Norjin yoga

Norjin yoga

Share

Эрүүл зөв амьдралын хэмнэлийг өөртөө дадуулах нь хамгийн том суурь хөрөнгө оруулалт юм.

02/09/2026

Инээмсэглэл чинь дэлхийг өөрчлөх болтугай!
Инээмсэглэлийг чинь харин дэлхий хэзээ ч бүү өөрчлөг!

02/09/2026

“Энэ олон жилийн турш би дэлхий даяар аялж, хүмүүстэй ярилцаж ирлээ. Тэдний харилцааны асуудал, эрүүл мэндийн асуудал, ажил амьдралын асуудал, санхүүгийн асуудал гээд л бүх зүйлийн талаар ярилцдаг.

Энд та очир эрдэнийн дэлгүүрт 💎 орчихсон байна гэж бодъё. Та тэндээс очир эрдэнийн гоёл авч гарч ирчихээд: ‘Надад нэг аяга ус авч өгөөч’ гэж хэлж байна. 🙂 Тэр усыг та ямар ч байсан олно. Харин бид сав баглаа боодол, гаднах зүйлсийг л харсаар байдаг. Үнэндээ бид дотогшоо орох хэрэгтэй.
Энэ хуурмаг ертөнцийн бусад бүх зүйл өөрчлөгддөг! Бүх үзэл бодол өөрчлөгдөнө, сэтгэл өөрчлөгдөнө, хүмүүс өөрчлөгдөнө, нөхцөл байдал өөрчлөгдөнө. Нэг өдөр та энэ биеэ орхино. Тэр өдрөөс өмнө та үнэхээр дээдийн жаргал, амар амгаланд хүрэх хэрэгтэй. Өөрийгөө үнэхээр хэн болохыг таньж мэд. Ингээд л болоо.

Та хамгийн дээдийг зорьж эхлэх үед бусад бүх зүйл аяндаа зөв байр сууриа олно. Харин та зөвхөн салатны 🥗 амтлагчийг нь гоё болгоход анхаараад, аягандаа 🥣 өөрөө салатгүй байвал юу үлдэх вэ дээ? Зөвхөн амтлагч идээд байж болохгүй, ходоод чинь түлэгдэж эхэлнэ.
Олон хүн яг ингэж амьдарч байна — харилцааныхаа асуудалд гацчихсан, эсвэл энэ тэр асуудалдаа гацчихсан. Та энэ бүхнээс цааш явж урагшлах хэрэгтэй.

Үнэн гэж юу болохыг олж мэд.”

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

01/09/2026

Манипура чакра

Манипура хүрд нь наран сүлжээний орчимд хүйсний дээд талд хавирганы доод талд оршино. Түүний падма нь нурууны 2-3-р нугаламын хооронд байна. 3-р хүрд нь прана буюу энергийн хуримтлагдсан эх уурхай. Түүнтэй хүний оюун ухаан, далд ухамсар хамаатай. Эртний үзлээр энэ хүрд сэрэхэд халуун ба хүйтэнг тэсвэрлэх чадвар сайн болно гэж үздэг. Гал махбодтой. Тарни нь РАМ. Дам, дхам, нам, там, йам, дам, дхам, нам, пам, пхам гэсэн тарниуд 10 дэлбээнд байна. Наран сүлжээ, элэг,дэлүү, ходоод, нарийн гэдэс, цөстэй холбоотой энерги нь тэдгээр эрхтэнд нөлөөлнө. Мэдрэх эрхтэн нь нүд, үйлчилгээний эрхтэн нь анус. Манипура хүрд гажихад ходоодны шарх, цөсний эмгэг, гепатит, цөсний чулуу үүсэж болно. 3-р хүрдний хэвийн үйл ажиллагаа сэтгэл санааны хувьд шийдэмгий, хуурамч ярианд автахгүй байх, энерги сайтай, сэтгэлийн тэнхээтэй, өөрийын гэсэн бодолтой байх нөхцлийг хангадаг. Хүрдний үйл ажиллагаа алдагдахад цочромтгой, өөртөө итгэлгүй, хомхой бүх зүйлд бусдыг буруутгадаг байна.

