29/08/2026
Нэг нь эрж хайсан нөгөө нь хайх зайг нь тавиад өгсөн хоёр оюун бодол давхцах тэр агшинд коучингийн ид шид гарч ирдэг.🤍🤍
ICF Professional Certified Coach
✨Executive Coach
✨Mentor Coach*
Цаг захиалах холбоос:
https://calendly.com/tuvshincoaching/30
29/08/2026
Нэг нь эрж хайсан нөгөө нь хайх зайг нь тавиад өгсөн хоёр оюун бодол давхцах тэр агшинд коучингийн ид шид гарч ирдэг.🤍🤍
Өөрийгөө оллоо л гэсэн пост их явах юм. Амьд хүн өөрөөсөө өөрөө алга болоод, хойноос нь өөрөө эрж сураад… нөгөөх нь олдож өгөхгүй, явж явж нэг юм өөрөө өөрийгөө олсон юм даг уу даа 🤣
Эцэг, эхчүүд ээ наашаа. 😅
Хүүхдүүдэд чинь уншаад ойлгосноо ярьж сурах даалгавар өгсөн байгаа биз? 😄
Гурван сар хийж амжаагүй даалгаврыг гурав хоногт хийх арга зааж өгье.
1. Хүүхдэдээ насанд нь таарсан эх сонгоорой. Монгол хэл, уран зохиолын ном дээр нь зөндөө сайхан эх байдаг шүү.
2. Эхийг өөрөөр нь уншуул. Хурдан удаан нь хамаагүй. Амандаа уншиж болно. Чанга дуугаар уншсан ч болно. Нэг дор л уншуулаарай.
3. Хүүхдүүд уншиж дуусаад ихэнхдээ өөрийнх нь анхаарал татсан хэсгээ л хамгийн түрүүнд ярьж эхэлдэг. Тэрийг нь таслалгүй, дуустал яриулаарай.
4. Яриад дуусангуут нь ганц л асуулт асуугаарай.
- Юуны тухай байна?
5. Тэгээд чимээгүй, тэвчээртэй хүлээгээрэй. 😄
6. Ярьж дуусангуут нь сайн байна л гээрэй. Юу ярих нь хамаагүй шүү!
Зуны гурван сарын даалгаврыг гурав хоногт ингээд л хийчих дээ.😅
Мэдээж үргэлжлүүлээд олон хийвэл тэр хэрээрээ л уншаад ойлгох, ойлгосноо ярих, эргэцүүлэх чадамж дээшилнэ ээ.
Амжилт ✌🏻🤗
Дараалал хүлээх зуур:
- Та юу хийдгийн?
- Аан би коуч
- Юуны коуч ?
- Хүний коуч
- Аан тийм үү. Хүний юуны коуч?
- …. Чимээгүй л байлаа 😀 / би дотроо сониуч хүн бэ/
- Аан ямар хүний коуч юм?
- Хэний коуч гэж үү?
- Тийн
- Захирал хийдэг хүний коуч
- Царайд нь үл мэдэгдэх хувирал тодров…💭💭 …гоё юм аа
- мхмнг 🤣
Захирал шиг харагдахгүй л байна даа гэж бодсон байх гэж бодон би ч дотроо мушийв.🤣
Гадаадад бол нөгөө айхтар коучүүд үнэндээ ‘үл үзэгдэх’ эмээ нар олон байдаг даа гэж бодон инээд хүрэв.
Коуч хүн ‘юуг’ биш ‘хэн’-ийг нь коучлэдэг болохоор юуны коуч вэ гэдэг асуултад нэг үгтэй хариулт олддоггүй юм гэж энд л бичихээс ...😀
Сониуч байна гэдэг сайны л шинж …
Би хэн ч биш! Харин чи хэн бэ?
Чи ч бас хэн ч биш үү?
Тэгвэл хоёул адилхан юм байна, битгий хэл!
Тэд биднийг цөлчихнө шүү!
Хэн нэгэн байх ямар гунигтай вэ!
Хүн зон гэгддэг цаад хөөрхийс чинь
Хүслэнт намаг руугаа өдөржин чамайг дуудах
Хөгийн мэлхийрхүү яасан ч түйтэй амьтад вэ!
Emily Dickinson ны бяцхан шүлэг
Г.Аюурзана
Өглөөний мэнд.
Сар шахам зарласан сургалтын бүртгэлээ хааж байна.
Энэ удаа амжаагүй бол санаа зоволтгүй шүү манайхан.
Цаашид сар бүр тогтмол нэг өдөр зарлаад явах санаатай тул 9 сард болох ангид эртхэн бүртгүүлээрэй. Өдрийг жич зарлана аа.
ICF -р замнаж байгаа коуч нартаа хэлэхэд нэгэнт л коучийн аялал эхэлсэн бол АСС, PCC, MCC тэмдгээ заавал аваарай. Энэ зүгээр нэг тэмдэг ч биш. Нэг талаар мэргэжлийн коуч шүү гэдгийг чинь илтгэх тэмдэг. Нөгөө талаар өөрийнхөө хамгийн сайн хувилбар тийш хийж байгаа аяллын замын шонгууд шүү дээ.
Тийм болохоор хичээгээд урагшлаарай. Битгий зогсоорой. 🤗
Хүндэтгэсэн,
Т.Түвшинтуул
Коучинг хэнийх вэ? Байгууллагынх уу эсвэл хүнийх үү?
Саяхан хэвлэгдсэн судалгаагаар нэг сонирхолтой сэдэв хөнджээ.
Байгууллага дах коучингийн уулзалтууд эхэлж байхад ярианы сэдэв ихэвчлэн байгууллагын хүссэн зүйл байдаг. Тухайлбал манлайллын чадамж, харилцааны чадамж, өндөр гүйцэтгэл гэх мэт.
