23/08/2026
АМАРБАЯСГАЛАНТ хийдийн аялал
Mongolian hikers and trekkers association | Монголын алхагч аялагчдын холбооны 2026 оны зуны хаалтын үйл ажиллагаа "Амарбаясгалант хийдийн майхантай аялал, алхалтын хөтөлбөр" зарлагдлаа.
Хугацаа: 2026.08.29-ны өглөө 06:00 цагт Дархан хотод цугларч Амарбаясгалант хийдийн зүг хөдөлнө.
Мэдээлэл: Тухайн өдрийн цаг агаарын мэдээлэл 19'C хэмийн дулаан, бага зэргийн хур тунадастай, салхи хэвийн 2,5-3м/с
Хураамж: 55,000₮ (Үүнд: Оройн хоол, байрлах майхан отог, хөтөлбөрийн хэрэгсэл, ашиглагдах материал)
Хөтөлбөр:
- Өглөөний нарны мөргөл иога - Байгаль Дэлхийдээ чин сэтгэлээсээ сүслэн түүнд талархан сэтгэлийн өргөл, үйлийн ариуныг үйлдэх тухай бодол, бясалгалаар хүн байгаль хоорондын харилцааг сэргээх, амар амгаланг мэдрэх
- Хийдээр аялах, танилцах
- Хийдийн эргэн тойрон дахь бүтээн байгуулалт, суваргаар тойрон аялах
- Уул, ой модоор 15 км-ийн алхалт, өдрийн хоолыг ой модон дунд хүртэх, хамтдаа эрүүл тансаг байдлыг мэдэрч байгалийн сайханг мэдрэх.
- Сэтгэлзүйчтэй ярилцлага, хувийн онцлог давуу талуудаа өнгөлөн хөгжүүлэх, стресс бухимдлыг бууруулах чадамжийн таниулга дасгал, тоглоом
- Отоглох, буудаллах газраа сонгон майхан отгоо барих, чөлөөт амралтын цаг гаргах.
- Канвас хавтантай зураг зурах, жаргалтай сонирхолтой яриа өрнүүлэх
- Голын чимээнд сайхан яриа өрнүүлж, оройн зоог барих
- Жижиг галыг тойрон тухалж байгальдаа дуун өргөл барих, тархи оюун бодлоо амраан цагийг зөв зохистой өнгөрүүлнэ.
- Түмэн оддын доор тухлан амарцгаах
- Өглөө Нарны мөргөл иога үйлдэх
- Малчин айлын шинэхэн өрөм, сүүгээр цайлах
- Харих замдаа гарч улмаар 08 дугаар сарын 30-ны өдөр 14:00 цаг орчимд Дархан хотод ирсэн байна.
Хөтөлбөрийн ахлагч: Монголын алхагч аялагчдын холбооны Тэргүүн, Дархан-Уул аймгийн Явган алхалтын холбооны үүсгэн байгуулагч, анхдугаар Тэргүүн (2023-2026), мэргэжлийн аялагч, лектор, Хувь хүний хөгжлийн дасгалжуулагч Х.Эрдэнэпил
Иога, бясалгал хөтөлбөр хариуцагч: Загвар зохион бүтээгч, Puujee's mind&body connection Төвийн үүсгэн байгуулагч, Иогийн багш, Бясалгалын багш А.Пүрэвсүрэн
Туслах хөтөлбөрийн зохион байгуулагч: Монголын Спортын Сэтгэл судлаачдын холбооны сэтгэлзүйч З.Анударь тус тус ажиллана.
🚙ЗОРЧИХ ХЭРЭГСЭЛ: Багийн гишүүд машинд хуваагдан суун багт хувиарлагдан зорчино. Хэрвээ та бусдын машинд суух болвол замын унаанд шатахууны төлбөр 30,000₮ төлөхөд болно.
ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС: Бүлээн уух зүйл, халуун баригч сав, хоолны аяга тавга, халбага сэрээ, хувцас хэрэглэлээ тохируулан өмсөх, гутал уул, ой модтой газар алхах тул уулын гутал, пүүзтэй байх, гутлын хадаас хэрэглэх. Амрах аяны хөнжил буюу мишоктой байх. Солих оймс, ариун цэврийн хэрэгсэл, суух олбого(аяны сандал) авах. Нэмэлтээр таяг, түрий авч явах(заавал биш).
Мөн өөрийн дуртай амттан, ундааг авахад тохиромжтой.
Цаг агаарын хувьд сайхан өдөр байгаа.
Та өөрийн оролцох суудлаа баталгаажуулахын тулд ХААН банкны 5111644285 тоот Х.Эрдэнэпил эзэмшигчтэй дансанд өөрийн утасны дугаар, нэрийг бичээд араас нь AM гэж бичин илгээснээр тоо баталгаажиж бид тань руу холбогдох болно.
Алхалтад нэгдэх нь сэтгэгдэл(comment) хэсэгт +1 гэж бичих ба
Машинтай явах бол М+1 гэж бичнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9090-9490 дугаараас лавлаарай.