Сэтгэл гутралтай олон жил явах нь амиа хорлох хэмжээнд хүндэрдэг тул, Сэтгэлээ нээгээд сайн ярьж бай, сайхан онгойтол нь хааяа уйлж байхгүй бол, "сэтгэцийн эмнэлэгт инээгээд сууж байхвий" гэдэг үг байдаг даа. Үхлийн тухай нарийн мэдлэгийг ойлгоод мэдсэн хүн үхье гэж бодхоо больдог. Айхаа ч больдог. Тиймээс сэтгэлийн асуудлаа бага гэж хойш тавилгүй анхаарч байгаарай.
DAYCI
Daisy Cruise
ЭГЭЭ ТВ
DAYCI
ИОГИЙН БАГШ, ЭГЭЭ ТВ АДМИН, АЯЛАГЧ
🌿 БҮТЭН БИЕИЙН МАСК АРЬСАНДАА БҮТЭН АРЧИЛГАА ✨
Биеийн арьсаа нүүрний арьс шигээ тогтмол арчилдаг уу? 💆🏻♀️
✨ Бүтэн биеийн маск
✨ Арьсыг чийгшүүлж, зөөлрүүлнэ
✨ Арьс арчилгааг гэртээ тав тухтай хийх боломжтой
✨ Нэг удаагийн хэрэглээнд тохиромжтой
📦 Бөөний үнэ: 10-аас дээш 55'000₮
📌 Хүргэлтгүй.
Олуулаа авч хамт хэрэглэх, салон болон үйлчилгээний зориулалтаар авах бол 10+ ширхэгийн бөөний үнээр аваарай. 🤍
📩 Захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг чатаар авна.
DAYCI
Биеийн эрүүл мэнд
Сэтгэлийн эрүүл мэнд
Нийгмийн эрүүл орчин 3 холбоо хамааралтай. Аль нэг нь алдагдахад өвчин үүснэ.
30/08/2026
Гэрлэхээсээ өмнө, алдаа гаргахаасаа өмнө:
- хэрхэн ярилцдаг,
- хэрхэн асуудлаа шийддэг,
- гэр орны ачааллыг яаж хуваалцдаг,
- санхүүтэй хэрхэн харьцдаг,
- уур бухимдлаа яаж гаргадаг,
- бие биенээ хэрхэн хүндэлдэг
гэдгийг хамт амьдарч, бодит амьдрал дээр таньж байж ирээдүйн шийдвэрээ гаргах нь хамгийн зөв. Хайртай байх нь нэг хэрэг. Хамт амьдарч чадах нь өөр хэрэг.
-Daisy
30/08/2026
Нуруу өвддөг бол зөвхөн нуруундаа зориулж хөлний дасгалаа нэмээрэй!
Учир нь хөл, өгзөг, ташаа, аарцагны булчингууд сулрахад нуруунд ирэх ачаалал нэмэгддэг. Хөлний булчин биеийн тулгуур болж ажилладаг учраас энэ хэсгийг тогтмол хөдөлгөж, бэхжүүлэх нь чухал. 🦵
Гэхдээ зөвхөн олон давталт хийхээс илүүтэй зөв хөдөлгөөн, зөв техник чухал.
DAYCI
Тийрэн, дэв, хар сүнс, шулмын зан үйл гэх мэт ойлголтуудын цаана хүний айдас, шунал, сул талыг ашиглах зүйл оршдог.
Хүн доторхоо хөдөлгөхөө болих үед сэтгэл нь тогтоол ус шиг болдог. Тогтоол ус үмхийрдэг шиг үйлдэлгүй, өөрчлөлтгүй, хөдөлгөөнгүй сэтгэлд сөрөг бодол, айдас, шунал амархан тогтдог. Иймээс “хооллож, тэжээхгүй байх” хамгийн энгийн арга нь хөдөлгөөн, үйлдэл.
Хүн айдастайгаа нүүр тулахгүй зугтааж, хүсэл шуналдаа хөтлөгдөж, өөрийн толгойгоор тунгаахаа болих үед түүнийг эзэмдэхэд амархан болдог. Эхлээд итгэл үнэмшил төрүүлнэ. Дараа нь айлгаж, эргэлзүүлж, сэтгэлийг нь өөрийн хүссэн зүг рүү эргүүлнэ. Тиймээс хүн гаднах хар зүйлээс илүүтэй доторх айдас, шунал, сул талаа таньж, хөдөлгөөнтэй, үйлдэлтэй, ухамсартай байх хэрэгтэй.
Хөдөлгөөнгүй бие сульдана. Үйлдэл авдаггүй сэтгэл гацна. Тунгаахгүй ухаан бусдын итгэл үнэмшилд автана. Өөрийгөө хөдөлгөж чаддаг хүн сэтгэлээ ч хөдөлгөж чадна. Бодол санаа, бие махбод, итгэл үнэмшилдэээ эзэн байж хөдөлгөөнд оршоорой! /Энэ бичвэрийг хуулалгүй шэйрлэж бусаддаа түгээгээрэй/ DAYCI ЭГЭЭ ТВ
-Daisy
29/08/2026
Хүний өмнүүр амьдарч, бодож, хөдлөх хэрэггүй. Бусдад таалагдах гэж өөрийгөө золиослох, хэн нэгэн намайг хайрлаасай гэж гүйх хэрэггүй. Хүнээр хайрлуулах гэж хүчээр авч байгаа анхаарал, хайр ихэнхдээ удаан үргэлжилдэггүй.
-Daisy
29/08/2026
Хүндэтгэл байхгүй, итгэл байхгүй, байнга шархлуулж, дордуулж байгаа бол “би түүнийг өөрчилнө” гэж амьдралаа үрэх хэрэггүй. Зөв хүнээ алдаж байгаа мэт мэдрэмж нь харамсалтай ч, хүнээ буруу таниад удаан байх нь илүү хохиролтой.
-Daisy
Бусдад таалагдах гэж өөрийгөө золиослох, хэн нэгэн намайг хайрлаасай гэж гүйх хэрэггүй. Хүнээр хайрлуулах гэж хүчээр авч байгаа анхаарал, хайр ихэнхдээ удаан үргэлжилдэггүй.
Жинхэнэ хайр гуйж авдаг зүйл биш.
Харин өөрийгөө хүндэлдэг хүнийг зөв хүн аяндаа хүндэлж эхэлдэг.
-Daisy
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Bayanzurkh District
Ulaanbaatar