Энэ хүрд нь хөгжил дэвшил, эрэл хайгуул, оршихуйн арга нөхцөл, үнэнч шударгыг бэлэгддэг. Энэ чакра нь амьдралыг тэтгэгч хүч бөгөөд ходоод, гэдэс, дэлүү, элэгний үйл ажиллагааг хариуцна. Үүний эерэг төлөв буяны үйлийг бие хүн бүрэлдэх арга зам хэмээн үзэх явдал ба сөрөг нь хоол хүнсээ хязгаарлах, эсвэл бүр хэтрүүлэн хэрэглэх, материаллаг сонирхол , архи тамхинд хэт орох, хатуужихын тулд өөрийгөө хэт зовоох, гэр бүлийн асуудалтай байх, эхнэр нөхрөө дарангуйлахыг оролдох зэрэг болно.

01/09/2026

Асуулт: Гүрүгийн халхавч, хамгаалалт дор амьдрах нь садакийн үйлийн үрийн явцыг хурдасгадаг гэж хүмүүс ярьдаг. Энэ талаар та тайлбарлаж өгөөч?

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар:

Та сэлж сурахыг хүсвэл танд багш хэрэгтэй байдаг. Сэлж сурч байхдаа эрэг дээр дасгалжуулагч, аврагч зогсож байгааг хараад та ус руу үсрэх итгэлтэй болдог.
Сүнслэг замнал бол бүр ч хийсвэр, нарийн зүйл. Тиймээс энэ замыг туулж, туршлага хуримтлуулсан хүн танд хэрэгтэй биш гэж үү? Мэдээж хэрэгтэй.
Та бүхнийг ганцаараа хийж чадна гэж бодох нь хангалтгүй. Аливаа зүйлийг сурахад туршлагатай багш хэрэгтэй. Ялангуяа сүнслэг замд, учир нь та оршихуйн чимээгүй далай руу дотогшоо гүн орох үед янз бүрийн туршлага төрж болно.
Заримдаа айдас гарч ирж болно. Тэр үед туршлагатай багш тань:
“Бүү санаа зов. Энэ бол зүгээр. Үүнийг туулж болно.” гэж хэлнэ.
Ингэснээр та цааш алхах итгэлтэй болно. Сэтгэл тань хөнгөрч, сэргэж, амар тайван мэдрэмж төрнө.
Энэ нь гэрт ээж чинь байгаа мэт.
Ээж гэртээ байхад та тайван байдаг.
“Хоолоо хаанаас олох вэ? Би өөрөө яаж хоол хийх вэ?” гэж санаа зовох шаардлагагүй. Ээж хоолыг тань зохицуулж, халамжилж байгааг та мэднэ. Тиймээс гэртээ ирээд л тайван хооллодог.
Үүнтэй адил амьдрал дахь Гүрүгийн үүрэг бол танд тав тух, амар амгалан, итгэл төрүүлэх явдал юм.
Та өөрийгөө Гүрү үйлчилж байна гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ эсрэгээрээ байдаг. Гүрү танд үйлчилдэг.
Есүсийн тухай нэгэн түүх байдаг. Тэр шавь нарынхаа хөлийг угаасан гэдэг. Энэ нь Гүрү, Багш хүн өөртөө үйлчлүүлэхийн тулд бус, шавь нартаа үйлчлэхийн тулд байдаг гэдгийг харуулахын тулд юм.
Гүрүгийн үүрэг бол таны доторх даруу зан, хайр, энэрэл болон бусад Бурханлаг чанаруудыг ил гарган хөгжүүлэхэд тань туслах явдал.
Эдгээр Бурханлаг чанар хүн бүрийн дотор аль хэдийн оршдог.
Гэвч тэр чанаруудыг таньж, ил гаргаж, хөгжүүлэхийн тулд тухайн замд мэргэшсэн багш хэрэгтэй.
Тиймээс амьдралд Гүрү хэрэгтэй

