SURYA yoga holistic studio

SURYA yoga holistic studio

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from SURYA yoga holistic studio, Yoga studio, Хан-Уул дүүрэг 19, Соёлын ордон баруун тал, Сүмбэр Тауэрын-14 давхар, Ulaanbaatar.

📍2019 оноос эхэлсэн
👩🏻‍🎓 Туршлагатай багш нар, E-RYT YACEP
🌿Тав тухтай орчин
🧘‍♀️Классик Иог, Пранаяама, Бясалгал
🔶Хосолсон ангиуд-Агаарын Иог, Пилатес
🌟Эмчилгээний ангиуд / хүзүү, нуруу, Инь Иог/
✨Бүх насныханд тохирсон ангиуд

30/08/2026

8 сарын хичээл ороод дууслаа.
✅ 9 сарын 2-д ангиуд цагийн хуваарийн дагуу ороод явна.
Тодруулах зүйл байвал:
📱9975-9010

30/08/2026

🌿 БАГАНА НУРУУНЫ ӨВДӨЛТТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ИОГ АНГИ | Багш Д.Нямсүрэн

Нурууны уян хатан байдлыг дэмжиж, зөв хөдөлгөөний дадал хэвшүүлэхэд чиглэсэн тусгай анги.

🧘‍♀️ 7 хоногт 2 сонголттой

✅ Даваа • Лхагва • Баасан
⏰ 08:30

✅ Мягмар • Пүрэв • Баасан
⏰ 19:00

📱 Бүртгэл: 9975-9010

Өвдөлтөө үл тоололгүй, нуруундаа зөв анхаарал тавьж эхлээрэй. 🌱

30/08/2026

✅ Ахмадын зөөлөн Иогийн анги: төлбөр 160.000₮
- Сард 12 удаа ордог.
- Долоо хоногт 3 удаа.
- 1 хичээл 1цаг 15 минут

Өдөр: даваа, лхагва, баасан ⏰10:30 ⏰15:30
Өдөр: мягмар пүрэв, бямба ⏰ 10:30

📱9975-9010
📍📍📍 Хаяг: Хан уул дүүрэг 19-н автобусны буудлын баруун талд байрлах Сүмбэр тауэрын 14 давхарт 1403 тоот.

30/08/2026

✅ Жирэмсэн ээж нар анхаарлаа хандуулаарай.👏 🗓️ 9 сарын 3 даа анги эхэлнэ шүү. ✔️ өдөр: 2,4 цаг 12:30 🔸 төлбөр:180.000₮ /8 хичээл/ 📱9975-9010

30/08/2026

✅ 60 наснаас булчин нэмэх боломжтой юу?
Ихэнхи хүмүүс Сунгалт сайн гэж ойлгодог.
Яг үнэндээ булчин чухал шүү.
✅ Бид ахмадын ангидаа булчин ажиллуулах дасгалыг нас насны онцлогт тохируулж заадаг.

30/08/2026

9 сарын 3 эхлэх АХМАДЫН ЗӨӨЛӨН Иогийн ангид нэмэлт бүртгэл авна.
Өдөр: 2,4,6
Цаг:10:30-11:45
📱9975-9010

28/08/2026
26/08/2026

🗓️ 09 сарын 9 - д эхлэх ангиуд. | 3 болон 6 сараар бүртгүүлээд, урт хугацаандаа илүү үр дүнтэй.💪🏻
🧘‍♀️ Багш: Д.Жавдал E-RYT 500, YACEP

ТӨГС БИЕИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.

✅ МАТ ПИЛАТЕС АНГИ | даваа • лхагва • баасан
| ⏰ 18:00-19:15

ХИЧЭЭЛИЙН ОНЦЛОГ
🔸 Бүтэн биеийг галбиржуулах дасгал
💪Хэвлий, гар мөрний сет дасгалууд
💪Хөл өгзөг гуяны фит дасгалууд
🧘‍♀️Иог хосолсон хичээлүүд ... сунгалтаа сайжруулаад уян хатан хүчтэй тэнцвэртэй галбирлаг биеийг хамтдаа бүтээцгээе🫶

✅ Үе мөчний нөхөн сэргээх Иогийн анги
| мягмар•пүрэв
| ⏰9:00-10:15

🔸 Энэ анги нь: Иогоор анхлан суралцаж иогийн мэдлэгийг авахыг сонирхож, хүсэж байгаа хүмүүстээ зориулаж байна.

⚡️Хичээлийн агуулга⚡️
✅️Амьсгал
✅️Анхаарал төвлөрөл
✅️Иогийн асана-сунгалт
✅️Тайвширан амрах
✅️Талархалын бясалгал
дараалалтайгаар хичээл явагдана.

📍ХАЯГ:
Хан-Уул дүүрэг 19 Соёлын Ордны баруун талд байрлах Сүмбэр тауэрын 14 давхарт 1403.

📱 99759010, 88005191

25/08/2026

За би Нямсүрэн багш байна аа. 🧘‍♀️

Энэ төвөө үүсгэн байгуулаад, иогийн хичээлийг мэргэжлийн түвшинд 7 дахь жилдээ зааж байна. Цаашид ч заана. 🙏

Урт бичвэр уншдаг хүн цөөхөн болж байгаа гэсэн….! Гэхдээ одоо богинохон бичлэгээс хүмүүс залхаад уйдаад байгаа гэсэн шүү.
Стрессны хувь нь бүр ч их нэмэгдээд, өөртөө итгэх итгэл нь багасаад байгаа гэсэн.

✅ Саяхан манай Ахмадын иогийн ангид 60 гаруй настай нэгэн сайхан эгч шинээр ирсэн юм.

Өвдөг нь их өвддөг. Эмнэлэгт үзүүлээд, хагалгаанд орох шаардлагатай гэсэн ч 1-р эмнэлэгт хагалгааны хүлээлт нь 3 жил гэж сонсжээ. 🥲

Тэгээд л…!
“Ямар ч байсан иог хийж үзье” гээд шийдээд ирсэн. 👏

Би хамгийн түрүүнд:
✅ Эмчээсээ асуусан уу? Иог хийж болох уу? Хөдөлгөөн хориглосон зүйл байгаа юу? гэж асуусан.

“Түрхээгүй тос, уугаагүй эм гэж алга. Эмч хагалгаанаас өөр аргагүй гэсэн” - гэж хэллээ.

Гэхдээ манай эгчийн шийдвэр аль хэдийн гарчихсан байсан.

“Иог хийж үзнэ.” ❤️

Тэгээд анги дүүргэлт харьцангуй бага байгаа энэ үед түүнд тохирсон дасгалуудыг нь түлхүү зааж эхэлсэн.

Резинтэй дасгал, гуяны булчин чангалах дасгал, сандалтай иог, зөв зогсох, зөв алхах…

Ерөөсөө их энгийн мэт боловч тогтмол давтамжтай, зөв ачаалалтай хийх дасгалууд.

Хамгийн гоё нь юу байсан гээч?

Манай эгч өөрөө их цоглог.
Өөртөө итгэлтэй.
Иог хийх дуртай.
Бүр хичээлдээ хамгийн түрүүнд ирнэ. 😊

Царай нь хүртэл гэрэлтээд, хөөрхөн инээгээд ороод ирдэг болсон нь надад их сайхан санагддаг.

Тэгсэн өчигдөр:

“Би өдөр бүр өвдөлт намдаах эм 2 ширхэг уудаг байсан. Одоо 1 ширхэг уудаг болсон…” гэж хэллээ. 🙏

Би үүнийг сонсоод нэг зүйлийг дахин бодсон.

Иог бол хагалгааны заалттай өвдөгийг “эмчилнэ” гэсэн үг биш.

Харин зөв сонгож, зөв хийсэн иог нь хүний амьдралын чанарыг дэмжиж, биеийн хүч, уян хатан байдал, хөдөлгөөний боломжийг хадгалах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусалж чадна. 🌿

✅ Хамгийн чухал нь хүн өөрөө:

“Би хөдөлж чадна.”
“Би өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийж чадна.”гэж мэдрэх.

Тэр мэдрэмж өөрөө маш том зүйл. ❤️

Тийм болохоор би иогийн хичээлээ заах дуртай.

Хүний бие бага багаар өөрчлөгдөж,
хөдөлгөөн нь сайжирч,
сэтгэл нь сэргэж,
царай нь гэрэлтээд ирэхийг харах.

Үнэхээр буянтай хичээллэлт гэж боддог. 🙏

Харин энэ хуудсаа хөгжүүлэх, маркетинг хийх, reels бичлэг хийх гээд багшийн ажлын хажуугаар хийх ажил бас чанга шүү. 😄🤩

Иогийн үнэ цэнийг хүмүүст хүргэхдээ ч дуртай. 🌿

Om Shanti 🙏

25/08/2026

Юмны үнэ нэмэгдсэн төлбөрөө нэмсэн үү танайх?

Үгүй ээ нэмээгүй, олон сараар төлбөл урамшуулалтай байгаа шүү гэлээ.
Om shanti 🙏

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Хан-Уул дүүрэг 19, Соёлын ордон баруун тал, Сүмбэр Тауэрын-14 давхар
Ulaanbaatar
17042

Opening Hours

Monday 06:30 - 20:30
Tuesday 06:30 - 20:30
Wednesday 06:30 - 20:30
Thursday 06:30 - 20:30
Friday 06:30 - 20:30
Saturday 06:30 - 20:30