МВХ-ны Европ дахь салбар Холбоо

МВХ-ны Европ дахь салбар Холбоо “Европ дахь Монголчуудын волейболын хамтын нийгэмлэг." Тэмцээн, бэлтгэл, спортын мэдээ.

  — AFTER PARTY Европын аварга шалгаруулах тэмцээний дараах AFTER PARTY-д нийт баг, тамирчид та бүхнийг урьж байна! 🥂Энэ...
01/10/2026

— AFTER PARTY

Европын аварга шалгаруулах тэмцээний дараах AFTER PARTY-д нийт баг, тамирчид та бүхнийг урьж байна! 🥂

Энэ үдшийн онцгой зочноор Монгол Улсаас 🇲🇳
🎤 TAKE OFF хамтлаг хүрэлцэн ирж, бидэнтэй хамт нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлэх гэж байна. 🔥🎶

🏐 Монголчууд бид жилдээ нэг удаа хуран цуглаж, волейболын их баяр наадмаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай билээ. ❤️🇲🇳
Тиймээс энэ үдшийг хамтдаа доргиож, мартагдашгүй сайхан дурсамжийг бүтээцгээе.
💃🕺🍾✨

📍 Байршил: Tresor Club
Vinohradská 25, 120 00 Praha 2

🍾 Ширээний захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх дугааруудаас аваарай.

⚠️ Хүний тоо хязгаартай тул ширээний захиалгаа эрт өгөөрэй!

📲 +420 730 196 567 — WhatsApp / Chat
📲 +420 725 125 041

✨ Тамирчдаа tag хийгээд, хамтдаа энэ үдшийг доргиоцгооё. 🏐🔥 VOLLEYBALL × TAKE OFF × PRAGUE × AFTER PARTY 🔥
🇲🇳🏐🔥🎉

🇭🇺   📣📣📣ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ЖИЛҮҮД•Унгар улсын волейболын баг нь Европ дахь Монгол...
01/10/2026

🇭🇺 📣📣📣
ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ЖИЛҮҮД

•Унгар улсын волейболын баг нь Европ дахь Монголчуудын Волейболын аварга шалгаруулах тэмцээнд анх 2018 оноос эхлэн оролцож тухайн жилдээ шигшээ 8 багийн нэгээр шалгарч байсан.

•2024 он – Бельги улс
Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах X тэмцээнд Унгар улсын эрэгтэй баг амжилттай оролцож, дахин шилдэг 8 багийн нэгээр шалгарсан.

•2025 он – Будапешт, Унгар улс
Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах XI буюу EURO-2025 тэмцээн эх орон Унгар улсын Будапешт хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Унгар улсыг төлөөлөн эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгчдийн баг болон эмэгтэй мастер буюу ахмадын баг амжилттай оролцож, эрэгтэй шигшээ баг шилдэг 8-т шалгарч эмэгтэй насанд хүрэгчдын баг хүрэл медалын төлөө тус тус шалгарсан.

Цаашид дараа дараагийн үедээ спортоо түгээн дэлгэрүүлж залгамж халаа бэлдэхээр 2025 оны 7-р сараас эхлэн Н.Анударь дасгалжуулагчтай “Minions” волейболын сургалт нээгдэж бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн байна.
Anudari Naranbaatar

 🏐2026 оны 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Европ дахь монголчуудын дунд волейболын шүүгчийн анхан шатны онлайн сургалт...
27/09/2026

🏐

2026 оны 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Европ дахь монголчуудын дунд волейболын шүүгчийн анхан шатны онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Монголын Волейболын Холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга, Азийн Волейболын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын шүүгч Г.Золбаяр удирдан явуулж, Европ дахь Монголчуудын Волейболын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн У.Отгон-Эрдэнэ туслан зохион байгууллаа.

Сургалтад Европын 6 улсаас нийт 10 суралцагч хамрагдаж, волейболын шүүгчийн анхан шатны онол, дүрэм болон шүүлтийн үндсэн мэдлэгийг эзэмшлээ.

Сургалтад хамрагдсан суралцагчид:

* Ч.Цацрал – Чех Улс
* С.Нандинжаргал – Швейцар Улс
* Б.Баярмаа – Ирланд Улс
* Ш.Батболд – Швейцар Улс
* Н.Ариунбаяр – Герман Улс
* С.Сувдмаа – Чех Улс
* П.Цэрэндаш – Чех Улс
* Э.Идэр – Бельги Улс
* Г.Гариг – Швед Улс
* Н.Анударь – Унгар Улс

ЦААШДЫН ЗОРИЛГО

Европ дахь Монголчуудын Волейболын Холбоо нь цаашид өөрийн гэсэн мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүнийг бий болгох, шүүгчдээ үе шаттайгаар сургаж, дадлагажуулах чиглэлээр тогтвортой ажиллахаар зорьж байна.

Сургалтад хамрагдсан шүүгчдэд Европ дахь монголчуудын дунд зохион байгуулагдах тэмцээнүүдэд ажиллан бодит туршлага хуримтлуулах, цаашлаад тухайн оршин суугаа улсынхаа дотоодын болон олон улсын тэмцээн, уралдаанд шүүгчээр ажиллах түвшинд ур чадвараа ахиулах боломж нээлттэй юм.

Мөн шүүгчийн мэдлэг, ур чадвараа шат дараатай дээшлүүлж, холбогдох сургалт, шалгуурыг амжилттай давснаар олон улсын түвшний шүүгч болох зорилго тавин хөгжих боломжтой юм.

