🇲🇳 Монгол орны 🌋 галт уулын гаралттай #2 дахь том агуй болох Босгын тогооны агуйд оров. Хоргын тогоо, суман голын хөндий галт уулын гаралтай агуй цөөнгүй бөгөөд Ганц хүний агуй, Мөсөн хонгил, Шар нохойн там, Залуусын агуй, чулуун гэр зэрэг агуй хонгилыг аялагчид маань сайн мэдэх билээ.
Спорт аялал жуулчлалын бүс нутгийн үйлдвэрлэлийн дадлага-2026
#БидЗорилготойМонголХүмүүнийгБүтээнэ
МУБИС-ийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөр
📍Архангай аймаг, Тариат сум, Босгын тогооны агуй
#СпортАялалЖуулчлал #МУБИС #БТС
Спорт аялал жуулчлал
МУБИС-ийн Спортын аялал жуулчлалын хөтөлбөрийн албан ёсны хуудас
Гэрэлтийн амны хүрхрээний мөснөөс хайлсан цэв хүйтэн💧усанд цохиуллаа...
Спорт аялал жуулчлалын бүс нутгийн үйлдвэрлэлийн дадлага-2026
#БидЗорилготойМонголХүмүүнийгБүтээнэ
МУБИС-ийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөр
📍Завхан аймаг, Алдархаан сум, Гэрэлтийн амны хүрхрээ
#СпортАялалЖуулчлал #МУБИС #БТС
12/07/2026
Үндэсний их баяр наадмаараа гадаадын төрийн тэргүүн, хаадыг гэр бүлийн хамтаар урьж, айлчлалыг зохион байгуулж байгаа нь гадаад бодлогын хувьд том нүүдэл, хожил болж байна.
10/07/2026
Дадлагын #Хоёрдахь7хоногийн товч тэмдэглэл
⛺Бид дадлагынхаа эхний хэсэгт📍Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нутгаар Хангай нурууны зүүн ба төв хэсгийн зоо нуруугаар аялсан бол хоёр дахь долоо хоногтоо Хангайн нурууны ар, түүний салбар Тарвагатай нурууны хэсгээр аялав.
⛺Эхний зорих газар маань Хангайн нурууны 🌋 галт уулын томоохон бүс болох Хорго, Чулуут, Суман, Гичгэний голын хөндий байв. Дадлагын энэ хэсэгт эхлээд Чулуут гол түүний хавцлыг үзэв. Цааш хөдлөн Гичгэний голыг өгсөн Сугын тогоонд очиж хоноод, маргааш өглөө нь эрт тогооны орой руу алхалт хийв. Тогоо нь дотроо жижиг нууртай. Аялагчид төдийлөн их очоод байдаггүй унтарсан галт уул юм. Эндээсээ Нарийн Гичгэний голыг өгсөн Овоот нуурын дэргэдүүр өнгөрч Бүдүүн Гичгэний өвөр нурууг Бяцхан даваа хэмээх нэртэй их огцом, өндөр даваагаар давж Бүдүүн Гичгэний голоо өгссөөр Цэцэгт нуур, цааш Баян Улаан уулын зүүн хойно орших Баян Улааны нууранд очиж хонов. Дээр дурдсан нуурууд нь бүгд мөсөн голын гаралтай нуурууд юм.
⛺Эндээсээ Ноён Хангайн даваагаар халуун рашаан руу давах гэж төлөвлөсөн боловч зам намагтай гэсэн мэдээллийг нутгийн ахаас аваад ирсэн замаараа буцахаар болов. Бүдүүн Гичгэний голоо уруудан явсаар голын адаг орчимд орших Босгын тогоо, Өлийн тогоо, Сумын тогоо уулсыг сонирхов. Мөн Босгыг тогооны агуйд оров. Агуйн хонгил нийтдээ 72 м урт. Дотор нь маш их хог хаясан байсан нь😥 их тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэн шүү.
⛺Эндээсээ хөдлөөд Тариат сумын урд дэнж дээр Хорго багийн өдөрлөг наадмын үзүүр, түрүүний бөхийн барилдаан болж байхтай таарч бөх үзэж, наадмын хуушуур авч идэв. Цолгүй бөхчүүд барилдсан жинхэнэ органик наадам үзсэндээ бид их баяртай байгаа. Наадмын дараа үзүүр, түрүүний бөхчүүдтэй зургаа авахуулж амжсан шүү. Цаг оройтох тал руугаа болсон учраас Хоргын тогоогоо үзэлгүй, Тэрхийн цагаан нуурынхаа урдуур засмалаар цааш аялав. Хоргын тогоо ойрхон юм чинь хэзээ ч ирээд үзчих боломжтой гээд эртхэн хөдлөв.
⛺Бид алдарт📍Солонготын даваагаар Тарвагатай нуруугаа даваад Цэцүүхийн гол уруудаад замаасаа зүүн гар тийш салж Намын даваа даваад Халуун усны голоо өгсөн явсаар📍Зартын халуун рашаанд очоод рашаантай ваннд хэвтэж алжаалаа тайлж амрав.
⛺Маргааш өглөө нь цааш явж Их давааг давж, Хожуулын голыг өгссөөр Марз уулын баруун хойно орших 📍Хожуулын буюу Марузын рашаанд очиж хонов. Энд байгаль хамгаалагч Нямдорж ахтай уулзаж нутаг орны сонин сонсож хууч хөөрөх. Ингээд орой амрагчдын байранд хонов. Нар ⛅ жаргахаас өмнө хэсэг хугацаанд сагсны талбайд сагс тоглов. Өглөө эрт рашаандаа очив. Энд усанд ордог 3 байр, ваннтай. Бас хөөрхөн тохилог юм билээ. Банзаар хийсэн замаар 300-аад метр газар алхаж очно. мөн халуун рашаанд орохоос гадна уудаг рашаануудтай.
