Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар

Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар, Stadium, arena & sports venue, 4-дүгээр баг, Эрдэнэбулган сум, Архангай аймаг, Монгол улс, Tsetserleg.

✨ Монгол Улс 1992 оноос тэмдэглэн ирсэн “Олон улсын ахмадын өдөр” болон Монгол Улсад ахмадын байгууллага үүсэж хөгжсөний...
05/10/2026

✨ Монгол Улс 1992 оноос тэмдэглэн ирсэн “Олон улсын ахмадын өдөр” болон Монгол Улсад ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан #Архангай аймгийн Ахмадын хороо, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран 5 төрөлт спортын тэмцээн-ийг 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд Архангай аймгийн 3 бүсээс шалгарсан 210 ахмад тамирчин оролцож, софт воллейбол, корнхол, ширээний теннис, нумт харваа, 100 буудалт даам гэсэн 5 төрлөөр спортын ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж, аймгийн аваргуудаа тодрууллаа. Энэхүү тэмцээн нь ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, спортоор хичээллэх дадлыг хэвшүүлэхийн зэрэгцээ ахмад тамирчдын харилцаа, нөхөрлөл, хамтын оролцоог өргөжүүлэх, тэдний авьяас чадвар, туршлагыг хүндэтгэн дэмжихэд чиглэсэн онцлог үйл ажиллагаа боллоо.
Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын нийт хамт олны өмнөөс эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад настан, азай буурлууд Та бүхэндээ “Олон улсын ахмадын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

✨ Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх...
05/10/2026

✨ Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор #Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Эрүүл Монгол хүн” бүх нийтийн алхалт-ыг 2026 оны 10 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа.
Монгол Улс 2017 оноос эхлэн Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлд зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс, бухимдал зэрэг хүний өдөр тутмын зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой хүчин зүйлс багтдаг.
Манай улсын хүн амын 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой байгаа бол хүүхэд, өсвөр үеийнхний 44.3 хувь нь өдөрт 3 ба түүнээс дээш цагийг зурагт үзэх, компьютер тоглох, суух зэрэг идэвхгүй үйл ажиллагаанд зарцуулдаг байна.
🌍 ДЭМБ-аас насанд хүрэгчдийг өдөрт 30 минут, хүүхэд, өсвөр үеийнхнийг өдөрт 60 минут идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Мөн өдөрт 10,000 алхам алхах нь эрүүл мэндээ дэмжих энгийн бөгөөд үр дүнтэй дадлын нэг юм.
Энэ удаагийн “Дэлхийн алхалтын өдөр – 2026” өдөрлөгт 7 байгууллагын 90 орчим ажилтан, албан хаагч оролцож, 3 км зайд идэвхтэй алхлаа. Мөн спорт сонирхогч залуучуудтай хамтран дасгал хөдөлгөөн хийж, хөгжөөнт буухиа тэмцээнд оролцон, эрүүл мэндээ дэмжихийн зэрэгцээ хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэн, Дэлхийн алхалтын өдрийг эрч хүчтэй тэмдэглэн өнгөрүүллээ.
💚 Эрүүл мэнд бол өдөр бүрийн сонголт.
Өдөрт хэдхэн минутыг өөртөө зориулж, алхалтыг амьдралынхаа өдөр тутмын дадал болгоорой.

 #АРХАНГАЙ АЙМАГТ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙАЙМГИЙН ӨСВӨ...
01/10/2026

#АРХАНГАЙ АЙМАГТ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ
АЙМГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН 2026 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААНЫ УДИРДАМЖ.