Энэхүү сургалт нь Европ дахь монголчуудын волейболын хөгжлийг зөвхөн тамирчдын түвшинд бус, мэргэжлийн шүүгч, дасгалжуулагч, боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог бий болгоход чиглэсэн ажлын нэгэн эхлэл болж байна.

Сургалтыг удирдан явуулсан Г.Золбаяр багшдаа, зохион байгуулалтад хамтран ажилласан У.Отгон-Эрдэнэ болон идэвх санаачилгатай оролцсон нийт суралцагчдадаа талархал илэрхийлье.

Та бүхний цаашдын ажил, спортын замналд өндөр амжилт хүсье. 👍👍👍

Oyunkhuu Lkhagva
Монголын Волейболын Холбоо - Mongolian Volleyball Association MVA
ZOlbayar Ganbaatar
Otgoo TJ

📢  Европ дахь Монголчуудын Волейболын Аварга Шалгаруулах XII тэмцээн-д оролцох багууд дараах материалыг бүрдүүлэн ирүүлн...
27/09/2026

📢

Европ дахь Монголчуудын Волейболын Аварга Шалгаруулах XII тэмцээн-д оролцох багууд дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ үү.

🏐 Багийн мэдүүлгийн хуудсыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөнө.

📸 “Баг тамирчдын бүрэлдэхүүн зураг” хуудсанд багийн 12 тамирчны 3×4 хэмжээтэй цээж зургийг байршуулж, зураг бүрийн доор овог, нэрийг тодорхой бичнэ.

🌍 Мөн тухайн багийн оролцож буй улсын нэрийг зориулалтын хэсэгт бичнэ.

📅 Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

📧 Илгээх цахим шуудан:
[email protected]

Мэдүүлэг болон тамирчдын зургийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөж, заасан хугацаанд нэг дор илгээнэ үү.

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБОО

   Австри улсад 2,800 гаруй Монгол иргэн сурч, ажиллаж, амьдардаг. Үүнээс Вена, Линз, Зальцбург хотуудад волейболын спор...
23/09/2026



Австри улсад 2,800 гаруй Монгол иргэн сурч, ажиллаж, амьдардаг. Үүнээс Вена, Линз, Зальцбург хотуудад волейболын спортоор тогтмол хичээллэдэг залуус маань "Европ дахь Монголчуудын волейболын тэмцээн" анх зохион байгуулагдаж эхэлсэн 2013 оноос хойш тасралтгүй оролцож иржээ.
Энэ хугацаанд бидний хамтдаа бүтээсэн түүх болон гаргасан амжилтаас танилцуулж байна.

Линц хотын эмэгтэй баг ("BATAAR" / хуучнаар "LINZ"):
МВХ-ноос волейболын тэмцээн зохион байгуулагдаж эхэлснээс хойш 12 жилийн турш “LINZ” нэрээр оролцож байгаад 2025 оноос “BATAAR” нэртэйгээр оролцож эхэлсэн.
2013 он: Тэмцээний түүхэн замналаа эхлүүлж, анх удаа оролцов.
2015 он: 🥉 Хүрэл медаль хүртэж, амжилтын гараагаа эхлүүлсэн.
(2016, 2017 онд завсарлага авсан)
2019 оноос: Мастер ангилалд тоглож эхэлсэн.
2025 он: 🥇 АВАРГА (Тэргүүн байр) болж, "Шилдэг тоглогч" (MVP) болон "Шилдэг довтлогч" шагналуудыг хүртсэн.

Вена хотын эмэгтэй “CLUBWIN” баг:
2018 он: Анх удаа оролцож эхэлсэн.
2019 он (Берлин): 🥉 Хүрэл медаль
2022 он (Женева): 🥇 АВАРГА болж, "Шилдэг холбогч" шагнал
2023 он (Прага): 🥉 Хүрэл медаль, "Шилдэг хамгаалагч" шагнал
2024 он (Бельги): 🥈 Мөнгөн медаль, "Шилдэг довтлогч" шагнал

🏐 Зальцбург хотын эмэгтэй “SBG” баг:
2018, 2023 он: Европ дахь Монголчуудын тэмцээнд анх удаа оролцож, Австри дахь волейболчдын эгнээг тэлэн түүхээ бичиж эхэлсэн.

🏐 Линз хотын “Hunters” эрэгтэй баг:
Бельги улсад зохион байгуулагдсан Европ дахь Монголчуудын анхдугаар тэмцээнээс (2013 он) эхлэн нийт 11 жил оролцож байна.
2016, 2019 он: 🥉 Хүрэл медаль хүртсэн.

🏐 Вена хотын “WinS” эрэгтэй баг:
2018 оноос хойш тасралтгүй оролцож байгаа бөгөөд анх оролцсон жилдээ 🥈 Мөнгөн медаль хүртсэн.

Эцэст нь биднийг үргэлж ойлгож, дэмждэг гэр бүл болон ивээн тэтгэгчдээгүйгээр энэхүү амжилтыг бүтээх боломжгүй байлаа. Та бүхэндээ гүн талархал илэрхийлье! ❤️

🙏 Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууд:
🏛 Австри дахь Монгол Улсын Элчин сайдын яам
🍽 Линз хот: “EBI restaurant” – Соджавхлан
☕ Линз хот: “Bebe's Corner cafe” – Даваасумъяа, Цээсүрэн
Линз хот: Оюунбаяр (Омбо)
🍣 Вена хот: “Muni sushi” – Цэлмэг, Эрдэнэ
🏬 Вена хот: “Baomebu” – Очирбат, Хажидсүрэн.
Зальцбург хот: Enka Olonbayar Osko So
#Австри #АвстриУлс #Волейбол #ВолейболынТүүх #АвстрийнВолейбол

