14/03/2024
Хит энэ улиралд лигийн тэргүүн багуудын эсрэг 0-11 амжилттай явна. Яахав улирлын тоглолтуудад ач холбогдол өгдөггүй тэрийгээ ч плей-оффд баталсан тэдний хувьд том асуудал гэж харахгүй л байгаа байх. Гэхдээ улиралд ганц 2 мэдэгдэл хийчэхээд л байдаг даа уг нь. Бэртэл гэмтэл ч мөн нөлөөлсөн л дөө энэ статын хувьд бол.
2023-2024 оны улиралд Taikhar Agent тантай хамт байх болно.
14/03/2024
Аваргуудын лигийн хасагдах шатанд Симионегийн залуучууд Европын элит формтой байгаа багуудын нэг болох Интер Милан-ыг торгуулийн цохилтоор буулган авлаа.🔥
Интерийн хувьд тоглолтын эхний гоолыг хийсэн ч Гриззман болон Депая нар гоолдон нэмэлт цагийг сунгаж, улмаар торгуулийн цохилт цохисон юм. Дэлхийн аварга залуу маань сүүлийн цохилтыг алдаж байгаа харагдсан даа🥲
2023-2024 оны улиралд Taikhar Agent тантай хамт байх болно.
14/03/2024
Демар өнөөдөр 46 оноо авч Пейсэрсийг нэмэлт цагт буулган авлаа. 4-р үеийн сүүлийн 2 секундэд нэрийн хуудас шидэлтээрээ нэмэлт цаг сунгаж харагданлээ мань хүн. Демар ч тэгээд ойрхон яваа тоглрлтыг яаж дуусгахаа сайн мэднэ л дээ.🔥
Харин Коби Вайт нэлээн эвгүй унаж хувцас солих өрөө рүү түшүүлж гарсан. Энэ жил стат болон тоглолт нь уг нь эрс сайжирчихаад байгаа юмсан.🙏
2023-2024 оны улиралд Taikhar Agent тантай хамт байх болно.
14/03/2024
Bam-н хамгаалалт Йокич-н тоглолтыг сайн хязгаарлаж чадсан ч багийн тоглолтын хувьд өнөөдөр аваргууд илүү нь байлаа гэж. Наггетс ч тэгээд МПЖ-н сайн тоглолт түвшин ахиснаас хойш бидэнд энэ жил ч өрсөлдөгч байхгүй шүү гэдгээ нөгөө бүсийн тэргүүлэгчдийг хоёр ч удаа буулган авч мэдэгдээд байгаа даа.🔥
Моррис Йокичийг мөрлөснөөс хойш Хит тэдний эсрэг 1-10 амжилттай явна. Буруу хүнээрээ оролдоно гэдэг..😂
2023-2024 оны улиралд Taikhar Agent тантай хамт байх болно.
08/03/2024
Том тайзан дээр том л тоглогч нар гялалздаг шүү дээ. Никола Йокич өнөөдөр дорно бүсийг тэргүүлэгчдийг талбайдаа хүлээн авч 30 оноотой трипль дабль хийж багаа хожилд хөтөллөө. Зөвхөн Йокич гэлтгүй аваргууд өнөөдөр багаараа маш сайн тоглоллоо. Йокичийн гарт бөмбөг байгаа нөхцөлд бусад тоглогчдых нь бөмбөггүй гүйлтүүд ямар аюултай байгаа вэ гэдгийг өнөөдөр тодхон харууллаа.🔥
Нөгөө талаас Бостоны эр хоёр загалын нэг нь өнөөдөр зогсоогдошгүй байсан ч энэхүү эрхэм алга болсон байдаг юм аа. Тэйтум ч тэгээд өндрөөр үнэлэгдсэн л тоглогч л доо ер нь. Фенүүд нь л хайрлаад байдаг болохоос биш 🤣
Ямартай ч энэ жилийн финал байж болох тоглолтод аваргууд 2 хожлоо. Энэ жил Денверт өрсөлдөгч гэх баг ч харагдахгүй байгаа даа🔥
2023-2024 оны улиралд Taikhar Agent тантай хамт байх болно.
07/03/2024
CP-STEPH-PAYTON 🔥😍
TEL: https://t.me/+vPYixQnvkX1hY2Rl
07/03/2024
Өрнөд бүсэд өөр нэг супер од төрж байгаа нь Алпрен Шенгүн юм. Тэрээр сүүлийн 3 тоглолтдоо дараалан дабль дабль хийгээд байгаа ба өнөөдөр бараг л 20 самбартай трипль дабль хийжээ. Гэсэн хэдий ч Клипперсийг ялахад хангалттай байсангүй.
Эхний хагасыг талбайн эзэд илүү дуусгасан боловч тоглолтын төгсгөлийг зочид маш сайн хийлээ. Сэлгээний гол тоглогч Вэстбрүүкийг алдсан ч тэдэнд Кавай байгааг мартах учиргүй ээ.🔥
Нээрэн манай зүгээс зарласан GIVEAWAY 03.08-нд азтануудаа шалгаруулна шүү залуус аа. Телеграмд сувагтаа нэгдэж илүү их боломжийн эзэд болоорой❤️
Телеграм: https://t.me/+vPYixQnvkX1hY2Rl
2023-2024 оны улиралд Taikhar Agent тантай хамт байх болно.
07/03/2024
Межик хамгаалалтын гол тоглогчидгүйгээр нийслэл хотод зочлон 20 шахсан онооны дутуугаас эргэн ирэлт хийж талбайн эздэд 16 дахь дараалсан хожигдлыг нь өглөө.
Багийн супер одоо сэлгээ рүү хийж өөрчлөлт хийсэн ч Пүүлийн хувийн стат өссөн үү гэхээс багийн амжилт өөдөлсөнгүй ээ.
Харин нөгөө талаас Вагнер, Банкеро нар хийдгээ хийж 5 дараалан ялалт байгуулаад байна.🔥
2023-2024 оны улиралд Taikhar Agent тантай хамт байх болно.
06/03/2024
Металл хожвол та нартаа бэлэг барьдаг юм билүү 🤭
03/03/2024
Дайчид өнөөдөр Селтиксийн талбайд 52 онооны зөрүүтэй хожигдсон нь Стефийн карьертаа хожигдсон хамгийн олон онооны зөрүүтэй хожигдсон тоглолт боллоо.
Селтикс өнөөдөр аркны араас 49 шидэж 25-ыг нь унагаажээ.🔥
2023-2024 оны улиралд Taikhar Agent тантай хамт байх болно.