30/06/2026
15–18 насны хүүхдүүдэд DISC сорил дээр тулгуурласан зөвлөгөө өгсөөр байна. Энэ нь тэдэнд өөрийгөө танин мэдэх, харилцаагаа сайжруулах хэрэгсэл болж чаддаг. Энэ нас бол өөрийнхөө давуу тал, сонирхол, ирээдүйн чиглэлээ тодорхойлж эхэлдэг үе учраас DISC-ийг ашиглаж дараах үр өгөөжийг хүртэж болно.
~ Өөрийгөө ойлгох
Би яагаад ингэж бодож, мэдэрдэг вэ?
Яагаад зарим хүмүүстэй амархан ойлголцдог, заримтай нь хэцүү байдаг вэ?
Миний төрөлхийн давуу тал юу вэ?
гэдгээ илүү ойлгож эхэлдэг.
~ Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх
Жишээлбэл:
D хэв маягтай хүүхэд манлайлахдаа сайн гэдгээ ойлгоно.
I хэв маягтай хүүхэд хүмүүсийг урамшуулж чаддагаа мэднэ.
S хэв маягтай хүүхэд халамжтай, найдвартай зангаа үнэлж сурна.
C хэв маягтай хүүхэд нягт нямбай, логик сэтгэлгээгээ давуу тал гэж харж эхэлнэ.
Энэ нь өөрийгөө бусадтай харьцуулж голохоос илүү өөрийн онцлогийг хүлээн зөвшөөрөхөд тусалдаг.
~ Харилцааны ур чадвар
DISC нь найз нөхөд, гэр бүл, багштайгаа хэрхэн илүү үр дүнтэй харилцахыг ойлгоход тусалдаг. Жишээлбэл:
Хүн бүр адилхан биш гэдгийг ойлгох.
Өөр өөр зан төлөвтэй хүмүүсийн ялгааг хүндэтгэх.
Маргааныг багасгах.
~ Ирээдүйн мэргэжил сонголт
DISC нь мэргэжил сонгох тест биш. Гэхдээ хүүхдийн ажиллах хэв маягийг ойлгоход тусалдаг. Жишээлбэл:
I өндөр хүн харилцаа, үйлчилгээ, маркетингт дуртай байж болно.
C өндөр хүн инженерчлэл, судалгаа, санхүү зэрэг нарийвчлал шаардсан чиглэлд дуртай байж болно.
✅Хамгийн том ашиг
Энэ насны хүүхдэд DISC-ийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь “Надад буруу зан байдаггүй. Харин өөрийн гэсэн давуу тал, хөгжүүлэх шаардлагатай талууд байдаг” гэсэн ойлголтыг өгдөг.
19/01/2026
Сурагчдын амралт дуусахаас өмнө цөөн хэдэн хүүхдэд DISC зан төлөвийн сорил хийж, мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх боломжтой байгаа шүү.
Хүүхдийнхээ ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалт хийгээрэй 🤓.
10/03/2025
ChatGPT “бизнес эхлүүлэгчдийн гаргадаг түгээмэл алдаа юу вэ?” гэсэн асуултад минь ингэж хариулж байна. Анхааралдаа авах ёстой зүйлсийг товч хэлээд өгч байна.
One of the most common mistakes people make when starting a business is failing to conduct thorough market research. Without understanding their target market, consumer needs, and competitive landscape, entrepreneurs may develop products or services that do not meet demand or face overwhelming competition. Other frequent missteps include:
1. **Underestimating Costs:** Not accurately predicting startup and operational expenses can lead to cash flow issues.
2. **Neglecting a Business Plan:** Skipping the development of a business plan can result in a lack of clear direction and strategy.
3. **Ignoring Marketing:** Failing to invest time and resources into marketing can stunt growth and visibility.
4. **Overreaching Too Quickly:** Trying to scale too fast without a solid foundation can lead to operational challenges and financial strain.
To improve the chances of success, it's essential to research the market, create a detailed business plan, budget wisely, and develop a marketing strategy tailored to your target audience.