Бельги дэх монголчуудын волейболын спортын түүх хөгжил 🇧🇪🇲🇳🏐Бельгийн Хаант Улсад 🇧🇪амьдарч буй монголчуудын дундах спорт...
19/09/2026

Бельги дэх монголчуудын волейболын спортын түүх хөгжил 🇧🇪🇲🇳🏐

Бельгийн Хаант Улсад 🇧🇪амьдарч буй монголчуудын дундах спортын үйл ажиллагаа 🏀🏐🏆тэрэн дундаа волейбын спорт 🏐тэмцээн уралдаан зохиогдсон нь 2006 оноос эхэлсэн юм.
2006 оноос жил бүр Бельгийн 🇲🇳🇧🇪монголчуудын волейболын 🏐аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсанаар Бельги дэх монголчуудын
дунд волейболын спорт 🏐 жилээс жилд өргөжин хөгжиж, хүүхэд, залуучууд 👧👦, насанд хүрэгчид 🏃‍♂️🏃‍♀️, ахмад үеийг хамарсан идэвхтэй спортын нэгдэл болон төлөвшиж байна.

Өнөөдрийн байдлаар Бельги улсад 100 гаруй монгол хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид, ахмадууд волейболын спортоор тогтмол хичээллэж байна. 🏐💪

Бельги 🇧🇪дэх монгол волейболчдын үйл ажиллагааны гол төв нь монголчууд олноор суурьшдаг Antwerpen хот бөгөөд хариуцан явуулдаг байгууллага нь СҮЛД ТББ (Suldvzw) юм.
Бельги улсад зохиогдож байгаа 🏐🏆цом болон нэрэмжит тэмцээнүүдэд хөрш зэргэлдээ Герман🇩🇪 Франц🇫🇷Голланд 🇪🇬🤝🇲🇳 зэрэг орнууд баг тамирчид ирж оролцон Европын монголчуудын эвлэлдэн нэгдэж спортоор танилцаж нөхөрлөж байдаг талбар болсоор 20 жил болж байна.

🌱🏐 Эхлэл ба хөгжлийн үе — 2006он.

Бельги дэхь монголчуудын волейболын спортын эхлэл 2006 онд тавигдсан юм.
Бельги улсад амьдардаг найз Юндэнгийн санаачилгаар Г.Нямрагчаа эхнэр Төгс-Отгон нар нь найз хоёр гэр бүлийн хамт(Юндэн Баяраа) БЕЛЬГИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО 🇧🇪🇲🇳🤝👊үүсгэн байгуулж энэ холбооныхоо СПОРТ сектор спортын үйл ажиллагааг хариуцан ажилласнаар 🏀🏐тэмцээн уралдаан зохион байгуулж эхэлсэн түүхтэй.2006🗓️
Энэ цагаас эхлэн Бельгийн монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн🏐тасралтгүй жил бүр явагдаж одоо уламжлалт 💥👊тэмцээн болсон байна.
Энэ хооронд Бельгийн монголчуудын волейбол сонирхогчид баг хамт олон болон нэгдэж доторхи тэмцээн уралдаанд хот хамт олноороо баг болон оролцож Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнд BELGIUM нэрийн доор нэгдэн насанд хүрэгчид мастер ангилалд 4.5 баг, оролцож анхны амжилтуудаа хадгалсаар байна.
Тэмцээн уралдаанд оролцохоос гадна Бельгит волейболын спортыг сонирхогчид нэмэгдэж эхлэн сонирхогчдын баг бүрэлдсэнээс гадна Ч.Батцоож дасгалжуулагчтай хүүхдийн волейболын Nomad VC клуб 👩‍❤️‍💋‍👩🥰👊 үүсэн байгуулагдсан нь залгамж холбоо тасрахгүй шинэ залуу волейболчид төрөн гарах эхлэл тавигдаж байгаа үйл явц юм гэж бид талархан дэмжиж байгаа билээ.
Nomad VC 50-60 хүүхэд бага дунд насны ангиллаар долоо хоног бүр тогтмол хичээллэж өнгөрсөн хавраас эхлэн Бельгийн монголчуудын дундах тэмцээн уралдаанд баг бүрдэн оролцож эхэлж байна.
Бельгийн монголчууд ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэй өргөжин тэлсэн нэгэн гэр бүл болжээ.⭐️🥰

Бельгийн монголчуудаа төлөөлөн Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог

💥⭐️🏆BELGIUM БАГИЙН АМЖИЛТ 🇧🇪🇲🇳

✨2013он 30/11-1/12
BELGIE.HERENTALS хот.🇧🇪
1.🏆🥇эрэгтэй (Багийн ахлагч оухм Д.Ганбаатар)
2.🥈эмэгтэй (Багийн ахлагч Номин)
3. ANTWERPEN эр баг
4. BELGIUM эм баг
5.
6. ✨2014 он. 13-14/9
AUSTRIA .LINZ хот.🇱🇻
🥈эрэгтэй(багийн ахлагч Г.Нямрагчаа)
Шилдэг тоглогч.Н.Золмандах
🥈эмэгтэй (багийн ахлагч Номин)
Шилдэг довтлогч Номин.

✨2015 он.15-17/5
CZECHIA.HRADEC KRALOVE хот.🇨🇿
1.🥈эрэгтэй (багийн ахлагч Нямрагчаа)
Тэгш тоглогч Н.Золмандах.
2.🥈эмэгтэй (багийн ахлагч Соёл-Эрдэнэ (Жаана)
Шилдэг довтлогч Жаана.