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

31/08/2026

ГҮРҮ МАНТРА
Заримдаа бид хүсээгүй байхад нэг үг амнаас гарчихдаг.
Бусад хүн ч мөн адил — үнэндээ тэгж хэлэхийг хүсээгүй ч тухайн мөчид нэг зүйл хэлчихдэг.
Ээж хүн хүүхэддээ “Зайл” гэж хэлэхдээ үнэхээр хүүхдээ явуулахыг хүсдэггүй шүү дээ. Зүгээр л тэр мөчид л,
“За, жаахан холдоод өгөөч, намайг тайван байлгаач” гэж хэлчихдэг.
“Үнэндээ бол үг чамайг шархлуулдаггүй, харин үгтэй зууралдах нь чамайг зовоодог.”
Тиймээс хүний хэлсэн үгэнд бүү уягд, харин ч түүнийг сонсох тэвчээртэй байж, тэр үгийг давж цаад мөн чанарыг хар.
Хүмүүс юу хэлэх нь, юу ярих нь амьдралын гол зүйл биш.
Энэ бүхэн амьдралын нэг л жижигхэн тоглоом.
Тиймээс ийм зүйлсийг хөнгөнөөр хүлээж ав. Зүрхэндээ хүнд ачаа болгож бүү тээ.
Цаг хугацаа маш үнэтэй.
Харин амьдрал түүнээс ч илүү нандин.
Тиймээс байгаа цаг мөчөө сайн үйлд зориулж, сайн зүйлээ хийсээр бай.
Ажиллаж байгаа бол ажилдаа, бясалгаж байгаа бол бясалгалдаа бүх сэтгэлээ зориулж, зуун хувь чин сэтгэлээсээ бай.
Тэгээд бүхнийг сул орхиж чимээгүйхэн сууж бясалга.
Хүний хэлсэн үг бүрийг зүрхэндээ тээж, хэрэггүй үгсээр зүрхээ бүү дүүргэ!
Харин чамд ——
амар амгалан, эрх чөлөөг авчрах мэдлэгийн үгсийг зүрхэндээ гүн шингээ.
Бусдын хэлсэн үг, шүүмж, сэтгэгдлийг салхи шиг өнгөрөөж инээмсэглэж,
зүрхээ цэвэрхэн, хөнгөн байлга.

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

30/08/2026

Хэт их бодохоо багасгах энгийн аргууд.

🏃🏻‍♀️‍➡️Гүйх, шогших болон бусад дасгал хөдөлгөөн хийх
Гүйж байх үедээ та бодлоо хэт их эргэлдүүлж чаддаггүй. Хөлс гарч эхлэхэд оюун ухаан ч тайвширдаг.

🎧Чанга хөгжим сонсох
Яагаад хүмүүс рок хөгжимд дуртай байдгийг та мэдэх үү?
Ийм их чимээ шуугиантай үед юу ч бодож чадахгүй болж, оюун ухаан түр ч болов амардаг.

🤽🏻‍♂️Хүйтэн усанд орох
Хүйтэн усанд шүршүүрт орох, эсвэл цасан дээр хэсэг алхаж болно. Ингэхэд оюун ухаан түр зогсож, хэт их бодох эрч хүч ч үлддэггүй.

🙂‍↕️Биеэ ядраа.
Бие, оюун ухаан хангалттай ядарсан үед хэт их бодох боломж багасдаг.

👌Сонирхдог дуртай зүйлээ ол.
Танд үнэхээр сонирхолтой зүйл олдвол анхаарал тань түүнд бүрэн төвлөрч, хэт их бодохоо больдог.

🧘🏻Бясалга
Бясалгал, Крияа, Пранаяама, Бхастрика зэрэг нь хэт их бодлыг намжаах хамгийн сайн аргуудын нэг.

