16/07/2026
♛ Пүрэв гарагийн зөвлөгөө | Бэрс (Queen)
Бэрс бол хамгийн хүчирхэг дүрс. Гэхдээ хүчтэй байна гэдэг нь заавал эрт гарна гэсэн үг биш. Хамгийн үр дүнтэй бэрс бол зөв цагтаа довтолж, хамгаалалтгүй дүрс болон ноёны сул талын ашиглаж чаддаг бэрс байдаг.
Та бэрсээ ямар үед идэвхтэй ашигладаг вэ? 💬
#Шатар #ПүрэвГарагийнЗөвлөгөө #ШатрынЗөвлөгөө #ШатрынСургалт
16/07/2026
2026 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдсан Монгол Улсын шатрын Үндэсний шигшээ баг анхны олон улсын тэмцээнүүддээ оролцохоор эх орноосоо мордож байна.
Энэ удаад манай тамирчдыг Франц Улсад зохион байгуулагдах Dole Open, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдах Dortmund Open зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн FIDE Circuit тэмцээнүүд хүлээж байна.
Эдгээр тэмцээнүүд нь зөвхөн чансаа, цол ахиулах боломж төдийгүй, олон улсын шилдэг шатарчидтай хүч сорин, томоохон тэмцээний өмнөх үнэт туршлага хуримтлуулах чухал бэлтгэл юм.
2026 оны улирлын оргил тэмцээн болох 46 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад энэ есдүгээр сард Узбекистан улсын Самарканд хотноо зохион байгуулагдах бөгөөд Үндэсний шигшээ багийн хувьд энэ жилийн бэлтгэл бүхэлдээ олимпын мөчлөгт чиглэж байна.
Тэмцээнд мордохын өмнө Монголын Шатрын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан, Удирдах зөвлөлийн гишүүн М.Гүнбаяр нар шигшээ багийг үдэн гаргаж, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын мэндчилгээ, захиасыг уламжиллаа. Мөн Монголын Шатрын Холбооны далбааг баг, тамирчдад ёслол төгөлдөр гардуулан өгч, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилт бүтээлээр дүүрэн өрсөлдөхийг хүсэн ерөөв.
Монголын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, эх орныхоо төлөө оюун ухаанаа сорих шигшээ багийн нийт тамирчид, дасгалжуулагч нартаа амжилтын дээдийг хүсье.
Монголын шатрын шигшээ багийн шинэ аялал эхэллээ.
Биднийг үргэлж дэмждэг Монголын Шатрын Холбоо, Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Монголын Үндэсний Олимпын Хорооны хамт олон, баг бүрэлдэхүүндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье! 💐
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ 🇲🇳
13/07/2026
The Mongolz багийн CS2 төрлийн шинэхэн гишүүн шатарчин Ирээдүй дүүдээ амжилт хүсье!
Дүүтэйгээ цуг Баяраа захиралтай Chinggis шатрын клубын тамирчнаар бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан билээ. Ингээд 3 шатарчинтай баг бүрдлээ. Цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье!
#Шатар #МонголШатар
12/07/2026
Шатар, бөх хоёр анх харахад тэс өөр спорт шиг санагддаг. Гэхдээ сайн ажиглавал ижил чанарууд маш их байдаг.
Харин таны бодлоор шатрын ямар тамирчин бөхийн хэнтэй хамгийн төстэй вэ? 🤔
Миний бодлоор Дархан аварга Батсуурь, Их мастер Хатанбаатар ахтай төстэй санагддаг даа.
Сонирхолтой саналуудыг коммент дээр үлдээгээрэй. Хамгийн олон санал авсан хослолуудыг хамт ярилцъя.
#Шатар #МонголБөх #ШатрынСургалт #СпортоосСуралцъя
10/07/2026
Наадам болгон өөр өөрийн өнгөтэй. Бидний хувьд энэ өнгөнд шатар үргэлж байдаг.
Бөхийн тэвчээр, хурдан морины алсын хараа, сурын төвлөрөл шиг шатар ч бас авхаалж самбаа, тооцоо, шийдвэр гаргах урлагийг хөгжүүлдэг билээ.
Та бүхэндээ аз жаргал, амжилт дүүрэн Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе! 🇲🇳
#МонголНаадам #Шатар #Наадам2026
08/07/2026
Наадмын баяраар утга учиртай, удаан хадгалах бэлэг хайж байгаа бол танд цэвэр модон шатар санал болгож байна. ♟️
Шатар бол зөвхөн тоглоом биш, хамтдаа цагийг чанартай өнгөрүүлэх, сэтгэхүй хөгжүүлэх үнэ цэнтэй бэлэг гэж боддог.
Наадмын баярыг тохиолдуулан хямдралтай үнээр худалдаалж байна:
Эвхэгддэггүй, хөндрүүлэгчтэй дүрстэй цэвэр модон шатар: 225,000 төгрөг
Эвхэгддэг энгийн модон шатар: 145,000 төгрөг
Хэрэв өөртөө эсвэл хайртай хүндээ өгөх гэж байгаа бол чатаар холбогдоорой. Тоо ширхэг хязгаартай байгаа шүү.
#Наадам #НаадмынБэлэг #МодонШатар #Шатар
06/07/2026
🎖️Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер С.Билгүүн маань өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн бүсийн аварга, Монгол Улсын хошой аварга шатарчин, бодлого бодолтын Их мастер, шатрын спортын Их мастер С.Билгүүнд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ. 👏🏼
Олон жилийн уйгагүй хөдөлмөр, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн амжилт, Монголын шатрын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төрөөс өндрөөр үнэлж буй энэхүү эрхэм хүндтэй шагналд чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Цаашдын спортын замналд нь улам их амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Баяр хүргэе, Гавьяат тамирчин Их мастер С.Билгүүн! 🇲🇳
30/06/2026
Сүүлийн өргөө тэнцсэнээр эрэгтэй Олон улсын мастер цолныхоо 2 дахь нормыг биелүүлжээ! Дараагийн цол нь ойрхон байна даа! Баяр хүргэе
30/06/2026
4000 дагагчтай боллоо. ❤️
Энэ хуудсыг дагаж, миний хичээл, зөвлөгөө, тэмцээний мэдээллийг тогтмол үздэг хүн бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Та бүхний дэмжлэг надад үргэлж урам өгдөг бөгөөд өнөөдрөөс эхлэн нэг шинэ амлалт өгье.
📹 Цаашид 200 шинэ дагагч нэмэгдэх бүрд нэг шатрын видео зөвлөмж эсвэл богино видео хичээл бэлтгэн хүргэж байх болно.
Дараагийн зорилго маань 4200 дагагч! Хамтдаа улам олон хүнд шатрыг түгээж, сурч хөгжицгөөе.♟️🙏
#Шатар #ШатрынЗөвлөгөө #ШатрынСургалт #ИхМастерБилгүүн #4000Дагагч #Баярлалаа