✨2016 он.SWEDEN .STOCKOLM хот.🇸🇪
1.🏆🥇эрэгтэй(багийн ахлагч Н.Золмандах)
Шилдэг холбогч Н.Золмандах
Шилдэг тоглогч MVP Ч.Батцоож.
2.🥉эмэгтэй баг (багийн ахлагч Жаана)
Шилдэг довтлогч Цээгий.

✨2017 он.4-5/11
BELGIE.GENT.🇧🇪
1.🏆🥇эрэгтэй (багийн ахлагч Н.Золмандах)
Шилдэг холбогч Н.Золмандах
2.Antwerpen баг
3.BELGIUM охидын баг.
4.Suld эм баг

✨2018 он .13-14/10
AUSTRIA.LINZ хот.🇱🇻
1.🏆🥇эрэгтэй (багийн ахлагч Н.Золмандах)
Шилдэг тоглогч Чимэдээ.
2.ANTWERPEN эр баг (багийн ахлагч Эрдэнэбат)зооноосоо шалгарч нугалаан дээр хасагдсан.
3.Эмэгтэй баг (багийн ахлагч Эгэлжин)

✨2019 он.5-6/10
GERMANY.BERLIN.🇩🇪
1.🏆🥇эрэгтэй (багийн ахлагч Н.Золмандах)
2.ANTWERPEN эр баг(багийн ахлагч Эрдэнэбат)
3.Эмэгтэй баг (багийн ахлагч Мичидмаа)

⚡️2020.2021 он.КОРОНА.

✨2022 он.24-25/9
SWITZERLAND.GENEVA🇨🇭.
1.🥈эрэгтэй (багийн ахлагч Батцоож)
2.Мастер эр ангилалд BELGIUM баг оролцож эхэлсэн.
3.Эмэгтэй баг амжилттай оролцсон.
Мастер эрэгтэй баг амжилттай оролцсон.

✨2023 он.13-15/10
CZECHIA.PRAGUE.🇵🇭
1.🏆🥇эрэгтэй (багийн ахлагч ЧБатцоож)
Шилдэг холбогч Ч.Баттөгс
MVP Э.Энхтөр
2.🥉Мастер эр ангилалд
Шилдэг довтлогч В.Жигүүр
3.Эм баг амжилттай оролцсон.

✨2024 он.1-3/11
BELGIE .HERENTALS🇧🇪
1.🥉Насанд хүрэгчид ( багийн ахлагч Н.Золмандах)
2.🥈Мастер ангилал эр (багийн ахлагч В.Жигүүр)
3.🏆🥇СҮЛД мастер эм ангилал (багийн ахлагч Ариунаа)
4.BELGIUM насанд хүрэгчид ангилал
5.BELGIE мастер ангилалд эм

✨2025 он.31/10-2/11
HUNGARY BUDAPEST
1.Насанд хүрэгчид
2.Мастер эр ангилалд
3.🥉СҮЛД мастер эм ангилалд
Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах 11 удаагийн тэмцээнд тасралтгүй оролцсон ганц улс байдаг нь Бельги юм.

💥⭐️Европын монголчуудын волейболын 🏐аварга шалгаруулах тэмцээн.🇲🇳🇩🇪
ТЭМЦЭЭН ЭХЭЛСЭН ТҮҮХ.
Волейболын ахмад тамирчин Г.Нямрагчаа 70 оны сүүлч 80 аад оны Монголын волейболын талбар дахь алдарт дасгалжуулагч Давга-Очир багшын анхны шавь нарын нэг болж 1974 оноос волейболын спортоор хичээллэж ирсэн тамирчин байлаа.
Замчин нийгэмлэгт 8 номертой өмсгөлтэй холбогч хийж баг нь 1979.1980 1981 оны идэрчүүд улсын аваргаар шалгарч байсан байна.
Багаасааа хичээллэсэн спортдоо дуртай зүйлдээ хүн хичнээн үнэнч байдгийг би Нямрагчаагаас харж байна.
Европын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явагдаад хэдэн жил болчихсон байсан үе.
Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнийг хийе гэж санаачилж тэр үеийн Элчин сайд А.Баттөртэй 2011 онд ярилцаж байсан боловч сайдын ажил болохгүй хойшилсоор 2 жил болж Бельгит шинэ Элчин сайд Даваадорж ирж бас манай Монголын шигшээд байсан Донровын Ганбаатар хурандаа маань цэргийн атташе болоод хүрээд ирлээ.
Элчингийн дэмжлэг бас Ганбаатар маань ерөнхий шүүгч хийж анхны тэмцээнээ Бельги улсын Herentals хотод зохион байгуулж байлаа.
Тэр үед одоогийнх шиг фэйсбуук инстаграмм хөгжөагүй бид ашиглаж мэдэхгүй байсан учир 2013 онд намар Швейцарь улсын Женев хотод зохиогдсон (найз Төмрөө маань зохион байгуулагч)Европын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 8-р тэмцээн дээр хулдаасан баннер хийлгэж очин үүд хавьд сууж байгаад хүмүүст танилцуулж радио узелээр Төмрөөгөөр зарлуулж байлаа.
Мөн Элчин сайдын яамаар Европын орнуудын ЭСЯ руу урилгаа тараалгаж байлаа.
Харанхуй !!! хаанаас хэдэн баг ирэх юм бүү мэд.
Тэмцээний урьд өдөр л тал талаас багууд ирж эхэлсэн дэ.
Австри, Чех,Франц,Герман,Холланд,Швед,Англи Бельги зэрэг 8 орноос 18 баг ороод ирлээ.ГАЙХАМШИГ .
Орон оронд суугаа волейболчид волейбол сонирхогчид маань дор бүртээ л тэмцээн болдоггүй юм болов у гэсэн хүлээлттэй байжээ.
Анхны тэмцээн маань халуун дулаан уур амьсгалд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд нэр алдартай ахмад тамирчид хүртэл ирсэн юм. Анхны тэмцээн дээр тухайн үеийн соёл спорт аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл ирж нээлтийн ажиллагаанд үг хэлж дэмжиж тусалхаа амлан байсан боловч тэгээд таг болсон юм. Ккк
Улсын шигшээгийн тамирчин байсан волейболын см хурандаа Донровын Ганбаатар ерөнхий шүүгч хийж шигшээгийн тамирчин Хөдөлмөр нийгэмлэгт тоглож байсан оухм Баярхүү ах талбайн шүүгчээр ажиллаж Хөдөлмөр нийгэмлэгиййн тамирчин шигшээгийн том Туяа эгч(Австри) Нямаа эгч (Франц) нар баг бүрдүүлэн ирж оролцож энэ тэмцээнийхээ галыг асаацгаасан юм.
Австриас О.Жавхлан тэргүүтэй оюутан залуучууд голдуу эр эм баг ирж оролцоход нь 2-дахь тэмцээнийг зохион байгуулах эрхийг өгөөд явуулж байлаа.
2-р тэмцээнээ тэд ч амжилттай зохион байгуулж дараагийн эрхийг Цацаа Отгон тэргүүтэй Чехийн волейболчид хүлээн авч үргэлжлүүлсэн түүхтэй.
Эхний хэдэн жил Европд волейболчид цөөхөн, багууд тогтоогүй, тасралтгүй зааланд очиж тоглодог хэдэн багууд л ирдэг байлаа.
Энэ тэмцээнийг унтраачихгүй үргэлжлүүлэн авч явахад маш их зүтгэл гаргасан Австри Чех Швед Бельги 4 улсын волейболчид волейболын спортыг сонирхогчид дэмжигчдэд гүнээ талархаж явдаг юм да. Эхний хэдэн тэмцээнийг энэ улсууд л ээлжлэн зохион байгуулж ирсэн юм.
2014 онд МВХолбоон дээр очиж уулзан ерөнхий нарийн бичиг Бат-Энхд тэмцээний тухай танилцуулж хамтран ажиллах тухай ярилцаж байсан бөгөөд биднийг маш их дэмжиж урам өгч 2014 оны Австрит болсон тэмцээнд оролцож байгаа баг тус бүрт МВХ-ны мэндчилгээ илгээж байсан билээ.
2013 оноос хойш Бельгийн Сүлд холбоо энэ тэмцээнийг ерөнхийд нь удирдаж, зохион байгуулах улсыг сонгож, зохион байгуулагч нартай хамтран ажиллаж ирсээр 2017 онд МВХ-ноос Европын монголчуудын волейболын холбоог хариуцан ажиллах албан ёсны батламж гардан авсан билээ.
Энэ үүрэг хариуцлагын дагуу 2019 онд Бельги улсын нийслэл Брюссел хотод Европын монголчуудын волейболын холбоог үүсгэн байгуулах анхдугаар чуулган зарлан хийж 8 орноос 25 төлөөлөгч ирж хуралдан анхны дүрмээ баталж Удирдах Зөвлөлийг байгуулсан билээ.
Анхны тэргүүнээр Бельги улсын Сүлд холбооны тэргүүн Г.Нямрагчааг баталж нарийн бичгээр ДТөгс-Отгон томилогдон ажиллаж эхэлсэн түүхтэй.
Ийнхүү 2019 оны 1 сарын 12- нд МВХ-ны Европ дахь салбар болох Европын Монголчуудын Волейболын Холбоо (ЕМВХ) Бельги улсын нутаг дэвсгэр дээр үүсэн байгуулагдаж хаяг адрес лого цахим шуудан бүртгүүлж ТББ болон баталгаажсан юм.
Анхны УЗ 2022 он хүртэл алдаа оноотой ч гэсэн ажиллаж 2022 онд хоёр дахь чуулганаа зарлан хуралдуулж залуучуудаас бүрдсэн шинэ УЗ байгуулагдаж шинэ тэргүүн сонгогдсон билээ. Тэргүүнээр Н.Золбоо ерөнхий нарийн бичгээр Германы Цог клубын Энхтүвшин ажилласан юм.
Шинэ залуучууд өөр түвшинд ажиллаж холбоог бэхжүүлж санхүү спонсор харилцаа холбоон дээр анхаарч МВХ -той хамтран ажиллах мэргэжлийн дэмжлэг авах олон улсын зэрэглэлтэй шүүгч нар МВХ -ноос ирж тэмцээн шүүх зэрэг нааштай алхмууд хийгдсээр ирсэн билээ. Тэмцээн ч чанаржиж багуудын оролцоо ч сайжирч ирж байгаа нь сайхан байлаа.
Энэ УЗ-д байсан залуучууд чадлаараа л ажилласан гэж боддог.
2026 онд 3 дахь удаагийн чуулган хийж шинэ залуучуудаас бүрдсэн УЗ одоо ажиллаж байна.Шинэ шинэ санаа оноо гаргаж идэвх зүтгэлтэй ажиллаж байгаад баяр хүргэе.Цаашид энэ холбоо улам сайн ажиллаж Европд олон сайн волейболчид төрөн гарна гэдэгт итгэж байна.
Тэмцээнийг таслахгүй байхын тулд сэтгэл зүрх гарган зүтгэж ирсэн Австрийн О.Жавхлан Мөнх-Эрдэнэ Сондор тэргүүтэй залуучууд Чехийн Цацаа Гамбаа Өнөболд Отгон Tseden Muumuu ILT багийн залуучууд Нэг үе багийнхан
Шведээс Туул Маралцэцэг Сэр-Од
Мөнх-Эрдэнэ тэргүүтэй шведийн волейболчид Английн Отгоо
Испанийн Номин тасралтгүй 11 жил оролцсон BELGIUM багийн бүх гишүүддээ дүү нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

🇧🇪🇲🇳🏐🏀⚽️Бельгийн монголчуудын СҮЛД холбоо .
Fb;Suld vzw.
2006 онд байгуулагдсан Бельгийн монголчуудын анхны холбооны спорт секторыг бид хариуцан ажиллаж байгаад өргөжин СҮЛД холбоо болон ТББ байгуулсан юм.

