Өвөрхангай Биеийн тамир,спортын газар

Өвөрхангай Биеийн тамир,спортын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өвөрхангай Биеийн тамир,спортын газар, Sports, Биеийн тамир, спортын газар, Arvayheer.

ӨВӨРХАНГАЙЧУУДАА‼️‼️‼️"ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР" 2026-10-04 ӨДӨР БҮХ НИЙТЭЭРЭЭ АЛХАЯ🚶‍♀️🚶🚶‍♂️“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН – ӨДӨР БҮР А...
29/09/2026

ӨВӨРХАНГАЙЧУУДАА‼️‼️‼️
"ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР"
2026-10-04 ӨДӨР БҮХ НИЙТЭЭРЭЭ АЛХАЯ🚶‍♀️🚶🚶‍♂️
“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН – ӨДӨР БҮР АЛХАХААС ЭХЭЛНЭ!”

Хангарьд клубийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан  "Эрдэнэтийн цом" өсвөрийн олон хотын хөлбөмбөгийн тэмцээний...
28/09/2026

Хангарьд клубийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Эрдэнэтийн цом" өсвөрийн олон хотын хөлбөмбөгийн тэмцээний U-16 насны охидын ангилалд манай аймгийн Б.Азжаргал дасгалжуулагчтай охидын шигшээ баг МӨНГӨН медаль хүртэж шигшээ багийн тоглогч Х.СУВАНИСИЗИДА “ШИЛДЭГ ХАГАС ХАМГААЛАГЧ”-аар шалгарлаа. Баг тамирчдадаа баяр хүргэе 👏👏👏

Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат аймгийн Заан Цэдэвийн Лосолын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан 2026 оны Үндэсни...
28/09/2026

Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат аймгийн Заан Цэдэвийн Лосолын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан 2026 оны Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж өндөрллөө.
Тэмцээний 14-15 насны ангилалд:
1-р байр Б.Ганбат Баян-Өндөр сум
2-р байр Г.Тэлмэн Авзагын хүчтэн дэвжээ
3-р байр Г.Шаравжанцан Хужирт сум
16 насны ангилалд:
1-р байр Б.Доржжанлав Олимп клуб
2-р байр Ц.Жаргалбат Авзагын хүчтэн дэвжээ
3-р байр О.Буд-Эрдэнэ Олимп клуб
17 насны ангилалд:
1-р байр Ч.Даваабаатар Авзагын хүчтэн дэвжээ
2-р байр Б.Балжинням Бат-Өлзий сум
3-р байр Б.Цэрэндодоо Хужирт сум
18 насны ангилалд:
1-р байр В.Мягмарчулуун Хужирт сум
2-р байр Б.Ган-Эрдэнэ Бат-Өлзий сум
3-р байр Т.Анхбаяр Баян-Өндөр сум
Багийн дүнгээр:
1-р байр Д.Бадамбаяр дасгалжуулагчтай Бат-Өлзий сум
2-р байр Д.Мөнхсүлд дасгалжуулагчтай Авзагын хүчтэн дэвжээ
3-р байр Б.Лхагвадорж дасгалжуулагчтай Хужирт сум тус тус шалгарлаа. Баг тамирчдадаа баяр хүргэе 👋👏👏

⚽ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНЕБС-ийн U-13, U-15 насны охид, хөвгүүдийн “МӨРӨӨДЛИЙН ГООЛ” ...
24/09/2026

⚽ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

ЕБС-ийн U-13, U-15 насны охид, хөвгүүдийн “МӨРӨӨДЛИЙН ГООЛ” тэмцээн 🏆

📅 Хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 26–27

📍 Байршил: Арвайхээр сум, Хүүхэд залуучуудын паркийн хөлбөмбөгийн талбай

Насны ангилал

U-13: 2013.01.01 – 2014.12.31

U-15: 2011.01.01 – 2012.12.31

Тэмцээний нөхцөл

👥 Багийн бүрэлдэхүүн: 10 тоглогч

⚽ Талбайд: 7 vs 7

⏱️ Тоглолт: 20+1+20 минут

📐 Талбайн хэмжээ: 60×40

🔄 Сэлгээ: Хязгааргүй

🚫 Отон тоглолт: Байхгүй

🥅 Бөмбөг: №5

💵 Оролцооны хураамж: 80,000₮ / баг

📣 Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд насны ангиллаар баг бүрдүүлэн оролцоно. Сургуулиуд хоорондоо холилдохгүй.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БҮРД СУМЫН ХАРЬЯАТ АЙМГИЙН ЗААН ЦЭДЭВИЙН ЛОСОЛЫН МЭНДЭЛСНИЙ  100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН 2026 ОНЫ ҮНДЭСН...
24/09/2026

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БҮРД СУМЫН ХАРЬЯАТ АЙМГИЙН ЗААН ЦЭДЭВИЙН ЛОСОЛЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН 2026 ОНЫ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 4 насны ангиллаар 7 сумын 100 өсвөрийн бөхчүүд хүч үзэн барилдаж байна.

