27/06/2026
🥈Б.ТӨГСБИЛЭГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдсан “Kazakhstan Open” G1 тэмцээний залуучуудын ангилалд Алдар спорт хорооны тамирчин Б.Төгсбилэг эрэгтэй -51кг жинд амжилттай оролцож Мөнгөн медалийн эзэн боллоо.
Тамирчдыг маань дэмжиж ажилласан Монголын таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгч Э.Дэлгэрмаа танд хамт олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлье.
Тамирчдынхаа ард бат зогсдог эцэг эхчүүддээ болон Алдар спорт хорооныхоо хамт олондоо талархсанаа илэрхийлье.
Мөнх хөх тэнгэрийн доор Монгол улс мандан бадраг.
23/06/2026
Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдан“Altaic Taekwondo Championships” тэмцээний залуучуудын ангилалд Алдар спорт хорооны тамирчин Б.Төгсбилэг эрэгтэй -51 кг жинд хүрэл медаль хүртлээ. Tugs Bileg
Тамирчид болон дасгалжуулагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.
Мөнх хөх тэнгэрийн доор Монгол улс мандан бадраг.🇲🇳🥋
23/06/2026
МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Бага нас, Өсвөр үе, Залуучуудын насны ангилалд тулаан төрлөөр зохион байгуулагдах "Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн"-д 54 байгууллагын 1100 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Тэмцээнд оролцох нийт баг, тамирчдадаа амжилтын дээдийг хүсье.🎉🎉🎉
23/06/2026
Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй “Altaic Taekwondo Championships” тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн -49 кг жинд Алдар спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Учрал амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр хурд хүч, ур чадвараа сорих Залуучуудын ангиллын -45 кг Д.Түвшинтөр
-51кг Б.Төгсбилэг -63кг Д.Амгалантөр нартаа өндөр амжилт хүсэн ерөөе.🇲🇳🥋
20/06/2026
🇲🇳✈️🇰🇿
Монголын Таеквондогийн Холбооны Дэд Ерөнхийлөгч Э.Дэлгэрмаагаар ахлуулсан Үндэсний шигшээ баг, Залуучуудын багийн тамирчид, дасгалжуулагчид болон олон улсын шүүгчид Казахстан Улсад газардлаа.
Монгол Улсын баг тамирчид 2026 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Алтайн Таеквондогийн Холбооны нэрэмжит анхдугаар “Altaic Taekwondo Championships”, мөн 06 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох “Kazakhstan Open” олон улсын тэмцээнүүдэд оролцож, хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Баг хамт олноо төлөөлөн оролцож байгаа насанд хүрэгчдийн болон залуучуудын тамирчдадаа амжилт хүсье.
🥋🇲🇳 Мөнх хөх тэнгэрийн доор Монгол улс мандан бадраг!
19/06/2026
🥋АЛДАР ТАЕКВОНДО КЛУБ
‼️ ЗУНЫ АНХАН ШАТНЫ АНГИДАА НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА‼️
🥋 ЗУНЫ АНХАН ШАТНЫ АНГИ – Нэмэлт элсэлт
👧🧒 Насны хязгаар: 7–16 нас
⏱ Хичээлийн үргэлжлэх хугацаа: 90 минут
Хичээллэх өдрүүд:2,4,6 дэх өдөр
• ⏰ Өглөө анги: 12:00–13:30
✅Доорх линкээр орж аппликэйшныг татаж бүртгэлээ хийлгэнэ.
ЗУНЫ АНХАН ШАТНЫ АНГИ – Нэмэлт элсэлт
https://aldartaekwondo.clubi.mn/qr_redirect.html
__________________________________
Хаяг: БЗД,Офицеруудын ордон АЛДАР спорт хороо баруун талын жигүүрээр 4 давхарт Алдар таеквондо клуб
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг:
Х.Билгүүн багш 91910824 утсаар холбогдон авч болно.
(Жич: ачаалал ихтэй байдаг тул утсаа аваагүй тохиолдолд мессеж үлдээнэ үү)
Хүндэтгэсэн:"Aldar taekwondo club"
12/06/2026
👉🏼 Дэлхийн Таеквондогийн Холбооноос (WT) 2026 оны 5-р сарын 29-нд шинэчлэн гаргасан “Хүлээн зөвшөөрөгдсөн брэндүүдийн жагсаалт”-ын дагуу Daedo GEN3 гарын бээлий нь WT-ийн дүрмийн дагуу албан ёсны тэмцээнд хэрэглэхийг зөвшөөрсөн хэрэгслийн жагсаалтаас хасагдлаа.
Иймд Daedo GEN3 бээлийг World Taekwondo-оос баталгаажуулсан хэрэгсэл шаарддаг албан ёсны тэмцээнүүдэд ашиглах боломжгүй боллоо.
Одоогоор тэмцээнд хэрэглэхийг зөвшөөрсөн, баталгаажсан гарын бээлий нь WT-ийн нийтэлсэн брэндийн жагсаалтын дагуу KPNP болон Waychamp үйлдвэрлэгчдийн бээлий юм.
09/06/2026
2026 оны 6 сарын 13-наас эхлэх цагийн хуваарь.