Сүлд холбоо 2006 оноос хойш Бельгийн монголчууд болон Европын монголчуудын дунд спортын үйл ажиллагаа тасралтгүй явуулаад 20 жил болсон байна.

-🏐Бельгийн монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнийг 2006 -2026 он

🏀Бельгийн монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оноос хойш

🏹🤼‍♂️🎪⛺️Бельгийн монголчуудын наадам 2006 -2026

Заалны хөл бөмбөг 2024.2025

⭐️Европын монголчуудын волейболын тэмцээнийг санаачлагч анхны тэмцээнийг зохион байгуулагч
2013 он Belgie Herentals
⭐️Европын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 10 дах удаагийн тэмцээнийг зохион байгуулагч
2015 он Belgie Leuven
⭐️Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах 5 дах удаагийн тэмцээнийг зохион байгуулагч
2017 он.Belgie.Gent
⭐️Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах 10 дах удаагийн тэмцээн 10 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагч
2024он Belgie Herentals
СҮЛД холбоо одоогоор волейболын насанд хүрэгчдийн эр эм баг
Мастер ангиллын эр эм баг
Сагсан бөмбөгийн +33 СҮЛД эр баг
Насанд хүрэгчдийн
СҮЛД эр баг
Zaal football гэсэн нийт 7 багийг хариуцан ажиллаж байна.
Бельгиин монголчуудын дундах спортын үйл ажиллагаа бэлтгэл сургуулилт энэ бүхэн нь үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, зохион байгуулагчид Бельгийн ТББ-уудын нэгдэл Нэгдсэн Зөвлөл болон Бельги дэхь монголчуудын хамтын хөдөлмөр 💪, тууштай бэлтгэл 🏐, эв нэгдлийн 🤝 бодит үр дүн билээ.

📢  Европ дахь монголчуудын волейболын холбооноос  "  ОНЛАЙН СУРГАЛТ" зохион байгуулах гэж байна.🎓 Сургалтыг хэн удирдах ...
14/09/2026

📢
Европ дахь монголчуудын волейболын холбооноос " ОНЛАЙН СУРГАЛТ" зохион байгуулах гэж байна.

🎓 Сургалтыг хэн удирдах вэ?
Олон улсын шүүгч, Зүүн Азийн Волейболын Холбооны комиссын гишүүн Г.Золбаяр удирдан явуулна.
📝 Сургалтын агуулга:
- FIVB-ийн шинэчилсэн дүрэм, техникийн зааварчилгаа
- Шүүгчийн шийдвэр гаргалт, дохио зангаа
- Бичлэгт суурилсан кэйс шинжилгээ ба дадлага
- Амжилттай хамрагдсан оролцогчдод Шүүгчийн сертификат олгоно.
🗓️ Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 26 – 27
⏰ Цаг: 09:00 – 14:00 (Монголын цагаар 15:00-20:00)
📍 Хэлбэр: Онлайн (Zoom платформаар)

📅 Бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 23

Шүүгчийн сургалт хариуцсан УЗ гишүүн: У.Отгон-Эрдэнэ
📞 Холбогдох утас (WhatsApp): +420 773 599 057
Facebook: Otgoo TJ
(Тодруулах зүйл гарвал энэхүү фэйсбүүк, дугаарт холбогдоно уу)
Та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна!

Бүртгүүлэх линк:
https://forms.gle/c3YDw6BpgZ9GKoBx9

   🇨🇭🇲🇳🏐Швейцарь Улсад 🇨🇭 амьдарч буй монголчуудын дунд волейболын спорт 🏐 жилээс жилд өргөжин хөгжиж, хүүхэд, залуучууд...
12/09/2026


🇨🇭🇲🇳🏐

Швейцарь Улсад 🇨🇭 амьдарч буй монголчуудын дунд волейболын спорт 🏐 жилээс жилд өргөжин хөгжиж, хүүхэд, залуучууд 👧👦, насанд хүрэгчид 🏃‍♂️🏃‍♀️, ахмад үеийг хамарсан идэвхтэй спортын нэгдэл болон төлөвшиж байна.

Өнөөдрийн байдлаар Швейцарьт 200 гаруй монгол хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид, ахмадууд волейболын спортоор тогтмол хичээллэж байна. 🏐💪

Швейцарь дахь монгол волейболчдын үйл ажиллагааны гол төв нь Женев хот 🇨🇭 бөгөөд үүнээс гадна Лозанн, Базель хотуудад мөн волейболын спортоор идэвхтэй хичээллэдэг монголчуудын хүрээлэл бий болжээ. 🤝🇲🇳

🌱🏐 Эхлэл ба хөгжлийн үе — 2019 он

Швейцарь дахь монголчуудын волейболын зохион байгуулалттай үйл ажиллагааны нэгэн чухал үе 2019 оноос эхэлсэн. 🗓️

