхөө хайлуулаад байхад нүүрээрээ махлаг харагдаад… Гэтэл энэ нь стресс архаг их байснаас болсон кортизол нүүр байв.
Энэ нь түгээмэл нэрлэдэг “кортизол нүүр” (cortisol face) бөгөөд үнэндээ энэ нь өвчин биш. Харин удаан хугацааны стресс, нойр дутуу байдал, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалан кортизол дааврын тэнцвэр алдагдах үед илэрч болох шинжүүдийн нэг юм.
Юу нөлөөлдөг вэ?
• Архаг стресс
• Өдөр бүр хангалтгүй нойр
• Хэт их сахар, боловсруулсан хүнс
• Архи, тамхины хэрэглээ
• Хөдөлгөөний дутагдал
Нойрондоо анхаар:
Өдөрт 7–9 цагийн чанартай нойр стрессийн дааврыг бууруулах хамгийн хүчтэй арга.
Уураг хангалттай хэрэглэ:
Уураг, эрүүл тос, эслэгээр баялаг хооллолт нь цусан дахь сахарыг тогтворжуулж стрессийн хариу урвалыг тогтворжуулдаг.
Өдөр бүр хөдөл:
30–45 минут алхах төдийд кортизолын түвшин буурахад тусалдаг.
Стресс Дарах Шим Тэжээл
https://internom.mn/бараа/9789919037727-шим-тэжээл
- Магни – стрессийн үед хамгийн их дутагддаг эрдсийн нэг
- Омега-3 – үрэвслийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ
- Витамин D – дархлаа, сэтгэл санааны хэвийн үйл ажиллагаанд чухал
- В-комплекс витамин – мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
Өөрийгөө шийтгэхийн оронд нойроо сайжруулж, стрессээ удирдаж, биеэ шаардлагатай шим тэжээлээр хангаарай.