✨  #Архангай аймагт Хүндийн өргөлтийн секц элсэлт авч эхэллээ. Сургалтыг Монголын хүндийн өргөлтийн холбооны дасгалжуула...
01/10/2026

✨ #Архангай аймагт Хүндийн өргөлтийн секц элсэлт авч эхэллээ. Сургалтыг Монголын хүндийн өргөлтийн холбооны дасгалжуулагч спортын мастер И.Амарсанаа, Т.Галцэцэг нар удирдан явуулна.
Хаяг: ARA ARENA спорт цогцолборт
Холбогдох утас: 88890996

📣  #Архангай аймгийн Биеийн тамир, спортын газраас Үндэсний бөхийн сургалтандаа шинээр элсэлт авч эхэллээ!Энэхүү сургалт...
01/10/2026

📣 #Архангай аймгийн Биеийн тамир, спортын газраас Үндэсний бөхийн сургалтандаа шинээр элсэлт авч эхэллээ!
Энэхүү сургалтыг Нийтийн биеийн тамирын хэлтсийн үндэсний спорт хариуцсан арга зүйч, аймгийн начин О.Ганбаатар удирдан явуулна!
📌 Хамрагдах хүрээ: 6–12-р ангийн сурагчид, залуус болон насанд хүрэгчид
Хичээллэх өдрүүд: Даваа, Лхагва, Баасан гарагт
Хичээлийн цаг:
o Өглөөний ээлж: 09:00 – 11:00
o Өдрийн ээлж: 16:00 – 18:00
Сургалтын төлбөр: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ!
Бүртгэлийн хугацаа:
📅 2026 оны 10 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 9-ний өдрийг дуустал бүртгэнэ.
Холбоо барих утас: 88190144

 #АРХАНГАЙ АЙМАГТ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙАЙМГИЙН ӨСВӨ...
01/10/2026

#АРХАНГАЙ АЙМАГТ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ
АЙМГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН 2026 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “МӨРӨӨДЛИЙН ГООЛ” ТЭМЦЭЭНИЙ
УДИРДАМЖ.

✨ Алхам бүр эрүүл мэнд, сайн сайхны төлөөАрхангай аймгийн биеийн тамир, спортын газар, Архангай аймгийн эрүүл мэндийн га...
30/09/2026

✨ Алхам бүр эрүүл мэнд, сайн сайхны төлөө
Архангай аймгийн биеийн тамир, спортын газар, Архангай аймгийн эрүүл мэндийн газар хамтран “Дэлхийн алхалтын өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ өдөр бид зөвхөн хамтдаа алхах бус, явган алхалтын соёлыг хөгжүүлэх, иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, аюулгүй бөгөөд хүртээмжтэй алхалтын орчныг бий болгох зорилготой.
Таны алхам. Таны зорилго. Бидний нэгдэл.
Нэг хүнээс нөгөөд, нэг клубээс нөгөөд, нэг аймгаас нөгөө аймагт эрүүл, идэвхтэй Монголын төлөөх буухиаг хамтдаа үргэлжлүүлье.
Өөрийн алхалтаа зураг, видеогоор хуваалцаж хаштаг ашиглан дэлхийн алхагчидтай нэгдээрэй.
Холбоо барих утас: 99672610
Нэг өдөр. Нэг Монгол. Мянга мянган алхам.
Хамтдаа алхъя. Эрүүл Монголыг хамтдаа бүтээе!

21/09/2026

✨ Архангай аймагт орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын салбарын үе үеийн нийт ажилтан, албан хаагч, ахмад буурлууд, багш дасгалжуулагч, тамирчид, спортын холбоод, клуб, байгууллага, аж ахуйн нэгж, хамтран ажиллагчид, дэмжигчид болон нийт спорт сонирхогч та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Энэхүү 90 жилийн түүх бол зөвхөн нэг байгууллагын түүх бус, Архангай нутгийнхаа ард иргэдийн эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маяг, хүүхэд залуучуудын хүмүүжил, үндэсний спорт, олимпын хөдөлгөөн, тамирчдын амжилтыг дэмжин хөгжүүлж ирсэн үе үеийн олон мянган хүний хөдөлмөр, зүтгэл, хичээл чармайлтын түүх билээ.

Энэ түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд, спортын салбарын анхдагчид, ажилтан албан хаагчид, сум орон нутгийн биеийн тамир, спортын багш, арга зүйч, дасгалжуулагчиддаа гүнээ талархаж байна.

Мөн хүүхэд багачуудын эрүүл мэнд, зөв дадал хэвшил, хөдөлгөөний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй цэцэрлэгийн багш, ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар, сум бүрийн спортын багш дасгалжуулагч, арга зүйчид Та бүхний өдөр тутмын хөдөлмөр бол спортын салбарын хөгжлийн чухал суурь юм.
Тиймээс Архангай аймгийнхаа нийтийн биеийн тамир, үндэсний спорт, хүүхэд залуучуудын спорт, өндөр түвшний спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй хүн бүртээ 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Мөн аймгийнхаа сум бүрд спортын үйл ажиллагааг тасралтгүй өрнүүлж, иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжин ажиллаж буй сумдын удирдлага, биеийн тамир, спортын багш, дасгалжуулагчид, спортын хамт олон, тэмцээн уралдааныг зохион байгуулж, шүүн явуулдаг шүүгч, зохион байгуулагчид, спортын холбоо, клубийн нийт хамт олондоо талархал илэрхийлье.

Бидний үе үеийнхний бүтээсэн энэхүү түүх, уламжлал, үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээж, Архангай нутгаас Монголын болон дэлхийн спортын дэвжээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг төрүүлэн гаргахын зэрэгцээ эрүүл чийрэг, идэвхтэй, спортлог иргэдтэй Архангай аймгийг хамтдаа бүтээх их үйлс улам өргөжин дэлгэрэх болтугай.

🏆 Архангай аймагт орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай ...
21/09/2026

🏆 Архангай аймагт орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан үндэсний бөхийн барилдааныг амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.
Түүхт ойн хүрээнд зохион байгуулагдсан тус барилдаанд өсвөр үеийн бөхчүүдээс гадна аймаг, цэргийн цолтой хүчит бөхчүүд оролцож, хүч бяр, хурд, уран мэх, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Барилдаан:
▪️ 13–14 насны хөвгүүд
▪️ 15–16 насны хөвгүүд
▪️ 17–18 насны хөвгүүд
▪️ Аймаг, цэргийн цолтой бөхчүүд гэсэн ангиллаар зохион байгуулагдаж, нийт 184 бөх зодоглон барилдлаа.
Үндэсний бөхийн барилдаанд БТСУХ-ны дарга Э.Билэгт, МУ-н харцага Г.Батбаяр, БТСГ-ын дарга Р.Батболд тэргүүтэй үе үеийн ахмад буурлууд зэрэг хүндэт зочид төлөөлөгчид оролцсон юм.
Өсвөр үеийн бөхчүүдийн хувьд үндэсний бөхийн өв соёл, уламжлалаа дээдлэн өвлөж, спортын ур чадвараа ахиулах, боломж болсон бол аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан нь үзэгч олныг баясгаж, монгол бөхийн сүр хүч, хийморь, уран мэхийг харуулсан өрсөлдөөнөөр дүүрэн байлаа.
Барилдаанд оролцсон нийт бөхчүүд, дасгалжуулагч, багш, эцэг эх, асран хамгаалагчид, зохион байгуулагчид болон хүрэлцэн ирж дэмжсэн нийт үзэгч, бөх сонирхогч та бүхэндээ талархал илэрхийлье.

🔰 #Архангай аймагт Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан 2026 оны 09 дүгэ...
15/09/2026

🔰 #Архангай аймагт Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн
үндэсний бөхийн барилдаан 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13:00 цагаас
ARA ARENA спорт цогцолборт зохион байгуулна. Тус барилдаанд:
🔹 13–14 насны хөвгүүд
🔹 15–16 насны хөвгүүд
🔹 17–18 насны хөвгүүд
🔹 Аймаг, цэргийн цолтой бөхчүүд тус тусын ангиллаар барилдана.
🔰Иргэд, хөдөлмөрчид, бөх сонирхогч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж 90 жилийн түүх, ололт амжилтыг хамтдаа тэмдэглэж, хүчит бөхчүүдийн уран барилдаан, залуу үеийн авьяас, ур чадварыг дэмжин үзэхийг урьж байна.

Address

4-дүгээр баг, Эрдэнэбулган сум, Архангай аймаг, Монгол улс
Tsetserleg

Alerts

Be the first to know and let us send you an email when Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share