Энэ онд волейболын дасгалжуулагч Д. Эрдэнэчулуун Швейцарь Улсад ирж суурьшин, Женев хотод волейболын секц, дугуйлан ажиллуулж эхэлсэн нь хүүхэд, залуучууд болон насанд хүрэгчдийг тогтмол бэлтгэл сургалтад хамруулах эхлэл болсон юм. 🏐🎯

Мөн 2019 онд Герман Улсад 🇩🇪 зохион байгуулагдсан Европын аварга шалгаруулах тэмцээнд (ЕАШТ) 🏆 Швейцарь дахь монголчууд анх удаа насанд хүрэгчдийн эмэгтэй болон ахмадын багуудаа бүрдүүлэн оролцсон нь олон улсын тэмцээнд хөл тавьсан түүхэн эхлэл байлаа. 🇲🇳🤝🇨🇭

Дасгалжуулагч Д. Эрдэнэчулуун 2021 оны 10 дугаар сар хүртэл Швейцарь дахь монголчуудын волейболын сургалт, бэлтгэлийг удирдан ажиллаж, эхлүүлсэн үйл ажиллагаагаа дараагийн үедээ залгамжлуулан үлдээгээд Монгол Улсдаа буцсан юм. 🙏🏐

🇨🇭🏆 Женев хотод Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан нь — 2022 оны 10 дугаар сар

2022 он Швейцарь дахь монголчуудын волейболын түүхэнд онцгой байр суурь эзэлнэ. ⭐

Учир нь Европын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Швейцарь Улсын Женев хотод өөрсдийн нутаг дэвсгэр дээр хүлээн авч зохион байгуулсан юм. 🏐🌍

Энэхүү тэмцээнд Швейцарийг төлөөлөн бүх насны ангиллын тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, ахмадын эмэгтэй баг 🥉 хүрэл медаль хүртсэн нь Швейцарь дахь монгол волейболчдын Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн анхны томоохон амжилт байлаа. 👏🇲🇳🇨🇭

Тус тэмцээнийг GM Star клуб болон Швейцарьт ажиллаж, амьдарч буй олон монголчууд хамтын хүч 💪, идэвх санаачилга, сайн дурын оролцоонд 🤝 тулгуурлан амжилттай зохион байгуулсан юм.

🚀🏐 Шинэ үеийн сургалт, зохион байгуулалт — 2023 он

2023 онд Чех Улсад 🇨🇿 зохион байгуулагдсан Европын аварга шалгаруулах тэмцээнд Швейцарийн баг оролцох боломжгүй болсон хэдий ч тус оны 11 дүгээр сараас Швейцарь дахь монголчуудын волейболын хөгжлийн шинэ үе эхэлсэн юм. 🌱

2023 оны 11 дүгээр сард дасгалжуулагч Ч. Баттөгс Швейцарь Улсад ирж суурьшин, хүүхэд, залуучууд болон насанд хүрэгчдийн волейболын сургалт, бэлтгэлийг тогтмол зохион байгуулж эхэлсэн. 🏐🎓

Ингэснээр сургалт, бэлтгэлийн тогтолцоо улам өргөжин 📈, тамирчдыг насны ангиллаар хөгжүүлэх, хүүхэд багачуудыг багаас нь волейболын спортоор системтэй хичээллүүлэх боломж бүрдэж эхэлсэн юм. 👧👦🏐

🏛️🇨🇭 Association Sportive G976 Sport Club — 2024 он

2024 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 📅 Швейцарь Улсад албан ёсны бүртгэлтэй Association Sportive G976 Sport Club байгуулагдсан нь Швейцарь дахь монголчуудын спортын хөгжилд шинэ шат нээсэн чухал үйл явдал болсон юм. 🎉

Тус клуб нь спортын олон төрлийн үйл ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан бөгөөд өнөөдөр:

🤼 Үндэсний бөх
💃 Нийтийн бүжиг
🏀 Сагсан бөмбөг
🧘 Йог
🏐 Волейбол

зэрэг спорт, хөдөлгөөний төрлүүдээр тогтмол сургалт, үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Тус клубийн хүрээнд G976 Volleyball Club 🏐 албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Швейцарь дахь монголчуудын волейболын сургалт, тэмцээн болон багийн зохион байгуулалт илүү тогтвортой, системтэй хөгжих үндэс суурь тавигдсан юм. 💪🇲🇳🇨🇭

2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд 🏆 Швейцарь Улсаас өмнөх жилүүдээс илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, нийт 5 баг хүч сорьсон нь Швейцарь дахь монголчуудын волейболын цар хүрээ, тамирчдын тоо, оролцоо эрчимтэй нэмэгдэж байгааг харуулсан томоохон үзүүлэлт байлаа. 📈🏐

🏆 Швейцарь дахь тэмцээн, уралдаанууд

Үүний зэрэгцээ Швейцарьт дотоодын тэмцээн, уралдаануудыг тогтмол зохион байгуулж, волейболын спортыг улам өргөжүүлэн хөгжүүлж байна.

