22/08/2026
Moji Tsogt
Аз жаргалын коуч - Аз жаргалтайгаар хүссэн жиндээ хүрцгээе
22/08/2026
09/08/2026
«Мөрөөдлийн жин» көүчинг хөтөлбөрөө эхлүүлж байна.
Өглөө сэрэхэд бие чинь амарсан биш, улам ядарсан мэт санагдаж, өдөр өнгөрөх тусам эрч хүч чинь буурсаар орой нь чихэрлэг зүйл идэх хүсэл хүчтэй болдог үе чамд танил байх.
Би энэ бүхнийг маш сайн мэднэ, яагаад гэвэл 45 наснаас эхлээд найман жилийн турш миний бие өмнөхөөсөө өөр болж байгааг мэдэрсэн хэрнээ яг юу хийхээ ойлгохгүй, урьд нь надад үр дүнгээ өгдөг байсан аргуудаа дахин дахин туршиж, яагаад одоо ажиллахаа больсныг гайхаж, эцэст нь өөрийгөө хангалттай хичээхгүй байна гэж буруутгаж явсан хүн.
Тэр найман жилийн ихэнх хугацаанд би подкаст сонсож, видео үзэж, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, цэвэршилтийн тухай маш их мэдээлэл цуглуулж, «маргаашаас эхэлнэ» гэж өөртөө хэлсээр явсан ч өнөөдөр эргээд харахад надад дутаж байсан зүйл нь дахиад нэг шинэ мэдээлэл биш, харин мэдэж байгаа зүйлээ өдөр тутмын жижиг шийдвэр, тогтвортой зан үйл болгож сурах байсныг ойлгосон.
Хэрэв чи ч бас маш их зүйл мэддэг хэрнээ хүссэн өөрчлөлтөө амьдралдаа гаргаж чадахгүй явсаар байгаа бол өөрийгөө буруутгахын оронд, би өнөөдрийнхөө хэв маягийг өөрчлөхгүй хэвээр явбал ирэх зун миний бие, эрч хүч, өөртөө хандах хандлага өнөөдрөөс юугаараа өөр болсон байх бол гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
Ийм учраас би өөрийн туулсан зам, сурсан зүйл, өнөөдөр өөрийн амьдралдаа хэрэгжүүлж байгаа арга барилаа нэгтгээд «Мөрөөдлийн жин» көүчинг хөтөлбөрөө эхлүүлж байна.
Энэ бол зургаан долоо хоногийн, зургаан хичээлтэй хөтөлбөр бөгөөд бид хоолоо улам багасгаж өөрийгөө өлсгөхийн оронд хоол бүртээ хангалттай уураг авч сурах, өөрийнхөө бие болон бодолтой өдөр бүр тэмцэхийн оронд өөртөө чимээгүй цаг гаргаж дотроо юу болж байгааг анзаарч сурах, жин дээрх тоог л багасгах гэж хөөцөлдөхийн оронд хүчний дасгалаар булчингаа дэмжиж, нас ахих тусам улам хүчтэй, эрч хүчтэй биеийг өөртөө бүтээхэд анхаарна.
«Мөрөөдлийн жин» көүчинг маань өмнө нь хэрэглэдэг байсан аргууд нь ажиллахаа больсныг мэдэрч байгаа ч үүнийгээ өөрийнхөө буруу мэт бодож, «би яагаад өөрийгөө барьж чаддаггүй юм бол» гэж дотроо өөрийгөө буруутгасаар яваа 45-аас дээш насны монгол эмэгтэйд зориулагдсан бөгөөд миний хүсэж байгаа зүйл бол чамайг дахиад нэг хатуу дэглэм эхлүүлэхэд биш, харин өөрийнхөө биеийг энэ насанд шинээр ойлгож, өөрт тохирох зан үйлийг өдөр тутмын амьдралдаа тогтвортой бий болгоход чиглүүлэх юм.
Хэрэв чи энэ хөтөлбөр надад тохирох болов уу гэж бодож байгаа бол эхлээд надтай 30 минут ярилцаарай, би чамд ямар нэг зүйл тулгаж зарахгүй бөгөөд чиний одоо байгаа нөхцөл байдал, юу өөрчлөхийг хүсэж байгааг сонсоод энэ хөтөлбөр чамд тохирох эсэхийг хамтдаа харъя, харин тохирохгүй гэж үзвэл би чамд шууд хэлнэ.
30 минутын ярилцах цагаа эндээс аваарай: https://calendly.com/m-tsogt-ludwig/30min
Би энэ хөтөлбөрийг бүтээсэн шалтгаан үнэндээ маш энгийн, учир нь тэр найман жилийн турш миний хажууд «одоо дахиад өөрийгөө буруутгах хэрэггүй, харин эндээс эхэлье» гэж хэлээд, мэдэж байгаа бүхнийг минь бодит амьдралын жижиг алхмууд болгон холбож өгөх хүн байгаагүй учраас би олон зүйлийг ганцаараа туршиж, алдаж, онож, өөрт тохирох замаа өөрөө хайж олсон.