☘️Байгальтай хамт бай.
Нар мандахыг бас жаргах нарыг ажигла. Тэнгэр өөд ширт. Байгалийг чимээгүй ажиглахад оюун ухаан аяндаа намжиж тайвширдаг.

📚Йога Васиштха судрыг унш.
“Йога Васиштха”-г уншаарай. Зүгээр л сэрээд, “Энэ бүх зүйл зүүд мэт” гэдгийг ажигла.

“ Энэ бүхэн зүүд юм байна” гэдгийг анзаарсан тэр мөчид оюун ухаан өнгөрсөнд зууралдсан байдал, хэт автсан бодлуудаасаа салж эхэлдэг.

Gurudev Sri Sri Ravi Shankar
aol

30/08/2026

💎Өөртөө итгэж,том зорилгын төлөө амьдарцгаая!💐

Аяга хоол,атга будааны төлөө та төрөөгүй.
Тансаг харшид амьдарч,том жийп унадаг захирал боллоо тэгээд юу гэж
Толгойны өвчин л нэмэгдсэнээс өөр та юунд хүрсэн гэж??
энэ бүхэн таныг хайрлаж,аз жаргалтай болгодог уу?

Аз жаргалдаа хэзээ хүрж,хэзээ таны сэтгэл ханах вэ?

Сэтгэлийн амар амгалан,биеийн эрүүл мэнд,аз жаргал гэдэг зүйлийг та юугаар авч чадах вэ?

Энэ хэр үнэ цэнэтэй вэ?

Таны хайгаад байгаа зүйлс ердөө л эдгээр биш байсан гэж үү??

Тиймээс л эхлээд өөртөө анхаарал тавь.
Өөрөөс чинь өөр хэн таны сэтгэл,биеийг хайрлана гэж.

Хэн ч таны өмнөөс үхдэггүй..
Хэн ч таны өмнөөс амьсгалахгүй..

Боломж байгаа дээр бод!
Ойлгож ухаар,таньж мэд!
Сэрж ухаар!
Энэ дэлхийд байх амьтай, амьгүй бүх зүйлс өөр өөрийн үүрэгтэй байдаг ч
(жишээ нь мод бидэнд цэвэр агаарыг өгдөг ч хэзээ ч хариу нэхэж
-чамд би хүчилтөрөгч өгсөн гэдэггүй
-Нар элч гэрлээ түгээж бүхий л зүйлсийг тэтгэдэг..
-Цэцэгс алаглан ургаж таны нүд сэтгэлийг баясгадаг ) юу ч нэхдэггүй..

Гэтэл бид хүний биеийг олж төрчихөөд мод ,цэцэгнээс ч дор амьдарч
мянга мянган хогийг тарьж,
үй олон хүний сэтгэлийг үймүүлэх хог шиг зүйлсийг ярьж,орчин тойрноо хордуулж явах гэж үү??

Бид том зүйлийн төлөө төрсөн байж таарна.Мод цэцэгтэй харьцуулашгүй эх өглөгийн төлөө хүн болж төрсөн нь лавтай ойлгогдоно..
Мянган бээрийн аялал ганц алхамаас эхлэдэг гэдэг шиг
Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл.