Гэсэн хэдий ч уулзалт үргэлжлэх тусам коуч, үйлчлүүлэгч хоёрын итгэлцэл нэмэгдэж ярианы төв аажмаар хүний өөрийнх нь бодит амьдрал руу шилждэг.
Энэ бол коучийн алдаа биш, санамсаргүй зүйл ч биш. Харин жинхэнэ коучинг эхэлж байгаагийн шинж.
Учир нь мэргэжлийн коучингийн ярилцаанд үйлчлүүлэгчид стандарт "дүр"-ийг тулгадаггүй. Хүн бүр өөрийн түүхийг өөрийн нөхцөл, үнэт зүйлийн хүрээнд шинээр өгүүлдэг.
Энэ бол коучинг хэр гүнзгий, хэр өргөн явж байгааг л харуулж байгаа хэрэг.
ICF-ийн Evokes Awareness чадамж үүнийг дэмждэг. Үйлчлүүлэгчээ тодорхой хайрцагт барилгүй өөрийгөө шинэ өнцгөөс харах орон зайг нээж өгдөг.
Байгууллага дотор коучинг хийж байгаа бол өөрөөсөө ингэж асуугаарай:
👉🏻 Би үйлчлүүлэгчээ байгууллагын хүссэн дүрд "тааруулж" коучлээд байна уу?
👉🏻 Эсвэл өөрийнхөө түүхийг шинээр өгүүлэх орон зайг нь нээж байна уу?
(Эх сурвалж: Bachkirova, T. (2026), Coaching: An International Journal of Theory, Research and Practice)
#ЧадамжитКоуч
"Мэдлэгийг практикт хэрэглэж байж л үнэ цэнтэй болдог."
Антон Чехов
"Evokes Awareness" практик сургалтын бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ.
#чадамжиткоуч
17/08/2026
ICF - 2027 оноос эхлэн зөвхөн ийм гурван тэмдэгтэй хүмүүсээр ментор хийлгэдэг болох гэж байгаа.
Коуч нарыг менторлох хүн АСС, PCC, MCC гэсэн гурван түвшинд эрхээ авч баталгаажсан байх ёстой болж байгаа.
Өмнө би АСС авах гэж байгаа коуч нарыг менторлож байлаа л даа. Тэр үед өөрөө түвшиндээ хүрээд, эрхээ хоёр сунгачихсан бол бусад коучээ менторлох эрхтэй байсан цаг санагдаж байна. Би ч тэр үед 6 жил болчихсон, 600 гаруй цаг ч хийчихсэн учир ментор коуч болоод нэг сургалт зарласан юм. Тэгэхэд ийм тэмдэг байгаагүй л дээ.
Хоёр ч удаа хийсэн тэр сургалтанд оролцсон коуч нарын нэг нь та 10 сая төгрөгний сургалтаар мэдээгүй байсан юмыг 350 К аар ойлгуулсан шүү гэж билээ.
Би тэр үед их л урам орж ер нь ментор коуч хийгээд коуч нартаа арга чаргаа хуваалцаж байя гэсэн сэдэл төрсөн юм даг. Үндсэн мэргэжил маань хүүхдийн арга зүйч, өөрөө угаасаа юм хумны арга чарга олохдоо сайн л даа Айлын дунд хүүхэд учраас.🤣🤣
За тэгээд гадаад хэл дээр сурсан мэдлэг Монгол хүний тархи руу ороод, зүрх сэтгэлийг татаад, бие махбодоор аяндаа гулсаж гардаг болтол бас л их чармайлт, зүтгэл шаарддаг юм билээ. Өөрөөр хэлбэл өөрийн чадамж болтол цаг хугацаа авдаг аа. Чадамж гэдэг чинь мэдлэг, ур чадвар, хандлага 3 нийлж байж бүрэлдэх.
Соёлын ялгаа, ялангуяа хэл ярианы ялгаа тун ч их. Хэл, сэтгэхүй хоёр чинь нэг юмны хоёр үзүүр. Монгол хэлээр ярьж, сэтгэж байгаа хүнийг англи бүтэцтэй асуултаар ухааруулна гэж байхгүйг бас ойлгосон.
Энэ мэт олон зүйлийг ойлгож, мэдэж, ухаарч, сэхээрч унаж тусаж явсаар PCC тэмдэг авсаан. Их үнээр олдсон тэмдэг ээ.
За тэгээд АСС, PCC коуч нарт ментор хийе дээ болов.
Тэгсэн холбоо маань гурван түвшний менторын шинэ тэмдэг гаргаж ирээд энэ гуравтай хүн л түвшин түвшиндээ менторлоно шүү гэсээн. Чанаржиж байна л гэсэн үг.
Би ч за одоо энэ
тэмдэгнүүдийн араас хөөцөлдөх үү эсвэл тэмдэг ээ авахаа азнаад тэмдэггүй ментор хийчих үү гэж.
Тэмдэггүй бол ч Монголоор жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр болно.
Тэмдэгээ аваад явбал тэмдэгтэй хүн л болно гэсхийж байгаад энэ сургалтаа зарласаан. Иймэрхүү түүхтэй л сургалт.
Тэгэхээр энэ практик сургалт маань АСС, PCC түвшний коуч нарт зориулсан гэж ойлгож болно.
Коучинг хийж байгаа бол дор хаяж суурь чадамжуудаа өөртөө сайн суулгаж авах хэрэгтэй шүү манайхаан.
Бүртгэлээ 8 сарын 18 нд хаана.
Асууж тодруулах зүйл гарвал чат бичээрэй.
Good Day!
COP17 руу явбал ийм чиглүүлэг бас байгаа юм байна лээ шүү.
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |