Team Coaching Mongolia

Team Coaching Mongolia

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Team Coaching Mongolia, Coach, Darkhan.

Mindfulness, Neuroscience суурьтайгаар өөрийн хүсэж буй “хувилбараа” бүтээж, "түлхүүр" дадлуудыг суулгахад хамт олон, хувь хүнд тусална.
- Professional Leadership Coaching based on ICF Competencies & Ethical guidelines
- Mindfulness & Neuroscience path

05/05/2026

Mindfulness. Journaling. Professional Coaching.
Not separate practices, but a powerful, connected combination that shapes how we reflect, learn, and grow.
Мэдрэлийн системээ тайвшруулаад, Өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж сурахад хэд хэдэн аргууд хэрэглэгдээд байх шиг харагддаг.
- Эхлээд Таван мэдрэхүйгээ ашиглан, одоо цагтаа оршиж, улмаар майндфул байж, булчингуудаа суллан, ухамсартайгаар амьсгалаад, ирэхээр мэдрэлийн систем тайвширч, бие болоод сэтгэлд илүү орон зай үүсэж, цэгцрээд ирдэг. Үүний дараагаар “цэгцэлгээний” гурван аргачлал байж болно:
1. Майндфулнэсс дасгалаа үргэлжлүүлэн илүү гүнзгийрүүлж, булчингуудаа амрааж, амьсгалаа анзаарч, аль ч төрлийн “бясалгал” хийж болно. Энэ үед таны дотоод байр суурь тогтворжиж, одоо байгаа “та” ажиглагч болж, мэдрэмжээ, биеэ, бодлоо, үйлдлүүдээ ажиглаж, анзаарч эхэлдэг. Өөрийгөө хөндлөнгөөс харж эхэлдэг гэхүүдээ. Энэ үед бодлын хэлхээ суларч, замбараагүй олон бодлууд багасаж эхэлдэг. “Аан би чинь ийм ийм мэдрэмжтэй, бодолтой яваад, гуниглаад, зовоод, “риакцлаад” байсан юм байна гэдгээ илүү ухаарч, “чичирч дайрсан хандлагаа” суллан, өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж, шинэ орон зай үүсдэг. 😇
2. Яг үүнтэй төстэй үйл явц, тэмдэглэл бичихэд болдог. Майндфул болчихоод, араас нь зөв асуултуудаар/аргачлалаар хөтлөгдөн, үзэг цаас нийлүүлэн, гараар бичихэд (компьютер дээр type хийсэн ч болно лдоо ), толгойд, биеийн энд тэнд, эсвэл сэтгэл зүрхний хаа нэг газар байсан мэдрэмжүүд, хэлээгүй үгс, нуугдсан мэдрэмжүүд ил гарч, таныг боомилсон хандлагууд, өөртөө сайн дураараа наасан “шошгууд” бичих тусам улам цэгцрэн цэгцэрсээр, сүүлдээ маш гоё цэгцтэй мэдрэмжтэй болдог. “Яг л сайхан усанд ороод гараад ирсэн юм шиг ккк”. Ингэж өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж, шинэ орон зай үүсдэг.
3. Дараагийн төрөл нь көүчинг (professional coaching) байдаг. Өөрийн “гогцоорсон” бодол, мэдрэмж, зан үйлдэл (behavior) -ээ гаргаж ярилцдаг. Ярьж гогцоог нь тайлмаар байгаа сэдвээ та эхлээд яриад эхэлнэ, тэндээс таны көүч тань анзаарсан, “сониуч-curios” санагдсан зүйлээ чих тавин сонсонгоо таниас илүү гүнзгийрүүлсэн асуултууд асуун, өөрийн ажигласан зүйлээ хуваалцаж, өөрийнхөө мэдрэмж, бодол, хандлага зэргээ нэрлэхэд нь тусалдаг, улмаар энэ яриа нь яюц дундаа яг л “юүлүүр” шиг нарийсаж явсаар, олон зангилаанууд тайлагдаж, aha moment-ууд, шинэ ойлголт, ухаарлууд төрдөг. Ингээд төрөөд орхичихгүй, үүнийгээ хэрэгжүүлэх хариуцлагын хэв маяг, түүндээ дүйцсэн ухамсартай дадлуудаа дизайн хийхэд тусалдаг. (best method of accountability). Гэхдээ сэтгэл зүйчээс ялгаатай нь таны хүүхэд насны гэмтэл, сөрөг дурсамжууд зэргийг “эдгээхэд” фокус хийхгүй, одоо байгаа “дотоод байр суурь”, чадамжаас - ирээдүйн таныг бүтээх замруу чиглэхэд “бодлын хамтрагч” байж тусалдаг. Яг л дээрх хоёр аргачлал шиг, таныг шүүхгүй, таньд “шошго наахгүй”, зөвхөн өөрөө өөрийнхөө дотоод яриагаа ил гарган, өөрийгөө хөндлөнгөөс харж, шинэ орон зай үүсгэхэд тусалдаг. Өөрөөр хэлбэл “та хэн бэ? -the who” гэдэг identity, бас “таны нөхцөл байдал одоо ямар байгаа вэ? -the what”- аас та “хувьсал” хийж: хэн болж, ямар чадвар төлөвшүүлж, юу бүтээмээр байгаа гэдгийг гүн гүнзгий нээхэд хамт байдаг.🙏
За цэгцэлгээний хувьд нэг иймэрхүү. Миний одоогийн хэрэглэж байгаа арга барилын хувьд көүчинг хөтөлбөрүүддээ гурвууланг нь ашигладаг (бясалгалын хувьд одоогоор Оксфорд майндфулнэсс аргыг уулзалтандаа ашиглаж байгаа, харин өөрийн practice болгон Випассана дадуулахыг хичээдэг, бас өөр гоё бясалгалуудыг нэгэн гайхалтай хөтөлбөрт яваад сурч байгаа, тэднийгээ өөртөө нилээн “дадуулаад” ирэхээрээ хуваалцанаа ) Энэ аргачлалуудыг ашиглан көүчинг авах, эсвэл энэ аргачлалуудын тухай ярилцахыг хүсвэл нээлттэй шүү. 😍

28/04/2026

👂 International Listening Association-ын тодорхойлсноор, сонсох гэдэг нь “аман болон/эсвэл аман бус мессежийг хүлээн авах, утга учрыг нь ойлгож, түүнд хариу үйлдэл үзүүлэх үйл явц” (1996) юм. Тиймээс ойлгох нь бол сонсохын гол зорилго юм. Өөрөөр хэлбэл, идэвхтэй, үр дүнтэй, зөв сонсох гэдэг нь бүрэн анхаарлаа төвлөрүүлэн, шүүлтгүйгээр хүлээж авч, зөвхөн үгнээс гадна, тэр хүний мэдрэмж, дууны өнгө аяс, хэлхийг хүссэн интеншн буюу санаа зориг, зорилго, буюу гаргаж буй мэдрэмж, биеийн хэлэмж, хаана завсарлага авч байна, яригч үгээ яаж хэлж байна, ингэж хэлж байхдаа юу хийж, ямар үйлдэл гаргаж байна, тэр хэлсэн үг, буй байдал нь таныг хэрхэн өөрчилж байгааг давхар мэдэрч, чин сэтгэлээсээ ойлгож, хариу үйлдэл үзүүлэх юм.
👂 Үнэхээр чин сэтгэлээсээ сонсоход бие махбодын хувьд, ялангуяа химийн түвшинд, сэтгэл хөдлөлөөр, оюун ухаанаараа та гүн хөдөлж, өөр төлөвт очиж байдаг. Мөн сонсох үйл явцад та зөвхөн чихнээс гадна нүд, зүрх сэтгэл, бие, зөн совин оролцож байдагийг та мэдэхүү? Жишээ нь, тархи судлаач Ури Хассоны хийсэн МRI судалгаагаар, яригчийг ярих үед сонсогчийн тархины нейронууд яригчийнхтай адил болж, давхцаж, ижил үелзэл ялгарч, бие биерүүгээ “sync” хийж байдагийг тогтоосон. Энэ нь бид нэг нэгрүүгээ бодол, мэдрэмж, дурсамжууд маань дамжин, “бодлын хамтрагч” болж байдаг гэсэн үг.

💕 Та өнөөдөр бусдыг хэрхэн сонссон бэ? 👂

Photo from Metamorphosis (photo credit Antonio Sadaric and Midjourney; prompt: “We have two ears and one mouth so that we can listen twice as much as we speak”)

MOGUL Network 22/04/2026

Бид зөвхөн ЧИХЭЭРЭЭ БИШ, НҮДЭЭРЭЭ, БИЕЭРЭЭ, "ГЭДСЭЭРЭЭ" сонсдог. Энэ тухай Mogul Plus content-д оролцож, ярьсан. Сонсоод үзээрэй. 👂

For me, active listening is at the heart of professional coaching. It’s more than words—it’s listening with your EARS, your EYES, your GUT FEELINGS, & your full PRESENCE. It’s creating a space where someone feels genuinely seen and heard. So, I recently had the chance to share my perspective on Mogul Plus. If this resonates with you, I’d love for you to enjoy this topic. 👂

MOGUL Network Та бусдыг анхааралтай сонсож чаддаг уу? | Б.Солонго | MOGUL+ Change

Photos from Team Coaching Mongolia 's post 20/04/2026

** Бид "идэвхтэй, "зөв" сонсохгүй байх үед (өмнөх цувралаар дурдсан алдаанууд), харилцагчийн маань тархинд юу болдог вэ?

Тэдний тархины тархины дунд хэсэгт байрладаг амигдала “аюул” гэж үзэн идэвхжиж, "баавгайд хөөгдөж байгаа мэт" айдастай мэдрэмж үүсгэдгийг Southern California -ийн их сургуулийн тархи судлаач эрдэмтэд тогтоосон. Бид ийм “тэмцэх, зугтах, эсвэл хөшиж гацах” (fight, flight, freeze) төлөвт орсон үед огт сонсож чадахгүй. Харин та тэднийг тэвчээртэй сонсож, сэтгэл хөдлөлийг нь үгүйсгэлгүй хүлээн авбал “амигдала” тайвширч, тархины “prefrontal cortex” духны арын эрэгцүүлэл хийх, бүтээлч хэсэг идэвхжиж, тайвширна.

Өнөөдөр та бусдыг хэр сайн сонссон бэ? 👂 👂

20/04/2026

Та "шошго наан" сонсдог юм биш биз?

* Active listening буюу "Идэвхтэй, үр дүнтэй, "зөв" сонсох" талаар бид дунд сургуульд, их сургуульд, ер нь хаана ч бараг заалгаж, энэ талаар цэгцтэй мэдлэг авдаггүй, тиймээс өөрсдийгөө ер нь дажгүй сонсогч гэж бодоод яваад байдаг. Гэтэл судалгаагаар бидний 96 орчим хувь нь сайн сонсогч биш гэж үзсэн байналээ. Тиймээс энэ гайхалтай чадвар/урлагийн талаар зарим нэг мэдээллийг цуврал байдлаар өгье гэж бодлоо.

* Бид сонсохдоо дараах алдаануудыг гаргадаг:
- Яриа таслах, өөрийнхөө ярих ээлжийг хүлээх, дараа нь ингэж хэлнэдээ гээд хэлэх үгээ бодох
- Санамсаргүйгээр гадуурхах, энэ хүнийг би мэднэ гэж эндүүрэх (closeness communication bias “дотно харилцааны гадуурхалыг” бид их хийдэг. Өөрөөр хэлбэл, хамгийн дотны хүмүүсээ уншиж ойлгох чадвараа бид хэтэрхий өндрөөр үнэлэж, би хүүхдээ, нөхрөө, эхнэрээ, ээж, аавыгаа сайн мэддэг гэж эндүүрдэг. Гэтэл энэ дүгнэлт нь аль хэдийн хуучирсан, үеэ өнгөрөөсөн байдаг буюу тэдгээр хүмүүс өдөр бүр, цаг минутаар хувьсан өөрчлөгдөж байгаа ( ялангуяа хүүхдүүд маань)
- Өөрийн толгой доторх “дүгнэлттэйгээ ярилцаж сонсох" (“labeling-шошго” нааж сонсох, бараан дээр шошго наадаг шиг "сайн хүн", "муу хүн", "залхуу" гэх мэт шошгыг бусдын духан дээр наасан байдаг)
- Бие нь энд, санаа бодол нь өөр газарт байгаад, “сонссон дүр үзүүлэх”
- Хүссэн мэдээллээ авахын тулд сонсох (Өөрийн сонирхол татсан хэсгээ сонсох, бусдыг нь орхих /Өөрөө тухайн сэдэвт хамааралгүй гэж үзсэн зүйлээ алгасах)
- Өмнөөс нь асуудлыг нь шийдэх гээд сонсох ( таны зөвлөгөө ихэнхдээ хэрэггүй, зүгээр л сонсогдох хэрэгцээ ихэнхдээ байдаг)
- Нөгөө хүнд юу тохиолдоод байгааг сонсох – “Хэрэгт дурлах”
- Хэлэх гэж буй зүйлийг нь мэдэж байгаа гэж бодох
- Асар их шүүмжилсэн, буруутгасан "филтер" тавин сонсох (гаднаа хэлэхгүй байгаа ч тархиндаа энэхүү "филтерээ" ажиллуулан, үүгээр харилцагчийнхаа мэдрэмж, үнэт зүйл, харах өнцөг, буй байдал зэргийг дамжуулан оруулж, "зөв бурууг" дэнслэн шүүж байдаг)
- Төвлөрөхгүй байх (Гаднын нөлөө: дуу чимээ, гар утас гэх мэт, Дотоод нөлөө: биеийн байдал, ядарсан, нойр дутуу байх, сэтгэл санаа тавгүй, down болсон байх гэх мэт -мэдээж энэ үед юун хүн сонсох манатай байдаг)

* За тэгэхээр дээрх алдаануудын алийг нь ямар үед гаргаж байна, хэнтэй ярилцахдаа, өөрийн тань дотоод, гадаад орчин ямар байхад дээрх алдааг гаргаж байна гэдгээ өөрийгөө ажиглаарай. Тэгээд дараагийн цувралаар уулзая.

20/04/2026

ЗОГС. ЭРГЭЦҮҮЛ. БОДЛОО ЦЭГЦЭЛ.
Марк Самуэлийн “Хувь хүний хариуцлагын загвар” (Mark Samuel’s Personal Accountability Model) бидэнд нэг энгийн үнэнг сануулдаг: бид нөхцөл байдлаас биш, сонголтоосоо хамаарч амьдардаг.

Бид өдөр бүр хоёр төлөвийн хооронд шилждэг:
🔁 Хохирогчийн тойрог — реакцлах, “эмоцилох", буруутгах, гацах
🔁 Хариуцлагын тойрог — сонголт хийх, үйлдэл хийх, "өөрийн амьдралын эзэн байх"

Харин энэ хоёрын дунд хамгийн чухал момент бий:
👉 Зогсох. Эргэцүүлэх. Бодлоо цэгцлэх-"INTENTION" – “ЭРГЭЛТИЙН ЦЭГ”

Эндээс "Intention" ямар байгаагаас бид:
реакцлах уу, “эмоцилох уу”, буруутгах уу, эсвэл ухамсартайгаар хариулах уу гэдгээ шийддэг.

Энийг харуулангаа, өөрийнхөө хэрэглэдэг аргачлалыг хуваалцмаар санагдлаа. Энэхүү “ЗОГС” моментийг хөтөлбөрүүддээ яаж шингээсэн бэ гэхээр:
- Көүчингийн яриа (“Бодлын Хамтрагч” thinking partner- байдлаар, таныг шүүхгүй, буруутгахгүй, тэг ингэ гэж зөвлөхгүй, “Өөрөө өөрийнхөө дотоод хүнтэй ярилцаж, чанартай эргэцүүлэл хийж, өөрийн хүсэж буй “хувилбараа урлахад” Партнёр болдог)
- Mindfulness practice (зөвхөн “толгойн дотроо амьдарч, бодолдоо гацахгүйгээр таван мэдрэхүйгээ ашиглан одоо цагтаа орших амьдралын ухаан)
- Тэмдэглэл хөтөлж, бодлоо цаасан дээр буулган эргэцүүлэх

❣️ Көүчингийн яриагаар бид олон чухал зүйл дээрээ ЗОГСож харж, ярилцаж, тэмдэглэл хөтлөн бичиж, бас Майндфулнэсс дасгалуудаа хийдэг. Энэ удаа зөвхөн, 👉 бодлын чанараа анзаарахыг жишээ болгоё:
Яг юу бодож байна? Яаж бодож байна? Ямар бодлууд? Хэр удаан энэ бодол эргэлдээд, хэзээ хэзээ орж ирээд, бодлын чанар ямар байгаад, сөрөг үү? Өчигдрөөс ирсэн бодол уу? Ямар үед их бодоод? Ямар сэтгэл зүйн код/ програмыг үүсгээд байгаа вэ? Эндээс тухайн хүн өөрөө шийдлээ олж, өөртөө илүү хариуцлагатай байх, “дотоод системээ” өөртөө урладаг. Маш гайхалтай үр дүнгүүд гардаг шүү.
💛 Та дээрх аргачлалуудаар “ЗОГСолт” хийж, БОДЛОО ЦЭГЦЭЛмээр байвал байна уу?

11/04/2026

Заримдаа удирдлагууд, HR- ууд манай көүчингийн хөтөлбөрүүдээс гадна, "сургалт" байна уу гэж асуудаг, гэхдээ манайх "уламжлалт сургалт" байдлаар биш (баахан слайд гүйлгээд, сургагч багш нь ганцаараа яриад, оролцогчид нь нэг бол унтаад, эсвэл утсаа "маажаад" сууж байдаг хэ хэ 😊), илүү "воркшоп" хэлбэрээр көүчингийн суурь аргачлалуудыг ашиглаж, маш өрнөлтэй, сонирхолтой, хөгжилтэй байдлаар явуулахыг зоридог. Тийм ч болохоор "цагаа, утсаа харж амжаагүй байтал нэг мэдэхэд дуусчихлаа, хоорондоо ярилцах гоё аргачлалууд сурлаа, олон зүйлийг эргэцүүллээ..." гэх мэт сэтгэгдэлүүд ирдэг. Аргачлалуудаа жижигхэн тайлбарууд хийж харуулахыг зорилоо. ❣️

Photos from Team Coaching Mongolia 's post 11/04/2026

❣️ “Монкон Групп”–ний хамт олонд зориулан, бүтэн жил үргэлжилсэн “Хамт олны зөөлөн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр” маань өндөрлөлөө. “Эерэг үр дүнтэй харилцааны ур чадвар”, “Зөрчилдөөн, асуудлыг шийдвэрлэх ур чадвар”, “Сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлэх чадвар”, “Энерги болон цагаа удирдах чадвар”, “Багийн хөгжил - Эерэг, өндөр гүйцэтгэлтэй багийг бүтээх чадвар” гэсэн сэдвүүдээр, воркшоп хэлбэрээр маш өрнөлтэй, оролцоотой байдлаар зохион байгуулагдаж, воркшопуудын дундуур сурч мэдсэн агуулга, дадлагуудаа илүү хэрэгжүүлж дадуулахын тулд, “идэвхжүүлэлтийн үйл ажиллагаанууд” явагдаж өндөрлөлөө. Уг хөтөлбөрийг санаачлан, хамт олондоо маш бодьтой “хөрөнгө оруулалт” хийсэн “Монкон Групп”-ийн удирдлагууд, Хүний нөөцийн багт талархаж байна. Оролцогч нартаа сурч мэдсэн ойлголтууд, дадлагуудаа өөрсдийн ажил, амьдралдаа “дадуулах” аялалд нь амжилт хүсье. ❣️ 👏 ❣️

❣️ I’m happy to share that our year-long "Soft Skills Development Program" for the “Moncon Group” has come to a successful close. Through interactive workshops, we focused on communication, conflict resolution, psychological safety, energy and time management, and building high-performing teams—supported by practical “Coaching-based activities, Mindfulness practice, and other Engagement approaches & tools” to apply the learning in real work settings.
My sincere thanks to Moncon Group’s Leadership and HR team for their meaningful investment in people. Wishing all participants continued success as they bring these skills into their work and everyday life. ❣️ 👏 ❣️

Photos from Team Coaching Mongolia 's post 11/04/2026

** What a powerful journey of growth and transformation!
Over the past 6 months, 7 leaders from CU Mongolia & Premium Nexus JSC, and 15 Leaders from Darkhan Metallurgical Plant stepped into our Leader as a Coach journey — building foundational coaching skills and strengthening their mindfulness practice. 👏

** This experience was never just about learning tools. It was about cultivating deeper self-awareness, strengthening emotional intelligence, and leading teams with greater intention, clarity, and presence.❣️

** I sincerely appreciate each participant for your openness, courage, and genuine commitment to growth. Wishing you a meaningful and impactful coaching journey ahead. May you continue to lead with awareness, listen with empathy, and empower your teams to unlock their fullest potential. ❣️

Photos from Team Coaching Mongolia 's post 12/11/2025

💥 Empowered Coaching Program — A Transformational Journey of Growth and Connection. Thank you for your support, USA Embassy Ulaanbaatar and American Corner Darkhan.

Over the past four months, we completed the "Empowered Coaching Program" for six participants, building their foundational coaching competencies aligned with the International Coaching Federation (ICF). The program consisted of 22 classroom sessions, each lasting 3 hours, held between June and October 2025.

💬 Based on participants’ end reflections, the outcomes have been truly inspiring:
* The coaching program has been a transformational journey, leading to deep personal growth, increased self-awareness, and empowerment to take confident action.
* Developed the ability to see challenges as opportunities, fostering a more positive and proactive mindset.
* Gained clarity, courage, and resilience to move forward with purpose and confidence.
* Discovered that real change begins from within — a shift in mindset creates change in external circumstances.
* Learned that clarity emerges through action, not perfection or waiting for the “right time.”
* Strengthened trust in self — including intuition, personal values, and the authenticity of one’s own path.
* Experienced eye-opening insights about communication: effective communication is rooted in active listening, not just speaking well.
* Realized the power of mindfulness — being present, calm, and intentional in thoughts and actions.
* Became more confident in the ICF competency “Listens Actively”, recognizing that genuine listening creates trust, safety, and connection, and helps others feel valued and understood.
* Overall, this program was empowering, heartwarming, and eye-opening, reinforcing key coaching principles and fostering both personal and professional growth.

Every session was a reminder that transformation begins with awareness — and flourishes through connection.

Wishing everyone the very best as you continue your coaching and life journey with greater awareness and purpose. 💥 👏

The photos and testimonials are shared with participants’ permission. ❣️

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Darkhan

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00