Chimgee's Pilates

Chimgee's Pilates

Teilen

Healthy & Balanced Body
Pilates Mat instructor recognized by the German Pilates Association Pilates Studio

28/08/2026

⏱️Өдөр бүр өөртөө ердөө 10 минутыг зориулаарай.

Өдөр бүрийн 10 минутын дасгалд надтай хамт нэгдээрэй! 🤝

📲 Chimgee’s Pilates Instagram
📘 Chimgee’s Pilates Facebook хуудсыг Follow хийгээд өдөр бүрийн 10 минутын дасгалыг хамтдаа хийцгээе.

Өдөр бүр өөртөө 10 минутыг зарцуулснаар,
жилийн дараа та өнөөдрийн өөрөөсөө илүү эрүүл, илүү хүчтэй, илүү уян хатан болсон байх болно. 💚

Том өөрчлөлт заавал их цаг шаарддаггүй.
Өдөр бүрийн 10 минут л хангалттай.

✨ Өнөөдөр эхэл.
✨ Өдөр бүр давт.
✨ Жилийн дараах өөртөө баярлалаа гэж хэлээрэй.

Өдөр бүр 10-хан дасгал. Өөрийнхөө төлөө 10 минут.

Пилатес | Эрүүл, хүчтэй нуруу 27/08/2026

Сайнуу манайхаан 🤗
YouTube-д дараагийн шинэ дасгал орлоо!
Энэ удаагийн дасгал 15 минутын нурууны дасгал байгаа.
👍 LIKE
🔔 SUBSCRIBE
💬 Сэтгэгдлээ үлдээхээн мартваа
📲Хэн бүхэнд хэрэгтэй дасгал тул бусаддаа хуваалцаарай😉

Пилатес | Эрүүл, хүчтэй нуруу Энэхүү 15 минутын нурууны дасгал нь нурууны эрүүл мэндийг дэмжихэд ...

24/08/2026

Монголдоо амрахдаа амжуулсан нэг ажил маань 📸

Яг зуны амралтын үеэр зураг авалтанд орсон болохоор хамаг бие хөшингө байлаа. Бас багагүй жин нэмчихсэн байгаа. Гэхдээ сайхан дурсамж болж үлдлээ. ☺️

Нүүр будалт:
Зургийн студио:

Photos from Chimgee's Pilates's post 16/08/2026

Бүжигчдэд зориулсан Пилатес мастер класс

Монголдоо очих бүрдээ бүжигчдэд зориулж Пилатесийн дасгал заах юмсан гэсэн нэгэн зорилго тээж явдаг байлаа. Харин энэ удаа тэрхүү хүслээ биелүүлж, өөрийн бүжиглэж байсан Үндэсний урлагийн их театрын бүжигчдэд зориулан нэг өдрийн Пилатес мастер класс хийх боломж надад олдлоо.

Яагаад бүжигчид Пилатесийг зайлшгүй хийх хэрэгтэй вэ?

1. Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх
Бүжигчид өдөр бүр хөдөлгөөнтэй, бэлтгэл сургуулилттай байдаг ч мэргэжлийн өндөр ачаалал, давтагдсан хөдөлгөөн, олон цагийн бэлтгэлээс шалтгаалан бэртэл гэмтэл авах эрсдэл өндөр байдаг. Пилатес нь биеийн зөв байрлал, хөдөлгөөний хяналт, тэнцвэр болон булчингийн зөв оролцоог хөгжүүлснээр гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

2. Хөдөлгөөний гүйцэтгэл, бүжиглэх ур техникийг сайжруулах
Бүжигчдийн булчингийн хүч, уян хатан байдал аль хэдийн өндөр хөгжсөн байдаг. Гэхдээ бүжгийн хөдөлгөөнөөр төдийлөн идэвхждэггүй, жижиг болон гүн булчингууд байдаг. Пилатес эдгээр булчингуудийг илүү нарийн мэдрүүлж, зөв ажиллуулахад тусалдаг. Ингэснээр хөдөлгөөний хяналт, төвийн хүч, тэнцвэр, тогтвортой байдал сайжирч, бүжгийн техник болон гүйцэтгэлийг сайжруулж бүжиглэх ур чадвар нэмэгддэг.

3. Хэт ачааллын дараа биеийг сэргээх
Олон дараалсан тоглолт, бэлтгэл сургуулилтын үед бүжигчдийн булчин, шөрмөс ихээхэн ачаалал авдаг. Пилатесийн дасгалууд нь булчингийн хэт ачааллыг багасгаж, хөдөлгөөний хүрээг нэмэгдүүлж, биеийг илүү зөв, тэнцвэртэй ажиллахад дэмжлэг үзүүлдэг.

