Tsog Berlin

Tsog Berlin

Teilen

Mongol Sport klub

Photos from МВХ-ны Европ дахь салбар Холбоо's post 29/08/2026

🇪🇺🏐 Эрхэм волейболчид оо, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Европын орнуудад ажиллаж, амьдарч буй волейболын спортод хайртай та бүхэн маань зуны амралтаа сайхан өнгөрүүлж, эрч хүч дүүрэн намрын улирлаа угтаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

🏆 Европын Монголчуудын Волейболын Аварга шалгаруулах XII тэмцээний УДИРДАМЖ бэлэн боллоо..

Тэмцээнд оролцох баг, тамирчид та бүхэн удирдамжтайгаа сайтар танилцаж, ялангуяа 5.2 дугаар заалт буюу баг бүрдүүлэлт, тамирчны оршин суух хугацаа болон өөр улсаас тамирчин оролцуулахтай холбоотой зохицуулалтыг анхааралтай уншиж танилцана уу.

Ингээд бидний хүсэн хүлээдэг тэмцээний бэлтгэл албан ёсоор эхэлж байна. 💪🏐

Цаашид тэмцээний зохион байгуулалт, бүртгэл, хуваарь болон бусад шаардлагатай шинэ мэдээллүүдийг үе шаттайгаар хүргэх болно. Та бүхэн мэдээллээ тогтмол авч, баг хамт олондоо түгээгээрэй.

За эхэлцгээе... 🇲🇳🇪🇺🏐🙂

Та бүхэндээ амжилт хүсье.
Европ дахь Монголчуудын Волейболын Холбоо
#ЕМВХ #Волейбол #МонголВолейбол #ЕвропынМонголчууд #ЕвропынМонголчуудынВолейбол #ВолейболынТэмцээн #Эхэлцгээе
Монголын Волейболын Холбоо - Mongolian Volleyball Association MVA
Oyunkhuu Lkhagva
Embassy of Mongolia to the Czech Republic
Usukhbayr Munkhbat
Otgoo TJ

Photos from Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл's post 03/08/2026
Photos from Tsog Berlin's post 13/07/2026
Photos from Tsog Berlin's post 05/07/2026

Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ ...

Энэ үдэш бид өнгөрсөн улирлын амжилт, сургамжаа хамтдаа дүгнэж, дараагийн улиралдаа илүү өндөр зорилго тавин нэгэн сайхан оройг өнгөрөөлөө.

Өнгөрсөн тэмцээнүүдэд клубын 3 баг нийт 3 медаль, мөн 2 аваргын шилжин явах цом хүртсэн бахдам амжилтаа тэмдэглэж, хэдийгээр маш олон гишүүд Монгол руу явсан байгаа хэдий ч "будаг нь хатахаас өмнө" медалиа угаан ерөөл бэлгэдлээ. Амжилтынхаа зэрэгцээ алдаа, оноогоо нээлттэй ярилцаж, цаашдын хөгжлийн төлөө санал бодлоо солилцсон нь энэ үдшийн онцлох мөчүүдийн нэг байлаа.

Клубын тэргүүн М. Болд ирэх улиралд Европын олон клубээс нөхөрсөг тоглолт, хамтарсан бэлтгэлийн урилга ирснийг онцолж, баг бүр эртнээс сайн бэлтгэл хангахыг уриалав.

Энэ үеэр клубын гишүүн А. Отгонболд спортын хөгжил, Европ дахь Монголчуудын спортын үйл ажиллагаанд олон жилийн турш оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн Монгол Улсын Олимпын хорооны 70 жилийн ойн медаль-иар шагнагдсан бол шагналыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С. Баясгалан гардууллаа.

Мөн клубын идэвхтэй гишүүн, уламжлалт эмч Ю. Даваажаргал өөрийн болон эмнэлгийнхээ зүгээс клубынхаа үйл ажиллагааг дэмжин 1,000 еврогийн хандив өргөж, хамт олондоо баяр дээр баяр нэмж томоос том бэлэг барилаа.

Ю. Даваажаргал нь БНХАУ-ын Бээжин хотод уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцан төгсөж, өдгөө 30 гаруй жилийн турш ХБНГУ болон Монгол Улсад эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй туршлагатай уламжлалт эмч юм. Түүнчлэн тэрээр нь мэргэжлийн үйл ажиллагаанаасаа гадна гадаад дахь Монголчуудын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн болон нийгмийн хөгжлийн олон төсөл, санаачилгыг манлайлан хэрэгжүүлж, сүүлийн 18 жилийн хугацаанд Монгол Улс, ХБНГУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг билээ.

Хамтын хүч, эв нэгдэл, харилцан дэмжлэг бол бидний хамгийн том үнэт зүйл.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан клубын гишүүн Отгонболд, Гэрлээ нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цог клубын нийт гишүүд, дэмжигчид, Монгол түмэндээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэж, хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай!