14/01/2025
Эцэг, эхүүд энэ зөвлөмжүүдийг хараарай 🤩
DISC coach-ийн хувиар би 15+ насны хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг юм. Уулзалтаа хийхдээ эцэг, эхийг нь заавал хамт ирээрэй гэдэг. Уулзалт бүрийн дараа ээж, аав нар хүүхдээрээ бахархаад гардаг. Уулзалтын үеэр зарим нь хүүхдээ буруу ойлгож, дутуу үнэлж эсвэл зөнгөөр нь орхисон байсандаа гэмшиж, харамсаж байгаа харагддаг. Хүүхдүүд нь харин өөрийг нь ээж, аавд нь ингэж сайн ойлгуулж, тайлбарлаж өгч байгаад баярлаж байгаагаа нууж чаддаггүй 😍. Уулзалтаа дуусаад гараад явж байгаа гэр бүлийн хүмүүсийг харах хамгийн гоё байдаг даа. Ойлголцол, эвлэрэл, хүлээн зөвшөөрөл гээд гэр бүл дэх харилцааны суурь зүйлс байрандаа орж байгаа харагддаг юм 🧡. Бусдаас тусламж авна гэдэг бол сул доройн шинж биш шүү.
30/11/2024
За коучийн хувиар нэг сонирхолтой мэдээлэл хуваалцъя.
DISC зөвлөгөөнд голчлон 35-45 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгээд 18-25 насны залуучууд оролцоод байгаа юм. Энэ хүмүүсийн хооронд насны ялгаа байгаа ч төстэй нэг тал байгаа нь ШИЛЖИЛТИЙН ҮЕ юм. Аль аль нь “одоо би яах вэ?” гэдэг үе рүү орж яваа хүмүүс. Энэ асуултад хариулах байдал нь тухайн хүний хэв шинжээс (D, I, S, C) хамаараад харилцан адилгүй байдаг. Мэдээж хэрэг амьдралд тохиолдож байгаа зүйлс, нөхцөл байдал чухал нөлөөтэй.
Ямар нөхцөл байдалд байгаа, юу туулж ирснээс хамаараад хүмүүсийн ЭЕРЭГ эсвэл СӨРӨГ хандлагын зонхилох байдал өөр өөр байна. Миний туршлагаар СӨРӨГ дээрээ удах тусам тухайн хүний өөртөө итгэх итгэл суларч байна, урьд нь байгаагүй хорт муу зуршлуудыг бий болгож байна, идэвхгүй төлөв рүү их орж байна. Онцгойлон эрчүүд тамхинд орох нь их байна. Тиймээс би та бүхэнд хүн яагаад тамхинд ороод байгаа талаар бяцхан мэдээлэл хуваалцах гэсэн юм.
Тамхинд никотин гэдэг донтуулах үйлчилгээтэй бодис агуулагддаг. Никотин нь хүний тархинд ‘урамшуулал, шагналын’ допамин гэдэг бодисыг ялгаруулахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, тамхи татах үед тархинд энэ бодис ялгарч таагүй мэдрэмжүүд дарагдаад таатай мэдрэмж төрнө гэсэн үг. Тиймээс энэ таатай мэдрэмжийн төлөө хүн дахиад тамхилна гэсэн үг. Мөн никотин нь бага зэргийн адреналин ялгаруулахад нөлөөлдөг. Илэрхий мэдэгдэхгүй байж болох ч даралт бага зэрэг нэмэгдэх, зүрхний цохилт бага зэрэг нэмэгдэнэ гэсэн үг. Тиймдээ ч олуулаа нийлж зогсоод тамхилах үедээ хүмүүсийн дуу чангардаг байх. Оффистоо хэлж ярихгүй юмаа гадаа тамхилах үедээ ярьдаг байх 😅.
За ингээд аажим аажмаар тамхилах тоо нь нэмэгдэх бөгөөд тухайн хүнд никотинд тэсвэртэй байдал гэдэг зүйл бие физиологид нь үүснэ. Цусан дахь никотины хэмжээ их байх тусам өнөөх гоё мэдрэмж (гэхдээ хуурамч) төрөх учир тэр мэдрэмжийн төлөө улам их тамхилна.
Ингээд никотины хамааралтай хүн болж байгаа хэрэг. Нэгэнт хамааралтай болсон бол тамхиа болих гэхээр чадахгүй, болих гэж олон удаа оролдсон ч буцаад л орчихдог үзэгдэл давтагдана. Тамхичин 3 хүн тутмын 2 нь тамхинаас гарах хүсэлтэй байдаг гэж доорх судалгаа хэлж байгаа.