Хэдийгээр ердөө 1 цаг 30 минутын мастер класс байсанч энэ хугацаанд Пилатесийн эдгээр гол чухал хүчин зүйлүүдийг ойлгуулахыг хичээж, суурь үндсэн дасгалуудаас эхлээд ахисан түвшний дасгалуудыг сонгон хийж, бүжигчдэд Пилатесийг зөвхөн “дасгал” бус, биеэ таних, хөдөлгөөнөө хянах, мэргэжлийн ур чадвараа дэмжих нэгэн чухал хэрэгсэл гэдгийг мэдрүүлэхийг зорилоо.

Өөрийн бүжиглэж байсан зааландаа эргэн очиж, энэ удаа багшийн хувиар бүжигчидтэйгээ ажилласан нь миний хувьд маш үнэ цэнтэй, дурсамжтай өдөр байлаа. 🤍

Бүжиг бол урлаг. Харин тэр урлагийг бүтээж буй бие бол бүжигчний хамгийн үнэтэй зэмсэг. Тиймээс тэр зэмсгээ зөв арчилж, хүчирхэгжүүлж, хамгаалах нь бүжигчин бүрийн чухал хэсэг юм.

Photos from Advika Yoga & Pilates- Baganuur's post 08/08/2026
04/08/2026

Дахин нэг удаа 🇲🇳 Монголдоо богино хугацааны эрчимжүүлсэн Пилатес Мат танхимын сургалт.

Та богино хугацаанд Пилатесын анхан шатны суурь дасгалыг сурахыг хүсвэл эсвэл анхан шатны суурьтай бол ахисан түвшний дасгалыг зөв техникээр хийж сурахыг хүсвэл өөрт тохирсон сургалтаа дараах цагаас сонгоорой!

🗓️Хугацаа: 8/07-8/13

Цаг хуваарь:
1. Өглөөний 7:00-8:00 Ахисан шатны сургалт
2. Оройн анги 19:00-20:00 Анхан шатны сургалт

📌Бүртгүүлэх:
Хаан банк - MN610005005030073103
Гүйлгээний утга дээр: Facebook нэр + сонгосон сургалт ( жишээ нь: Анхан)
Төлбөр:
1 удаагийн хичээл 20000₮
7 хоногийн багцаар авбал 110,000₮

💳 Шилжүүлэг хийсний дараа төлбөрийн баримтаа Chimgee’s Pilates page-рүү илгээж баталгаажуулна.

Хаяг: ХУД, E-Mart зүүн талд Encanto Спорт цогцолбор, 3 давхарт Odnoo‘s Dance Studio

30/07/2026

Дахин нэг удаа 🇲🇳 Монголдоо богино хугацааны эрчимжүүлсэн Пилатес Мат танхимын сургалт.

Та богино хугацаанд Пилатесын анхан шатны суурь дасгалыг сурахыг хүсвэл эсвэл анхан шатны суурьтай бол ахисан түвшний дасгалыг зөв техникээр хийж сурахыг хүсвэл өөрт тохирсон сургалтаа дараах цагаас сонгоорой!

🗓️Хугацаа: 8/07-8/13

Цаг хуваарь:
1. Өглөөний 7:00-8:00 Ахисан шатны сургалт
2. Оройн анги 19:00-20:00 Анхан шатны сургалт

📌Бүртгүүлэх:
Хаан банк - MN610005005030073103
Гүйлгээний утга дээр: Facebook нэр + сонгосон сургалт ( жишээ нь: Анхан)
Төлбөр:
1 удаагийн хичээл 20000₮
7 хоногийн багцаар авбал 110,000₮

💳 Шилжүүлэг хийсний дараа төлбөрийн баримтаа Chimgee’s Pilates page-рүү илгээж баталгаажуулна.

Хаяг: ХУД, E-Mart зүүн талд Encanto Спорт цогцолбор, 3 давхарт Odnoo‘s Dance Studio

📲 Дэлгэрэнгүй мэдээллийг Chimgee’s Pilates-рүү ПМ бичиж авна уу?

Wollen Sie Ihr Service zum Top-Fitness-Studio in Dresden machen?

Klicken Sie hier, um Ihren Gesponserten Eintrag zu erhalten.

Lage

Kategorie

Adresse


Comeniusstraße
Dresden
01309