Шведийн Стокхольм хотод зохиогдсон Европ дахь МСБ-ийн мастер ангиллын 16 дахь удаагийн тэмцээн 30/06/2026

Европын Монголчуудын мастер ангилалын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнийг амжилтай зохион байгуулсан Шведийн Од клуб, Европийн сагсан бөмбөгийн холбоо болон Шведийн монголчууд та бүхэндээ баярлалаа.

Шведийн Стокхольм хотод зохиогдсон Европ дахь МСБ-ийн мастер ангиллын 16 дахь удаагийн тэмцээн Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

Photos from Tsog Berlin's post 27/06/2026

SG Bergmann-Borsig e.V. спортын нийгэмлэгийн 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд "Берлин Цог" клубын тэргүүн М.Болд хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа.

1946 онд үүсгэн байгуулагдсан, Берлин хотын нэр хүндтэй спортын байгууллага SG Bergmann-Borsig e.V. энэ жил түүхт 80 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Энэхүү ойн баярын арга хэмжээнд спортын зүтгэлтэн, үе үеийн тамирчид, клубүүд, хамтын ажиллагаатай байгууллагууд болон хүндэт зочид хүрэлцэн ирж, хамтдаа түүхэн мөчийг хуваалцсан юм.

Энэ үеэр Герман дахь Монголчуудын "Берлин Цог" клубын тэргүүн Мөнгөний Болд нь спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх, клуб хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэх, олон жилийн идэвхтэй, үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн SG Bergmann-Borsig e.V.-ийн Хүндэт өргөмжлөл (Ehrenurkunde)-өөр шагнагдлаа.

Энэхүү нэр хүндтэй шагнал нь М.Болдын олон жилийн хөдөлмөр, сайн дурын үйл ажиллагаа, Монголын спортын хамт олны нэр хүндийг Германд өндөрт өргөж ирсний бодит үнэлгээ юм.

Эрхэм М.Болд танд чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил үйлс, спортын хөгжилд оруулах хувь нэмэр тань улам өргөжин дэлгэрэхийг хүсэн ерөөе!

1946 онд байгуулагдсан тус спортын нийгэмлэг нь өнөөдөр 1,500 гаруй гишүүнтэй, 45 орчим спортын бүлэг, салбартай, 15 төрлийн спортоор үйл ажиллагаа явуулдаг Берлин хотын томоохон олон салбар бүхий спортын клубүүдийн нэг юм. Бадминтон, сагсан бөмбөг, гандбол, теннис, ширээний теннис, гар бөмбөг, гимнастик, кюдо (Японы уламжлалт нум сум), өвлийн усанд сэлэлт зэрэг олон төрлийн спортыг хөгжүүлдэг бөгөөд 130 гаруй сайн дурын дасгалжуулагч, спортын зүтгэлтэн ажилладаг байна.

🇲🇳🤝🇩🇪 Спорт нөхөрлөлийг бэхжүүлж, улс орнуудын хамтын ажиллагааны гүүр болсоор байх болтугай.

26/06/2026

🏆 Европ дахь Монголчуудын Волейболын Аварга Шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний тов гарлаа.

📅 2026 оны 10 сарын 30 – 11 сарын 1

📍 Прага хот, Чех Улс 🇨🇿

📌 Хаяг:
Na Chobotě 1420/16
163 00 Praha 6 – Řepy
Czech Republic

Европын улс орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудын дундах уламжлалт волейболын тэмцээн энэ удаа Прага хотод зохион байгуулагдана.

Та бүхэнд амжилт хүсье. 🏐

https://www.facebook.com/share/v/1BLSVfRhXJ/

24/06/2026

Мэдээлэл дамжуулж байна.
✨Европ тивд амьдарч байгаа Монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 2 дугаар тэмцээн Герман улсын Берлин хотод 2026 оны 9 сарын 19,20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

✨Европ тивд амьдарч байгаа Монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 2 дугаар тэмцээн Герман улсын Берлин хотод 2026 оны 9 сарын 19,20-ны өдрүүдэд охид, хөвгүүд тус бүр 3-н насны ангиллаар зохион байгуулагдах гэж байна.

Насны ангилал:
- 9-12 нас эрэгтэй, эмэгтэй /тухайн багийн тоо бүрдээгүй тохиолдолд эр, эм холимог байж болно/
- 13-15 нас эрэгтэй, эмэгтэй
- 16-18 нас эрэгтэй, эмэгтэй
/Зөвхөн хүүхдийн төрсөн он хамаатай/

✨Мэдүүлэг хүлээн авах болон нэмэлт мэдээллүүд удахгүй удирдамжийн хамт гарах болно.

Wollen Sie Ihr Service zum Top-Fitness-Studio in Berlin machen?

Klicken Sie hier, um Ihren Gesponserten Eintrag zu erhalten.

Lage

Kategorie

Telefon

Adresse


Retzbacher Weg 31
Berlin
13189