29/09/2026
🇲🇳| АЗИЙН НААДАМД #15
Монголын баг тамирчид Азийн наадамд 1974 оноос анхлан оролцож эхэлсэн бөгөөд оролцсон наадам бүрээсээ алтан медальтай буцсан түүхтэй.
Монгол тамирчдаас 8 дахь алтан медалийг Чөлөөт бөхийн төрлөөр "ХИРОШИМА-1994" Азийн наадмаас Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнбаатарын ЦОГТБАЯР эх орондоо авчирч байв.
Дэлхийн АШТ-ийн хүрэл медальт, Азийн аварга, Монгол улсын зургаан удаагийн аварга (1990, 1991, 1992, 1993, 1994, 1998) 1992, 1996 оны зуны олимпод оролцсон түүхтэй тамирчин юм.
"АЙЧИ-НАГОЯ 2026" АЗИЙН НААДАМД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАДАА ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!