16/08/2026
Chinzorig Dashnyam
adviser
16/08/2026
12/08/2026
Эрхэм хүндэт шихан ЮЗО ГОДА багш минь 2026 оны 8 сарын 12 өдөр өглөөний 10:30 цагт хорвоогийн мөнх бусыг үзүүлэн бурхад тэнгэрийн орноо зорин одлоо. Хүндэт багш маань Монголын киокушин каратэгийн замнагчид биднийг энэрэн хайрлаж, харамгүй сэтгэлээр тусалж дэмждэг байлаа. Багш таны минь тэгш амгалан зан төрх, эрэмгий зоримог дайчин чанар, аавын ахын багшын ёсоор халамж үзүүлдэг байсан хайр, хүндлэл, нөхөрлөл үеийн үед бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан дурсагдах болно. Их багшын гэр бүлд, ойр дотны анд, найз нөхөд, хамаатан садан, хамтран зүтгэгчид, шавь сурагчидад гүн эмгэнэл илэрхийлье. 🙏🙏🙏🙏🙏
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Ulaanbaatar
14210