🏐 Geneva Open Cup 2025
🏆 Швейцарь бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2024,2025
🏖️🏐 Элсний волейболын тэмцээн
👧👦🏐 Хүүхдийн баярын нэрэмжит бага насны волейболын тэмцээн 2024,2025,2026

зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж, зарим тэмцээнийг жил бүрийн уламжлалт тэмцээн болгон хөгжүүлж байна. 🎊

Мөн дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй монголчуудыг 🌍🇲🇳 волейболын спортоор дамжуулан нэгтгэх зорилготой “Geneva World Cup 2026” 🏆🏐 тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд цаашид тус тэмцээнийг хоёр жил тутамд тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. 🤝🌎

👧👦🏐 Хүүхэд, залуучуудын сургалт ба Женев бүсийн лиг

G976 Volleyball Club нь зөвхөн тэмцээн уралдаанд оролцохоос гадна дараагийн үеийн тамирчдыг 🌱 бэлтгэн хөгжүүлэхэд онцгой анхаарч, сургалтын үйл ажиллагаагаа насны ангиллаар шат дараатай өргөжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар:

🏐 6–10 нас
🏐 11–15 нас
🏐 16–20 нас

гэсэн насны ангиллаар хүүхэд, өсвөр үе, залуучуудын сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд Женев болон Лозанн хотуудад насанд хүрэгчдийн сургалт, бэлтгэл мөн явагдаж байна. 💪

Үүний зэрэгцээ Швейцарийн дотоодын албан ёсны волейболын тэмцээнүүдэд оролцох хүрээ өргөжин, Женев бүсийн лигийн 3 болон 4 дүгээр дивизионд багууд тоглож эхэлсэн. 🏐🇨🇭

Мөн хүүхэд, өсвөр үеийн U12 • U14 • U16 • U18 насны ангиллуудад албан ёсоор оролцож эхэлсэн нь хүүхэд, залуу тамирчдыг Швейцарийн волейболын системд шат дараатайгаар хөгжүүлэх, тэмцээний туршлага хуримтлуулах томоохон алхам болсон юм. 🚀🏐

🥇🏆 ТҮҮХЭН АМЖИЛТ — 2025 ОН

Швейцарь дахь монгол волейболчдын олон жилийн хөдөлмөр 💪, тууштай бэлтгэл сургуулилтын үр дүн 2025 оны Европын аварга шалгаруулах тэмцээнээр түүхэн амжилтад хүрсэн юм. 🏆

Унгар Улсад 🇭🇺 зохион байгуулагдсан тус тэмцээнд Швейцарь Улсаас:

🏐 Насанд хүрэгчдийн эрэгтэй — 1 баг
🏐 Ахмадын эмэгтэй — 2 баг оролцсон юм.

Энэ удаагийн тэмцээнд Швейцарийн насанд хүрэгчдийн эрэгтэй баг анх удаа ЕВРОПЫН АВАРГА 🥇🏆 болж, Швейцарь дахь монголчуудын волейболын түүхэнд шинэ хуудас нээсэн бахдам амжилтыг үзүүлсэн юм. 🇲🇳❤️🇨🇭

2019 ➡️ 2022 ➡️ 2024 ➡️ 2025 🏆

2019 онд Европын тэмцээнд анх хөл тавьж байсан Швейцарь дахь монгол волейболчид хэдхэн жилийн дотор өөрийн гэсэн албан ёсны клуб 🏛️, тогтмол сургалтын систем 🏐, хүүхэд залуучуудын баг 👧👦, Швейцарийн дотоодын лигийн оролцоо 🇨🇭, уламжлалт тэмцээнүүд 🏆-тэй болж, улмаар Европын аварга багтай болсон юм. 🥇

Энэ бүхэн нь үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, зохион байгуулагчид болон Швейцарь дахь монголчуудын хамтын хөдөлмөр 💪, тууштай бэлтгэл 🏐, эв нэгдлийн 🤝 бодит үр дүн билээ.

🎯🚀 Цаашдын зорилго

Цаашид Швейцарь дахь монгол волейболчид Европын аварга шалгаруулах тэмцээнд 🏆 тогтмол, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гаргасан амжилтаа бататган улам ахиулахын зэрэгцээ хүүхэд, залуу үеийн тамирчдыг 👧👦 системтэй бэлтгэн хөгжүүлэхийг зорьж байна.

Мөн 2028 онд 🇨🇭 Европын аварга шалгаруулах тэмцээнийг Швейцарь Улсад дахин хүлээн авч зохион байгуулах томоохон зорилго тавин ажиллаж байна. 🎯🏆

🇨🇿🏐 PRAGUE 2026 — БИДНИЙ ДАРААГИЙН ЗОГСООЛ

Харин бидний өмнө 2026 онд Чех Улсын Алтан Прага хотноо 🇨🇿 зохион байгуулагдах 12 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн 🏆 хүлээж байна.

Энэхүү тэмцээнд Швейцарь Улсаа 🇨🇭 төлөөлөн оролцох нийт баг, тамирчид, дасгалжуулагчид болон бусад улс орноос хүрэлцэн ирж оролцох нийт баг, тамирчдадаа Швейцарь дахь монголчуудынхаа 🇲🇳 нэрийн өмнөөс:

💪 Бэртэл гэмтэлгүй
🔥 Эрч хүчтэй
🤝 Эв нэгдэлтэй
🏆 Спортын өндөр амжилттай
🏐 Амжилт дүүрэн оролцохыг хүсэн ерөөе!

🇲🇳 🤝 🇨🇭

🏐 Швейцарь дахь монголчуудын волейболын түүх үргэлжилсээр… 🏆

Нэг баг • Нэг зорилго • Нэгэн түүх ❤️🏐
Association Sportive G976
Монголын Волейболын Холбоо - Mongolian Volleyball Association MVA
Oyunkhuu Lkhagva
Tugsuu Battugs
Obuna Obuna
Embassy of Mongolia in Geneva, Женев дэх Монгол Улсын Элчин сайдын яам
#МонголВолейбол #ШвейцарьДахьМонголчууд #ЕвропынАварга #ЕАШТ #ХамтынХүч #ЭвНэгдэл #БиднийТүүх #БиднийАмжилт

Adresse

Rue De Bale 28
Geneva
1201

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque МВХ-ны Европ дахь салбар Холбоо publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Raccourcis

Partager