⛺Хожуулын рашаанаас доош уруудан зүүн талын аманд орших 📍Халуун усны рашааныг бас үзэв. Машинаа орхиод талдаа 500 м алахаад очсон. Уг рашааныг төдийлөн ашиглаад байдаггүй бололтой усанд ордог хуучны эвдэрсэн ганц байр, хуучирсан ванн байв.
⛺Бид эндээсээ цааш аялж Булжихын давааг давж Тэгшийн гол, цааш Бөхөн шарын давааг давж Идэр голын хөндийд ирж голоо өгссөөр📍Ногоон нууранд ирж хонов. Өглөө эртлэн босоод нуураа бүтэн тойрч алхав. Цааш голоо өгсөн явсаар уулын дунд хэрд орших📍Цагаан нууранд очив. Ногоон, Цагаан нуурууд бол мөсөн голын гаралтай цэнгэг устай уулын үзэсгэлэнтэй нуур юм.
⛺ Цагаан нуураасаа Халуун усны голыг өгсөж, Халуун усны даваан дээр гарч хонов. Давааны оройгоос Бага Богд буюу Бага Отгонтэнгэр уул дүнхийн харагдана.
Энэ хэсгийн байгаль хамгаалагч сүүлийн 2 жил уг даваагаар машин даваагүй, би хэд хоногийн өмнө мориор даваад ирсэн гэж байсан. Энэ жил ус багатай байгаа намаг, чулуугаа хараад явбал мосттой машин давчих байх гэсэн учраас бид Халуун усны Даваагаар давахаар шийдсэн юм. 20 жаахан гаруй км замыг бүтэн өдөр туулсан. Ерөнхийдөө маш бүдэг замтай, за. нь ихэнхдээ морин жим болоод мэдэгдэхгүй болчихдог юм билээ. Бид боломжтой үедээ машиндаа суугаад бартаатай, шавартай, хад чулуутай хэсгүүдэд нь явган алхаад, машинаа түрэхдээ түрээд адал явдал, сорилттой нэгэн өдрийг өнгөрүүлсэн.
⛺Даваагаа даваад Рашаан голын хөндий рүү бууж Жонштын хавцлыг үзэв, Отгонтэнгэрийн халуун рашаан, сувилалтай танилцлаа. Сувилал өргөжөөд бассейн барьсан байна. Дотроо нойлтой цомцог гэрүүдтэй болж, нийтийн боловсон бие засах газар, дэлгүүр, кофе шоп, чөлөөт цагийн спортын талбай гээд олон бүтээн байгуулалтыг хийж амрагч, аялагчдыг тав тухтай амрах, сувилуулах орчинг бүрдүүлжээ. Сувиллын хамт олон биднийг найрсгаар угтан авч байгууллагаа танилцуулаад бидний аялалд амжилт хүссэн юм. Бид сувиллаас хөдлөн холгүй орших Гэрэлтийн амны хүрхрээг үзэв. Хүрхрээний усанд цохиуллаа. Хүрхрээ мөстэй байсан учраас ус нь хага ташсан хүйтэн байлаа. Сайхан сэргэж аваад аяллаа үргэлжлүүлж Богдын голын УЦС-ын хүрхрээг үзээд Улиастай хотод ирж Чигэстэй голын хөвөөнд хоноглов.
⛺Өө нээрээ Отгонтэнгэрийн рашаанаас буцаж явахад морьтой 3 хүүхэд зам тосоод давхиад ирлээ. Уулзтал манай дүүгийн 🦷шүд өвдөөд, ээжтэй цуг аймаг оруулаад өгөөч гэнэ. Хүүхдэд эмнэлэгийн туслалцаа хэрэгтэй байгаа учраас бид 80 км газар өвөр дээр сууцгаад зай гаргаад 8, 10 настай хоёр охиныг ээжтэй нь хамт аймгийн төвд хүргэж өгөв. Шүд өвдөх хэцүү шүү. Шүд нь өвдөж байсан ч өвчин намдаах эмээ уучихаад машинд бидэнтэй зөндөө их зүйл ярилцаж, хамт дуулсан хөөрхөн дүү маань одоо шүдээ эмчлүүлээд гэртээ харьсан байх аа.
Улиастай хотод ирснээр бидний Хангай нурууны аяллын хэсэг өндөрлөж бид цааш өндөр Алтайн зүг хүлгийн жолоогоо залсан юм.
Спорт аялал жуулчлалын бүс нутгийн үйлдвэрлэлийн дадлага-2026
#БидЗорилготойМонголХүмүүнийгБүтээнэ
МУБИС-ийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөр
#СпортАялалЖуулчлал #МУБИС #БТС
🧏Гоо сайхан 🌠ертөнцийг авардаг гэсэн үнэн үү?
🧑🏫Д.Батболд багш маань Dorj Batbold аяллын үеэр нүүрэндээ нэг нууц бүтээгдэхүүн цацаад яваад байхаар нь сонирхоод 😜өглөө гоо сайхандаа анхаарч байхад нь үйлдэл дээр нь 🎤тодруулга авлаа...
Гоо сайхны нууц жор нь 🇲🇳үндэсний брэнд BOJSS cosmetic-ын бүтээгдэхүүн байсан юм байна.
Спорт аялал жуулчлалын бүс нутгийн үйлдвэрлэлийн дадлага-2026
МУБИС-ийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөр
#БидЗорилготойМонголХүмүүнийгБүтээнэ
📍Завхан аймаг, Идэр сум, Ногоон нуурын хөвөө
#СпортАялалЖуулчлал #МУБИС #БТС
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
976