09/08/2026
Дампуу харалган төр!
Яагаад гэвэл энэ саарал байшинд адгийн хулгайчууд үүрлэсэн!
#Иргэн Ч.Пүрэвсүрэн: Оростой хиллэдэг аймгуудын төрийн болон хувийн компануудад гаднаас шатахуун оруулж ирэхийг л зөвшөөрчих. Тэгвэл бид төрийн оролцоогүй асуудлаа өөрсдөө 1-2 хоногт л гялс шийднэ заа. Хөөе! Би Дорнод аймаг руу Эрээнцав-Соловьевскийн төмөр замаар Роснефть-ийн сайн чанарын бензинийг хүссэн хэмжээгээр чинь оруулаад ирэх үү, та нар тэгээд Дорнодоос бусад аймаг руу зөөцгөө. Нэг муу төрд бензин дамлаж шахдаг хэдхэн хулгайчуудыг баяжуулах гээд л ард олны амьдрал, улс орныхоо эдийн засгийн тогтвортой байдлыг ганхуулахаа болиоч ээ, харалган, хахир, ээлгүй төр засгаа!
Яаж ч бодсон хаа холын Солонгосоос онгоцоор бензин тээж ирэх тэнэглэлийн чинь хажууд хямд, хурдан орж ирэх путины үнэртэй ч хамаагүй орос бензинийг арав алхаад хил гараад цистернээ дүүргээд оруулаад ирэх эрхийг бүгдэд нь олгооч ээ.