‼️тэр тусмаа хэрэв сөрөг мэдрэмжээ дарахын тулд тамхинд орсон бол буцаад болих нь илүү хэцүү байх боломжтой. Никотин нь хар тамхи, архи хоёртой адил хэмжээнд донтуулах чадалтай.
Гарах үйл явц нь эхэлж байсан шигээ амар биш гэж байгаа. Тамхичин болсон бол гарах үед бие махбод, ухаан, сэтгэл зүйн нөлөөллүүдийг амсах болно. Бие махбодын хувьд бие чинь никотиныг нэхдэг болно. Ухаан санааны хувьд маш том өөрчлөлтийг хийх шаардлага үүснэ. Сэтгэл зүйн хувьд бодит байдалтайгаа нүүр тулах бөгөөд даван дийлэх тэнхээ хэрэгтэй болно. Тамхи бага татаж байгаа, татаж эхлээд удаагүй бол тамхинаас гарах нь бүрэн боломжтой гэж байгаа. Хэсэг тавгүй байх ч дийлшгүй мэт хэцүү биш байх болно гэнэ.
За ингээд гол хэлэх гээд байгаа санаа нь СӨРӨГ мэдрэмжээ дарах, түүнээс зугтах гэсэндээ тамхинд битгий ороорой 🙏. Дотор чинь төрөөд байгаа “би чадахгүй байна, болохгүй байна, муу байна, зөв биш байна, амжилтгүй байна, бүтэлгүй байна” эвсэл өөр юм хийх ёстой юм шиг, хийх ёсгүй ажлаа хийгээд байгаа юм биш, өөрөөрөө байж чадахгүй/болохгүй юм шиг мэдрэмжүүдээ өөрт чинь тус болох хүмүүстэй хуваалцаж, зөвлөлдөж шийдвэрлэхийг бодоорой.
Тэрний нэг арга бол DISC хийх байдаг шүү!!! Уулзаж байгаа хүн маань СӨРӨГ рүүгээ орчихсон байгааг мэдэх л юм бол миний үзүүлэх гол тусламж ЭЕРЭГ рүү шилжилт хийх эхлэлийг тавьж өгөх байдаг. Хаа очиж өнөө цагт тусламж авах боломжууд маш их болсон нь сайн хэрэг юм.
Үнэ төлбөр нь үнэндээ хэдхэн хоолны үнэ, эсвэл хэдэн тамхины үнэ байдаг шүү дээ 😉. Хамгийн гол нь өөрийн дотоод хүнээ хайрлаж, санаа тавиарай 🤩. Давуу талаа дайчилж, өөдрөг амьдрахыг хүсье!
DISC coach J. Badamzul
20/11/2024
❄️🎄🌟 өөр өөр зан төлөвтэй хүмүүс шинэ жилдээ энэ мэтээр бэлдвэл стресс бага байх нь 🤩.
Би нь ойрын үед DISC уулзалт хийх боломжтой байгаа тул цагаа товлоорой 😎.
The holiday season is upon us and it can bring moments of peace and joy – and stress and overwhelm. Learn how each DiSC style can use their strengths to lean into the festivities while saving their sanity.
03/09/2024
Хүн өөрийнхөө DISC зан төлөвөө мэдсэнээр хийх ёстой юмаа хийх итгэлтэй болдог, тэр ч байтугай илүү сайн хийдэг болдог 🤩.
Өөртөө итгэлгүй болоод эхлэх цагт хүн өөрийгөө дотроосоо биш гаднаас хайх гээд байдаг талтай. Гэтэл үнэн хэрэгтээ өөрийн онцлог, давуу талуудаа мэдэхгүй байгаа, эсвэл тэдгээртээ итгэлгүй байгаад асуудал оршиж байгаа юм.
Миний хувьд би Pioneer - эхлүүлэгч төрлийн хүн. Манай нөхөр болохоор Entrepreneur төрлийн хүн. Бид хоёр хамт ажиллаад 20+ жил болж байгаа юм. Бид хоёр нэгнийхээ DISC-ийг мэддэг учир хамт ажиллахад амар байдаг. Тэгээд их сонирхолтой нь бид хоёр шинэ юм эхлүүлж, өрнүүлэхдээ сайн. C, D хэв маягтай Pioneer хүн, I, D хэв маягтай Entrepreneur хүн нийлээд юм юм хийсэн байдаг 🤓. Гол давуу тал нь шинийг санаачилж, эхлүүлэх зориг байгаа юм. D хэв маяг чинь их зоригтой шүү дээ. Тэгээд C, D, I хослол бол ИДЭВХТЭЙ, ЗОРИЛГО төвтэй болж байгаа хэрэг. Ийм байхад ажил урагшлахгүй байна гэсэн асуудал үүсэхгүй. Одоо тэгээд бид хоёр дахиад нэг том ажил эхлүүлэх гээд айдастай ч заавал үр дүнг нь харах эрмэлзэлтэй сууж байна 😎.
Мэдээж хамт байгаа багийн бусад гишүүд нэн чухал. Багийн гишүүд DISC дээрээ тулгуурлаад харилцаад эхлэх үед ямар гайхалтай SYNERGY үүсдэг гээч.
Та бүхэн DISC-ээ тултал нь хэрэглээрэй!
DISC coach J. Badamzul
01/08/2024
Бидний ялгаатай талууд
Та өөрийгөө яагаад бусдаас ийм өөр юм бол эсвэл энэ, тэр хүн яагаад ийм өөр юм бол гэж бодож байсан биз дээ? Ялгааг ойлгох гэж эрж хайхдаа бид ихэвчлэн ил харагдах, өнгөц зүйлсээс хайх хандлагатай байдаг. Гэтэл ялгаатай байдлын гол суурь хүний төрөлх чанаруудад оршиж байдаг. Төрөлх чанарууд нь төрөхөөс өгөгдсөн онцлогууд, 5 хүртэлх насны амьдрал зэргээс бүтдэг. Тийм болохоор бид олонтаа бусдыг болон өөрийгөө хараад ойлгомжгүй, ойлгоход хэцүү мэтээр боддог.
DISC боловсруулагч Wiley компанийн зүгээс хүмүүсийн зан төлөвийн ялгааны талаар судалгаа хийсний үр дүнд хүмүүсийн зан төлөвийн ялгаатай байдалд хүйс, яс үндэс, ази, европын нөлөө бараг байхгүй байгааг олж тогтоосон байгаа юм 🤓. Тиймээс та төрөлх өгөгдлүүдээ таньж мэдээд, өөрийн онцлогуудаа, давуу болон сул талуудаа олж илрүүлээрэй. Тэгсэнээр та өөрийн ялгааг бусдаас эсвэл хамаагүй газруудаас хайх биш өөрийн дотоод хүнээс хайж олох боломжтой болно.
DISC coach J. Badamzul
29/07/2024
DISC-ийн тухай сонирхолтой баримт 🤩.
DISC нь анх 1928 онд олон нийтэд ил болсон бөгөөд үүнийг санаачлан бүтээсэн хүн нь Уиллиам Моултон Марстон хэмээх Харвардын профессор байсан.
Тэрээр сэтгэл судлалын салбарын профессор байгаад зогсохгүй Полиграфын машиныг (үнэн, худлыг илрүүлэгч) бүтээсэнээрээ алдартай. Тэрнээс гадна өөр нэг онцгой бүтээл байгаа!
Wonder Woman-ы дүрийг бүтээсэн гээд бод доо 😮. Wonder Woman-ы ташуурыг санаж байгаа биз дээ? Ташуураараа ороогоод авбал ямар ч хүнээр үнэнийг нь хэлүүлж чаддаг 🤩. Өөрийн бүх бүтээлүүдийг нэг дүрд шингээжээ гэмээр.
Түүний боловсруулсан DISC зан төлөв тодорхойлогч сорил нь өнөөг хүртэл улам хөгжиж, боловсронгуй болсоор тогтооход хамгийн хялбар, хэрэглээнд хамгийн ашиг тустай зан төлөв тодорхойлох хэрэгсэл болжээ 😎!!!
Жич: зураг дээр Др. Моултон эхнэрийнхээ хамт. Уурлах, баярлах үед цусны даралт нь өөрчлөгдөөд байх шиг байна гэж эхнэр нь хэлсэнээр Др. Моултонд полиграфын машин бүтээх санаа төрсөн гэдэг 🤓.
DISC coach J. Badamzul