💐Norjin yoga page
2018.08.30
Norjin yoga

28/08/2026

Сар хиртэлт — дотогшоо эргэх сайхан цаг
Ведийн зурхайн дагуу 2026 оны 8-р сарын 28-нд хэсэгчилсэн сар хиртэлт буюу Чандра Грахан тохионо.
Энэ үед Сар Хумхын ордны Шатабхиша Накшатрад байрлаж, Арслангийн ордонд буй Нартай эсрэгцэнэ.
Гүрүдэв Шри Шри Рави Шанкар хиртэлтийн энэ цагийг хэрхэн зөв ашиглах талаар маш энгийн, сайхан зөвлөгөөг өгсөн байдаг.
Нар, Сар, Дэлхий нэг шугамд зэрэгцэх үед сансрын энергийн өөр нэгэн хэм үүсдэг.
Үүнийг хиртэлт гэдэг. Энэ бол огторгуйн нэгэн гайхамшигт үзэгдэл юм.
Энэ үе бол бясалгал хийж, мантра уншихад маш сайхан цаг.
Оюун ухаан Сартай, бие Дэлхийтэй холбоотой.
Харин Нар энэ хоёулантай нь холбогддог.
Энэ гурав зэрэгцэн зохицох үе бол сүнслэг дадал, бясалгал хийхэд тохиромжтой цаг юм.
Энэ үеийг хоол идэх, таашаал хөөцөлдөхөд бус, эрч хүчээ хадгалж, дотооддоо төвлөрөхөд зориулах нь илүү зохистой.
Тиймээс эрт дээр үеэс хиртэлтийн үеэр хоол идэлгүй, бясалгал хийхийг зөвлөдөг уламжлалтай.
Хиртэлт бол мантра уншиж, бясалгал хийхэд маш тохиромжтой, илүү хүчтэй нөлөөтэй байдаг хэмээн эртнээс уламжилж ирсэн.
Хиртэлтээс нэгээс хоёр цагийн өмнө хоололтоо зогсоон, ходоод хоосон үед мантра унших нь илүү сайн үр дүнд хүрэхэд тустай.
Хиртэлт бол садхак буюу сүнслэг замаар эрэлхийлж буй хүнд маш өлзийтэй цаг.
Энэ бол муу цаг огт биш, харин зугаа цэнгэл, таашаалд автахад тохиромжгүй.
Энэ үед мантрагаа 108 удаа унших нь 10,000 удаа буюу түүнээс ч олон удаа уншсантай дүйцэхүйц хэмээн үздэг. Тиймээс энэ цагийг бясалгал болон мантра уншлагад зориулахыг онцгойлон зөвлөж байна.
Бид ямар нэг зүйл хийж, идэвхтэй байх үед сэтгэл маань ихэвчлэн биеийнхээ урд талд буюу гадагш чиглэсэн байдаг.
Одоо нүдээ аниад үзээрэй. Оюун ухаан тань урд талд байгааг мэдэрнэ.
Учир нь бид нүдээрээ ертөнцийг харж, чихээрээ сонсохдоо анхаарлаа гадагш чиглүүлдэг.
Харин тайвшрахын тулд анхаарлаа дотогшоо, зөөлөн шилжүүлдэг. Тэгэхэд дотор тань ямар нэгэн өөр зүйл болж байгааг анзаарна.
Ингэж хааяа анхаарлаа дотогшоо авчрах нь бидэнд хэрэгтэй.
Тиймээс удахгүй болох энэ хиртэлт бол сүнслэг дадлаа улам гүнзгийрүүлж, бясалгал болон мантарт цаг зориулах сайхан боломж юм.

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

28/08/2026

10жилийн өмнө 🙏🏻

28/08/2026

🌕 АМОЛ БАГШТАЙ ХАМТ 🌕

✨ ТЭРГЭЛ САРНЫ БЯСАЛГАЛ ✨

Тэргэл сарны намуухан гэрэл дор сэтгэлээ тайвшруулж, дотоод амар амгалангаа мэдрэх онцгой бясалгалд хамтдаа оролцоорой. 🧘‍♀️🌙

📅 8-р сарын 28
⏰ 19:30 цагаас

📍 Танхимаар:
Амьдрах Урлагийн Нэгдсэн Төв
(8-н шарга)

💻 Онлайнаар: Zoom
ID: 816 6433 2821
Code: 123

Zoom холбоос: https://us02web.zoom.us/j/81664332821?pwd=XkUt2d1G75jsk8sDyUEm33EHbhqG1I.1

🤍 Үнэгүй | Хүн бүрт нээлттэй

Сарны гэрэл, амгалан сэтгэл, тайван орон зайд өөртөө цаг гаргацгаая. 🌕✨

📞 Нэгдсэн Төв: 8003-1007, 9965-1000

Таныг халуун дотноор урьж байна. 🙏

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar