Дорнод аймаг Биеийн тамир, спортын газар

Дорнод аймаг Биеийн тамир, спортын газар Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар

БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕДорнод аймгийн Биеийн тамир, спортын салбарт мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зү...
02/10/2026

БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Дорнод аймгийн Биеийн тамир, спортын салбарт мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан, үе үеийн тамирчдыг бэлтгэн хөгжүүлж, спортын амжилтын замд хөтөлж яваа эрхэм багш, дасгалжуулагч Та бүхэндээ Багш, дасгалжуулагчдын баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Шавь нарынхаа амжилт бүрийн цаана өөрсдийн хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ шингээж, эх орон, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөх тамирчдыг бэлтгэн төлөвшүүлж буй Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд нь өндөр амжилт, шавь нарт нь арвин их амжилтыг хүсэн ерөөе.

ЭРХЭМ БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧИД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

АЛХАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭГДЛЭЭДорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг...
01/10/2026

АЛХАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭГДЛЭЭ

Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин алхалтын үйл ажиллагаанд нэгдлээ.

Та бүхнийг мөн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн, алхалтын үйл ажиллагаанд нэгдэж, бусдыгаа уриалахыг уриалж байна.

Эрүүл мэндийн төлөө хамтдаа алхъя.

МЭНДЧИЛГЭЭ✅Улс эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хойч үеийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөр зүтгэл, мэдлэг турш...
01/10/2026

МЭНДЧИЛГЭЭ

✅Улс эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хойч үеийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөр зүтгэл, мэдлэг туршлагаа зориулж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ “ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДӨР”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан, хамтдаа халуун дотно яриа өрнүүлж, хүндэтгэлийн зоог барилаа.

Та бүхэн үр хүүхэд, ач зээ, төр түмнийхээ өмөг түшиг, үнэт сургаалын эзэд байж, эрүүл энх, урт удаан насалж, аз жаргал, амар амгалангаар дүүрэн явахын өлзийтэй сайхан a ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛЫН ШАГАЙН НУМТ ХАРВААНЫ 5 ДАХЬ УДААГИЙН “ИХ ТОЙРОМ 2026” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨМонголын шагайн нумт харвааны 5 дахь уд...
30/09/2026

МОНГОЛЫН ШАГАЙН НУМТ ХАРВААНЫ 5 ДАХЬ УДААГИЙН “ИХ ТОЙРОМ 2026” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын шагайн нумт харвааны 5 дахь удаагийн “Их тойром 2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Тэмцээнд амжилттай оролцож, медальт байранд шалгарсан баг, тамирчдад шагнал гардууллаа.

Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

“МОДОН ГҮҮР” НАЙЗУУДЫН ТЭМЦЭЭН“Модон гүүр” найзуудын сагсан бөмбөгийн тэмцээн БТСГ-ын Б зааланд зохион байгуулагдаж байн...
29/09/2026

“МОДОН ГҮҮР” НАЙЗУУДЫН ТЭМЦЭЭН

“Модон гүүр” найзуудын сагсан бөмбөгийн тэмцээн БТСГ-ын Б зааланд зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдадаа амжилт хүсье.

МОНГОЛЫН ШАГАЙН НУМТ ХАРВААНЫ 5 ДАХЬ УДААГИЙН “ИХ ТОЙРОМ 2026” ТЭМЦЭЭНМонголын шагайн нумт харвааны 5 дахь удаагийн “Их ...
29/09/2026

МОНГОЛЫН ШАГАЙН НУМТ ХАРВААНЫ 5 ДАХЬ УДААГИЙН “ИХ ТОЙРОМ 2026” ТЭМЦЭЭН

Монголын шагайн нумт харвааны 5 дахь удаагийн “Их тойром 2026” тэмцээн хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдадаа амжилт хүсье.

2-Р СУРГУУЛЬД ОЛИМПИЗМЫГ СУРТАЛЧЛАХ ГАРЫН АВЛАГА, МАТЕРИАЛ ГАРДУУЛЛААДорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, ...
28/09/2026

2-Р СУРГУУЛЬД ОЛИМПИЗМЫГ СУРТАЛЧЛАХ ГАРЫН АВЛАГА, МАТЕРИАЛ ГАРДУУЛЛАА

Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, Дорнод аймгийн “Амстердам” Олимпын зөвлөлийн дарга, МҮОХ-ны гишүүн Б.Чимэддорж 2-р сургуулийн захирал Ц.Саранцэцэг болон тус сургуулийн биеийн тамирын багш М.Очирбаатар нарт Олимпын алдартнуудын зураг, олимпизмыг сурталчлах гарын авлага, материалыг гардуулан өглөө.

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд, залуучуудад Олимпын үнэт зүйл, олимпын үзэл санааг таниулах, спортын оролцоог нэмэгдүүлэх, олимпизмын боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.

МОНГОЛЫН ШАГАЙН НУМТ ХАРВААНЫ 5 ДАХЬ УДААГИЙН“ИХ ТОЙРОМ 2026” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛООДорнод аймгийн Засаг да...
28/09/2026

МОНГОЛЫН ШАГАЙН НУМТ ХАРВААНЫ 5 ДАХЬ УДААГИЙН
“ИХ ТОЙРОМ 2026” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар, Монголын Шагайн нумт харвааны холбооны Дорнод аймгийн холбоо, Аймгийн Ахмадын хороо хамтран Монголын Шагайн нумт харвааны 5 дахь удаагийн “Их тойром 2026” тэмцээнийг Дорнод аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж, нээлтээ хийлээ.
Энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн Лхагвасүрэнгийн Соронзонболд, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Баттөмөрийн Нарангэрэл, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Бадамсүрэнгийн Чимэддорж, Монголын Шагайн нумт харвааны холбооны ерөнхийлөгч Цогтбаатарын Ганбат, Дорнод аймгийн харъяат Монгол Улсын харьшгүй мэргэн Дугаржав, Дорнод аймгийн Шагайн нумт харвааны холбооны тэргүүн Батмөнхийн Жадамба, аймгийн Ахмадын хорооны дарга Ядмаагийн Алтанцэцэг болон холбогдох байгууллагуудын төлөөллүүд, аймаг, дүүргүүдийн багуудын алхагчид, харваачид оролцлоо.
Монголын Шагайн нумт харвааны холбооны 5 дахь удаагийн “Их тойром 2026” тэмцээнийг нээж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Лхагвасүрэнгийн Соронзонболд, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл Монголын Шагайн нумт харвааны холбооны ерөнхийлөгч Цогтбаатарын Ганбат, Дорнод аймгийн Шагайн Нумт харвааны холбооны тэргүүн Батмөнхийн Жадамба нар нийт харваачид, Дорнод аймгийн иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэж үг хэллээ.
Дорнод аймагт зохион байгуулагдаж буй 5 дахь удаагийн “Их тойром 2026” тэмцээний нийт оролцогчдод зориулж, Алтан гадас одон Хөгжимт драмын театрын дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гантөмөрийн Болдбаатар, Дорнод аймгийн Хэрлэн сумын ахмадууд Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, “Утга зохиолын төлөө” хүндэт шагналын эзэн Дамдины Нанжидгүнтэвийн шүлэг, Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн Гавъяат зүтгэлтэн Ваандангийн Боролдойн хөгжим “Баатар хот” дуугаар ая дууны мэндчилгээ өргөн дэвшүүлэв.
Монголын Шагайн нумт харвааны холбооны тугийг 2027 онд “Их тойром харваа”-г зохион байгуулах Дорноговь аймгийн баг, харваачдад энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй Дорнод аймгийн Шагайн нумт харвааны холбооноос шилжүүлэн өглөө.
Монголын Шагайн нумт харвааны холбооны ерөнхийлөгч Ц.Ганбат, Дорнод аймгийн Шагайн Нумт харвааны холбооны тэргүүн Батмөнхийн Жадамба нарыг шилдэг харваачдад шагнал гардууллаа.
Монгол орны наран мандах хязгаар нутаг Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулагдах тус тэмцээнд аймаг, дүүргүүдийн 46 багийн 360 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөхөөр хуран цуглараад байна.
Монголын Шагайн нумт харвааны 5 дахь удаагийн “Их тойром 2026” тэмцээний оролцогчдодоо спортын өндөр амжилт хүсье.

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулагдсан “Мөрөөдлийн гоол” Дорнод аймгийн аварга шалгаруулах...
25/09/2026

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулагдсан “Мөрөөдлийн гоол” Дорнод аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Тэмцээнд амжилттай оролцож, медальт байрт шалгарсан баг тамирчдын шагналыг гардууллаа.

🏆 12–13 насны охид
🥇 1-р байр – 11 дүгээр сургууль
🥈 2-р байр – Хан-Уул сургууль

🏆 12–13 насны хөвгүүд
🥇 1-р байр – 1 дүгээр сургууль, 1-р баг
🥈 2-р байр – 8 дугаар сургууль
🥉 3-р байр – 1 дүгээр сургууль, 2-р баг

🏆 14–15 насны охид
🥇 1-р байр – 1 дүгээр сургууль
🥈 2-р байр – 5 дугаар сургууль
🥉 3-р байр – 11 дүгээр сургууль

🏆 14–15 насны хөвгүүд
🥇 1-р байр – 8 дугаар сургууль
🥈 2-р байр – “Шинэ хөгжил” сургууль
🥉 3-р байр – 1 дүгээр сургууль

Тэмцээнд амжилттай оролцож, медальт байрт шалгарсан нийт баг тамирчид, багш дасгалжуулагчдад баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

“МӨРӨӨДЛИЙН ГООЛ” ДОРНОД АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААЕрөнхий боловсрол...
25/09/2026

“МӨРӨӨДЛИЙН ГООЛ” ДОРНОД АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулсан “Мөрөөдлийн гоол” Дорнод аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Тэмцээнд:
⚽️ 12–13 насны охид хөвгүүд
⚽️ 14–15 насны охид хөвгүүд өрсөлдлөө.

Address

Choibalsan

Telephone

+97670585855

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймаг Биеийн тамир, спортын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Дорнод аймаг Биеийн тамир, спортын газар:

Shortcuts

Share

Category