Mongolian Automobile Motorcycle Sports Federation

Mongolian Automobile Motorcycle Sports Federation

Share

Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны Албан Ёсны Хуудас

The official page of Mongolian Automobile Motorcycle Sports Federation

#FIA #FIM

11/07/2026

🇲🇳НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ🇲🇳

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг нийт авто мото спорт сонирхогч та бүхэндээ дэвшүүлье!

ДЭНЖ ХОТОЙТОЛ ДЭЛГЭР САЙХАН НААДААРАЙ

07/07/2026
Photos from Mongolian Automobile Motorcycle Sports Federation's post 06/07/2026

🇲🇳TEAM MONGOLIA - MX JUNIOR 2026🏁

Монголын залуу тамирчид анх удаагаа MX Junior дэлхийн аваргын дэвжээнд хурд хүчээ үзэж түүх бүтээлээ.

Энэ удаагийн дэлхийн аваргад 40 улсын 300 орчим өсвөрийн тамирчдын дунд Монгол тамирчид уралдаж далбаагаа мандууллаа.

65cc #212 Т.Тэнүүн 🇲🇳
85cc #29 Т.Ирмүүн 🇲🇳
85cc #303 Г.Архад 🇲🇳
125cc #29 Э.Тамир 🇲🇳

30/06/2026

Өсвөрийн дэлхийн аваргын уралдаанд Монголын хөвгүүд хүч үзэхээр очсон байгаа. Үүнд 65сс ангилал Т.Тэнүүн
85сс ангилал Т.Ирмүүн, Г.Архад 125сс ангилал Э.Тамир нар багтжээ. Та нартаа амжилт хүсье эээ.

29/06/2026

МАМСХ-ны мотокроссын өсвөрийн тамирчид 2026 оны 7-р сарын 4-6 өдрүүдэд Чех улсын Страконец хотод зохиогдох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд анх удаагаа оролцохоор 65сс ангилал Т.Тэнүүн, 85сс ангилал Т.Ирмүүн, 125сс ангилал Э.Тамир нар Герман улсын Магдебург хотод бэлтгэлээ базааж байна. Өнгөрч амралтын өдрүүдэд Германд зохиогдсон мотокроссын уралдаанд манай тамирчид оролцож, 65сс ангилал Т.Тэнүүн 2-р байр, 85сс ангилал Т.Ирмүүн 5-р байранд шалгарсан байна.

27/06/2026

Монголын Автомашин Мотоциклын Спортын нийт тамирчид, спортын зүтгэлтэн, шүүгч, техникийн ажилтан та бүхэндээ Монголын тамирчдын баярын өдрийн мэнд хүргэе. Нийт тамирчид Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Сайхан баярлаарай. МАМСХ

26/06/2026

🇲🇳 Сайхан мэдээ!
Монгол хүүхдүүд мотокроссын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх бөгөөд тэд БНГУ-д бэлтгэлээ хангаж байна. 🔥💪

KTM Mongolia, ONDO.brand-ийн тамирчин #29 Т.Ирмүүн — 85сс

2️⃣8️⃣2️⃣ тамирчин, 4️⃣0️⃣ улс оролцох FIM Junior Motocross World Championship тэмцээн шинэ рекорд тогтоогоод байна

Монголын мотокроссын ирээдүй дэлхийн тавцанд! 🇲🇳💪🔥

26/06/2026

MASTER RALLY 2026 уралдаан эхэллээ

Уралдаанд оролцож буй 72 багийн 130 орчим тамирчид, зохион байгуулагч бүрэлдэхүүнд амжилт хүсье.

Монголын Авто Мастеруудын Холбоо -MAF Official

МАСТЕР РАЛЛИ УРАЛДААН ӨГЛӨӨ 7 ЦАГТ ЭХЭЛНЭ

Гарааны цэг: 47°34.216′ 106°52.049

47.570267, 106.867483

Энэ удаагийн уралдаанд нийт 72 багийн 130 орчим тамирчид оролцох гэж байна.

Уралдаанын замын дагуу бороо хур элбэгтэй, шавар намаг ихтэй байгаа тул тамирчид анхаарал болгоомжтой уралдах, арын алба, дэмжигчид Чингис хот руу явахдаа орон нутгийн замд хурдаа тохируулан, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөн анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Нийт баг тамирчдадаа амжилт хүсье!!!

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Хан Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Монголын Үндэсний Олимпийн Хорооны байр, 1 давхар, 118 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00