АЗИЙН XX НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО✅  “Айчи–Нагояа” Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа 2026 оны ...
19/09/2026

АЗИЙН XX НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

✅ “Айчи–Нагояа” Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа 2026 оны 09 сарын 19-нд Япон Улсын Нагоя хотын “Мизуно парк” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

📌 Наадамд Ази тивийн 45 орны 11000 гаруй тамирчид 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө өрсөлдөнө.

🇲🇳Монголын баг тамирчид:
✔️ 31 спортын төрөл
✔️ 298 тамирчин
✔️ 120 дасгалжуулагч, албаны хүмүүс наадамд оролцож байна.

https://www.facebook.com/share/p/1BLnB3X91N/

🤼‍♂️ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНОӨвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, аймгийн ...
18/09/2026

🤼‍♂️ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО

Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, аймгийн Зааг Цэдэвийн Лосолын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан 2026 оны Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.

📅 Хэзээ: 2026 оны 09 дүгээр сарын 24–25-ны өдөр
📍 Хаана: Арвайхээр сум, Спортын ордон

🤼‍♂️ НАСНЫ АНГИЛАЛ

🔹 14–15 нас – 2011–2012 онд төрсөн хүүхэд
🔹 16 нас – 2010 онд төрсөн хүүхэд
🔹 17 нас – 2009 онд төрсөн хүүхэд
🔹 18 нас – 2008 онд төрсөн хүүхэд

Бөхчүүд насны ангилал тус бүрээр хэсэгт хуваагдан, тойргийн журмаар барилдана.

👦 Барилдах хүүхэд малгай, зодог шуудaг, монгол гутал бүрэн өмсгөлтэй байна.

📝 БҮРТГЭЛ

📅 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр
⏰ 16:00–19:00 цагийн хооронд
📍 Биеийн тамир, спортын газар

Бүртгүүлэхдээ:

Төрсний гэрчилгээ
Хувийн хэрэг
Гадаад паспорт
Иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтыг авч ирнэ.

💰 Бүртгэлийн хураамж: 10,000 төгрөг

🏆 ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

🥇🥈🥉 Хувийн дүнгээр нас бүрийн эхний 3 байр эзэлсэн бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

🏅 4–8 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

👥 Багийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн багийг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

📞 Холбоо барих утас:
89079995, 80604994

🏋️‍♂️🏋️‍♀️ ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ🇲🇳Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлө...
17/09/2026

🏋️‍♂️🏋️‍♀️ ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ🇲🇳

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч, тамирчид багтаж байна.

Дасгалжуулагч: СМ Б.Дэмбэрэлдорж
🏋️‍♂️ Тамирчин: СМ Ганцоож
🏋️‍♀️ Тамирчин: ОУХМ Л.Болортуяа
🏋️‍♂️ Тамирчин: СМ Л.Болор-Од

Та бүхэндээ “Айчи-Нагояа 2026” Азийн наадамдаа өндөр амжилт гаргаж, эх орон, Өвөрхангай аймгийнхаа нэрийг өндөрт өргөхийг хүсэн ерөөе 💯👏🏽

🇲🇳 АМЖИЛТ ХҮСЬЕ🏋️‍♂️🏋️‍♀️

2026 ОНЫ НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНАСаятан жолооч, онц ...
17/09/2026

2026 ОНЫ НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Саятан жолооч, онц тээвэрчин Д.Өлзийбат агсны нэрэмжит 2026 оны насанд хүрэгчдийн ширээний теннисний аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.

📅 Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 10–11-ний өдөр
📍 Хаана: Арвайхээр сумын Спортын ордон

📝 БҮРТГЭЛ
📅 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн
⏰ 16:00 цаг хүртэл
📍 [email protected]

📞 Холбоо барих утас: 86839890

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИАС7 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ7.1.Төрийн алба...
16/09/2026

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИАС

7 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ

7.1.Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:

7.1.1.ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх;

7.1.2.зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

7.1.3.хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

7.1.4.албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх;

7.1.5.төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа улс төрийн эвсэл, хөдөлгөөн, намын нөлөөллөөс ангид байх;

7.1.6.төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөх;

7.1.7.албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх;

7.1.8.байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;

7.1.9.албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхол болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэх;

7.1.10.багаар ажиллах, суралцах, шинэ санаачилгыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах.

Address

Биеийн тамир, спортын газар
Arvayheer
976

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670322099

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай Биеийн тамир,спортын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өвөрхангай Биеийн тамир,спортын газар:

Shortcuts

Share

Category