Харин чи тэр бүх замыг ганцаараа туулах албагүй, бас өөрийнхөө биеийг өөрчлөхийн тулд өөртэйгөө үргэлж тэмцэх албагүй, учир нь өөрчлөлт гэдэг өөрийгөө шийтгэхээс биш, өөрийгөө ойлгохоос эхэлдэг.
Манай 45 дээш насны эмэгтэйчүүдийн хамт олонд доорх холбоосоор орж нэгдээрэй:
https://www.skool.com/mongol-emegtei-50-2529
Өнөөдөр би чамд нэг зүйл хэлмээр байна.
Би чамайг ойлгож байна. Өглөө толины өмнө зогсоод гэдсээ гараараа дарж үзэнгээ, “Энэ өөх чинь хаанаас гараад ирэв ээ?” гэж боддог үе байдаг шүү дээ. Хоолоо багасгаж үзсэн. Оройн хоолоо хасаж үзсэн. Гэтэл жин буухгүй, бүр нэмэгдээд байгаа юм шиг санагдана.
Би яг чиний байгаа энэ нөхцөл байдалд байсан. 45 наснаас хойш гэдэс, бэлхүүс орчимд минь жин нэмэгдэж, өмнө нь үр дүнгээ өгдөг байсан аргууд нэг л ажиллахаа больсон. Тэр үед би найзуудтайгаа уулзахаас хүртэл зайлсхийдэг болсон доо. Багтахаа больсон хувцсаа харах бүрд дотор минь давчдаж, өөртөө улам дургүй болдог байлаа.
Ажлаасаа ядарч ирэхэд гэрийн ажил, хоол унд, хүүхдүүд гээд бүх зүйл чиний хариуцлага. 24 цаг хаанаа ч хүрэлцэхгүй мэт санагдана. Шөнө халуу оргин сэрээд, дахин унтаж чадахгүй хөрвөөж хэвтэхдээ “Надад яг юу болоод байна вэ?” гэж өөрөөсөө асуудаг байх.
Чамд хэлэх гэсэн хамгийн чухал зүйл бол энэ:
Чи ганцаараа биш.
Чи залхуу биш.
Чи сул дорой биш.
Чиний бие өөрчлөгдөж байна. 45 наснаас хойш дааврын өөрчлөлт явагдахад “бага идэж, их хөдөлбөл болно” гэсэн хуучин арга өмнөх шигээ үр дүн өгөхгүй байж болно. Энэ бол чиний буруу биш.
Би 20 жил жинтэйгээ тэмцсэн хүн шүү дээ. Тийм болохоор өнөөдөр чамаас ганцхан зүйл хүсье. Толины өмнө зогсохдоо өөрийгөө зэмлэхийн оронд:
“Би чамайг ойлгож байна”
гэж өөртөө хэлээд үзээрэй.
Чи эрүүл, хүчтэй, аз жаргалтай амьдрах бүрэн эрхтэй.
© Moji Tsogt, 2026.08.03
3 минутын дасгалын "зууш" буюу богино бөгөөд эрчимтэй хөдөлгөөн
Амьсгаадаж, ярьж чадахгүй болох хүртэл ердөө 3 минутын дасгалын "зууш" буюу богино бөгөөд эрчимтэй хөдөлгөөн нь таны биеийн биологийн үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөх чадалтай. Учир нь зүрхээ илүү хүчтэй болгохын тулд спорт зааланд нэг цаг гаруй хүнд хэцүү бэлтгэл хийж өөрийгөө зовоох шаардлагагүй юм.
Таныг шатаар өөдөө хурдан өгсөж бараг ярьж чадахгүй болтлоо хурдтай мацах үед артерийн судас доторх цусны урсгал тань гэнэтхэн тайван урсах гол мэт байснаа өндөр хурдтай хүчит х*й салхи болон хувирдаг. Энэхүү эрчтэй урсах цус нь судасны дотор ханыг бүрхсэн эмзэг эсийн давхаргад буюу эндотелид (endothelium) хүчтэй механик үрэлт үүсгэдэг. Энэхүү механик хэт даралтыг шүргэх хүчдэл (shear stress) гэж нэрлэдэг байна.
Гэхдээ энэ даралт нь таны артерийн судсыг гэмтээж байгаа хэрэг биш юм. Харин ч эсрэгээрээ, амин чухал дохиоллын систем болж ажилладаг бөгөөд цусны урсгалын хүчтэй давалгааг даван туулж, дасан зохицох ёстойг эсүүдэд сануулдаг. Даралтыг зохицуулахын тулд тэд азотын ислийг (nitric oxide) даруй ялгаруулж, артерийн судсыг бүхэлд нь агшин зуурт тэлж, илүү өргөн болгодог байна.
Тэгэхээр шатаар өөд өгсөх тэрхүү амьсгаа давчдуулах 3 минутын богино гүйлт нь таны цусны судсыг уян хатан болгон сунгаж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх өндөр тэсвэртэй цусны эргэлтийн тогтолцоог (resilient circulation) бүрэлдүүлж өгдөг байна.
(Эх сурвалж: Dr. Rhonda Patrick Бие физиологийн талаар илүү гүн ойлголт өгөх замаар эрүүл, урт наслах, оюун ухаан болон бие бялдрын чадварыг нэмэгдүүлэх стратегийг түгээн дэлгэрүүлдэг.)
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar