28/08/2026
G-River Ballet studio
G-River ballet studio
Сонгодог бүжиг сонирхдог бүжиглэхийг хүссэн хэн бүхэнд бүжгийн ертөнцийн “хаал
28/08/2026
26/08/2026
✨МОНГОЛ БҮЖГИЙН АНГИЙН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ 🌟
Хүүхдийнхээ хичээл номд саад болохгүйгээр, амралтын өдрүүдийг нь үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлэхийг хүсэж байна уу? 1-12-р ангийн сурагчдад зориулсан Бямба, Ням гарагийн монгол бүжгийн сургалтдаа элсэлт авч байна. Мөн насанд хүрэгчдийн ангидаа шинэ гишүүдээ бүртгэж байна.
🇲🇳 Манай сургалтын давуу тал:
* 🧒 Сурагчдын анги (Бямба, Ням гарагт): Хүүхдийн биеийн зөв галбир, уян хатан чанар, хөдөлгөөний эвслийг сайжруулахаас гадна хөгжмийн хэмнэл, гоо зүйн мэдрэмж болон дотоод авьяас чадварыг нээн хөгжүүлнэ.
* 👩💼 Насанд хүрэгчдийн анги: Стресс тайлах, зөв цэх зогсолттой болох, үндэсний бүжгийн соёлд суралцах хүсэлтэй хүн бүрт нээлттэй.
👨🏫 Сургалтыг удирдах багш:
Олон жилийн туршлагатай, соёл урлагийн салбарын чадварлаг мэргэжилтэн Төмөрбаатарын Отгонсүрэн /МУСТА/ удирдан чиглүүлнэ.
* 🎓 СУИС-ийг Бүжиг дэглээч, багш мэргэжлээр төгссөн.
* 💃 ҮДБ-ийн “Түмэн Эх” чуулгад бүжигчин болон Уран сайхны удирдагчаар ажилласан 24 жилийн арвин туршлагатай.
* 🏫 "Орчлон", "Сэлбэ" олон улсын дунд сургуулиудад бүжгийн багшаар ажилласан сурган хүмүүжүүлэх туршлагатай.
🤝 Үндэсний өв соёлоо хадгалан хамгаалж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх үйлсэд бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
------------------------------
📍 ХИЧЭЭЛЛЭХ БАЙРШИЛ: ХУД, 15-р хороо, 130-р сургуулийн чанх баруун талд EDU PARK төв 301 тоот
📌 БҮРТГҮҮЛЭХ БОЛОН ХОЛБОО БАРИХ УТАС:
* 📞 7507-8899
* 📞 9511-7855
25/08/2026
🩰 НАСАНД ХҮРЭГЧДИЙН БАЛЕТ АНГИЙН ЖИЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! 🩰
2026 оны 9-р сараас 2027 оны 5-р сар дуустал бүтэн 9 сарын хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо. ✨
🌸 Бүтэн жилийн хөтөлбөрийн давуу тал:
• Бүтэн жилээр бүртгүүлснээр хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой
• 9 сарын турш тасралтгүй, үр дүнтэй хичээллэнэ
• Анги бүрдсэн тохиолдолд нэмэлт элсэлт авахгүй тул нэг анги, нэг хамт олноороо бүтэн 9 сарын турш тогтвортой суралцана
• Балетын суурь техник, биеийн зөв байрлал, уян хатан байдал болон хөдөлгөөний чадвараа шат дараатай хөгжүүлэх боломжтой 🩰
✨ Өөртөө зориулсан 9 сарын аяллаа өнөөдрөөс эхлүүлээрэй!
📅 Хугацаа: 2026.09 – 2027.05
💌 Жилийн бүртгэл эхэлсэн тул амжиж бүртгүүлээрэй!
24/08/2026
13/08/2026
G-River ballet studio-Edu park салбар Хүүхэд болон насанд хүрэгчдийн балет, бусад сургалтууд
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |
| Sunday | 09:00 - 17:00 |