BCH Knights

BCH Knights

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BCH Knights, Professional Sports Team, Ulaanbaatar.

17/08/2026

"B*H Knights" баг А.Базаргүртэй байгуулсан гэрээгээ албан ёсоор дуусгавар болголоо.

Будагтай талбайд хүч, ур чадвар, тэмцэгч чанараараа үлгэр жишээ болж, багийн өмсгөлийг өмсөн талбайд гарсан мөч бүр, багийн төлөө зориулсан хөдөлмөр, хичээл зүтгэл бүрд тань бид талархаж байна.

Бидний хамтын зам энд хүрээд өндөрлөж байгаа ч түүний сагсан бөмбөгийн замнал цааш үргэлжилнэ.

Базараадаа цаашдын карьер, шинэ сорилт, шинэ боломж бүрд нь өндөр амжилт хүсье!

28/07/2026

"B*H KNIGHTS" багийн "Гүйцэтгэх захирал" Б.Төгөлдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.

Тэрээр бидний өнөөгийн бат бөх суурийн эхлэлийг тавьж, байгууллагын хөгжил, менежментийн шинэчлэл, багийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, "KNIGHTS"-ийг дараагийн түвшинд хүргэхийн төлөө чин сэтгэл, уйгагүй хөдөлмөрөө зориулсан билээ.

Өнгөрсөн хугацаанд хамтдаа бүтээсэн бүхэн зөвхөн өнөөдрийн амжилтаар хэмжигдэхгүй. Харин багийн ирээдүйн хөгжилд үлдэх үнэт өв, үнэ цэн болон үргэлжлэх болно.

Багийн нийт хамт олон, тамирчид, хөгжөөн дэмжигчдийн өмнөөс танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Thank you CEO!

02/07/2026

HAPPY BIRTHDAY SU! 🎂🛡️🗡️

Өнөөдөр B*H Knights багийн тамирчин, МУ-н 3х3 шигшээ багийн тоглогч Э.Сугар-Очирын төрсөн өдөр тохиож байна! Найдвартай довтолгоот, багийн хамгаалалтын ноён нуруу болсон SU-даа аз жаргал, өндөр амжилтыг хүсье!

29/06/2026

HAPPY BIRTHDAY GANAA! 🎂🛡️🗡️

B*H Knights багийн тамирчин Б.Ган-Эрдэнийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Ганаадаа аз жаргал, эрүүл энх, амжилтын дээдийг хүсэн ерөөе!

14/05/2026

Welcome to the Royalty! 🛡️🗡️

МСБХ-ны 2026 оны “Драфт”-ын 13 дахь сонголтоор B*H Knights хөгжлийн лигийн багтаа МУИС-ийн оюутан, 2023 оны U17, U18 УАШТ-ий MVP 186 см өндөр, хамгаалан тоглогч Б.Төгөлдөрийг багтаа нэгтгэлээ! 🔥

Powered by B*H Resource LLC
Partner: Экос- Ecos

14/05/2026

Welcome to the Royalty! 🛡️🗡️

МСБХ-ны 2026 оны “Драфт”-ын 6 дахь сонголтоор B*H Knights баг UB CUP 2026 тэмцээний аварга, шилдэг хамгаалан тоглогч, 48-р сургуулийн сурагч, 198см өндөр, довтлон тоглогч Х.Хөвсгөлийг сонголоо! 🔥

Powered by B*H Resource LLC
Partner: Экос- Ecos

13/05/2026

HAPPY BIRTHDAY KHUTAGAA!

МУ-н сагсан бөмбөгийн 3х3 залуучуудын шигшээ багийн тамирчин, B*H Knights багийн ирээдүй болсон залуу тоглогч М.Чинхутагийн төрсөн өдөр тохиож байна. Хутагаадаа амжилтийн дээд болон аз жаргал хүсье! ❤️🫂

10/04/2026

"B*H Knights" баг Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Василлис Фрагкиас-тай 3 жилийн хугацаатай “Ахлах Дасгалжуулагч”-аар хамтран ажиллах гэрээг албан ёсоор байгууллаа.

Royalty in Motion🛡️🗡️

05/04/2026

Good game!

🏀FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсын эрэгтэй шигшээ баг тэмцээний шөвгийн наймын тоглолтоо 🇯🇵Японы шигшээ багийн эсрэг хийж 20-21 харьцаагаар хожигдож Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэмцээний албан ёсны шууд дамжуулалт👇:
🔴 https://youtube.com/?si=GuvunFlki1WxNifn
🔵 Premier Sports Network

Powered by: Энержи Ресурс - Хөгжлийн Төлөө
Official Sponsor: Coca-Cola Mongolia
Official Partner: MIAT Mongolian Airlines
Official Suppliers: TG SPORT GAN Sports Center

From Steppe to Olympics
Next step LA28






04/04/2026

🏀FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсын эрэгтэй шигшээ баг тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтоо 🇵🇭Филиппины шигшээ багийн эсрэг хийж 21-19 харьцаагаар ялалт байгууллаа.

🇲🇳Манай шигшээ баг 2-0 амжилтаар хэсгээ тэргүүллээ.

Тэмцээний албан ёсны шууд дамжуулалт👇:
🔴 https://youtube.com/?si=GuvunFlki1WxNifn
🔵 Premier Sports Network

Powered by: Энержи Ресурс - Хөгжлийн Төлөө
Official Sponsor: MCS Coca-Cola Company
Official Partner: MIAT Mongolian Airlines
Official Suppliers: TG SPORT GAN Sports Center

From Steppe to Olympics
Next step LA28






Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar