🦅 Цагаан шонхор — Тэнгэрийн дорх хүч
Энэ зургийг зурахдаа цагаан шонхрыг зүгээр нэг шувуугаар хараагүй.
Тэр бол эрх чөлөө, зориг, өндөрт тэмүүлэх хүсэл, дотоод хүчний бэлгэдэл.
Шонхорын ард Монголын түүх, өв соёл, тэнгэрийн сүр хүчийг дүрслэхийг хүссэн юм.
Цагаан өнгө нь — цэвэр сэтгэл.
Шонхор нь — эрх чөлөө.
Тэнгэр нь — хязгааргүй боломж.
Ар талын баатрууд нь — өвөг дээдсийн хүч, бидний үндэс.
Заримдаа хүн өөрийнхөө дотор ямар их хүч байгааг мартчихдаг.
Харин нэг л өдөр тэнгэр өөд хараад,
“Би илүү өндөрт нисэж чадна” гэдгээ санах хэрэгтэй.
🎨 Saraa Susan
2026.08
#ЦагаанШонхор #МонголУранЗураг #УранБүтээл #ДотоодХүч #МонголТүүх #ӨвСоёл
Saraa Susan
Informations de contact, plan et itinéraire, formulaire de contact, heures d'ouverture, services, évaluations, photos, vidéos et annonces de Saraa Susan, Entraîneur, Democratic Republic of the.
Saraa Susan | Life Coach
🧠 Дотоод хүч • Коүчинг • Өөрийгөө хөгжүүлэх
🎨 Artist • ✈️ Travel Entrepreneur
🌿 Эмэгтэйчүүдийг өөрийн хүссэн амьдралаа бүтээхэд чиглүүлнэ.
✨ Өөрийгөө хөгжүүл. Дотоод хүчээ ол. Амьдралаа бүтээ.
27/08/2026
✨ ХҮН БОЛЖ ТӨРСНИЙ УТГА УЧИР
Хүний амь гэдэг бидний өвөг дээдэст асар их үнэ цэнтэй зүйл байжээ.
Нэг хүний амийг алдах нь гэр бүл, удамд нь том гарз болж, ихэд гашууддаг байсан.
Учир нь хүний алтан амийг олж төрөх нь өөрөө асар их хувь заяа гэж үздэг байжээ.
Сүнс хүн болж төрөхийн өмнө олон шалгуур, сорилтыг даван туулж байж энэ амьдралд ирдэг хэмээн ярьдаг.
Тэгвэл бид яах гэж энэ амьдралд хүн болж төрсөн бэ?
Зүгээр л өдөр хоногийг өнгөрөөх гэж үү?
Үгүй.
Өөрийнхөө амьдралын үнэ цэнийг ойлгож, хайрлаж, хөгжиж, бусдад гэрэл түгээж, аз жаргалтай амьдрахын төлөө.
Амьдралд хэчнээн хүнд үе тохиолдсон ч өөрийнхөө алтан амийг бүү дутуу үнэлээрэй.
Та энэ амьдралд зүгээр нэг ирээгүй.
🌿 Хүн болж төрснийхөө утга учрыг ойлгож, өөрийнхөө амьдралыг гэрэл гэгээтэйгээр бүтээцгээе.
— Saraa Susan
Level Up Your Life Academy
Хэрэв танд таалагдсан бол like share
Суралцахыг хүсвэл +1 комент
🌿 Сэтгэлээ яагаад цэвэрлэх ёстой вэ?
Бид гэр орноо цэвэрлэж, хэрэггүй зүйлсээ хаядаг хэрнээ сэтгэлдээ хуримтлагдсан гомдол, айдас, уур, харамслаа төдийлөн анзаардаггүй.
Гэтэл өнгөрсөнд үлдээх ёстой зүйлсээ тээж явах тусам өнөөдөртөө амар тайван байх хэцүү болдог.
Сэтгэлээ цэвэрлэх гэдэг нь өнгөрснийг мартах биш.
Өөрийгөө өнгөрсөнд баригдсан хэвээр байлгахаас чөлөөлөх юм. 🤍
Өнөөдөр өөрөөсөө асуугаарай:
“Би юуг тавьж явуулах цаг болсон бэ?”
Хариултаа өөртөө үнэнээр нь хэлээд үзээрэй. 🌿
#ДотоодХүч #ӨөрийгөөТаних #СэтгэлээЦэвэрлэх #ӨөрийгөөХайрлах
Хэрэв та амьдралаа цэгцэлж, өөртөө шинэ чиглэл өгөхийг хүсч байвал ДОТООД ХҮЧ гэж бичээрэй
Та амьдралаа өөрчлөхийн тулд
Бодлоо өөрчлөхөөс эхэлнэ.
Life coach Saraa Susan
Өөртөө итгэлтэй болохын тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ?
Далд ухамсарт суусан өөртөө итгэлгүй байгаа тэр итгэлийг өөрчлөхөөс эхэлнэ.
Life Coach Saraa Susan
03/08/2026
Өөрийгөө хайрлана гэдэг сэтгэлийн мэдрэмж төдий зүйл биш, амьдралын тодорхой дадал байдаг. 🌸
Өнөөдрийн сургалтаар та өөрийгөө хэзээ, хэрхэн хайрлах талаар суралцаад зогсохгүй, амьдралдаа шууд хэрэгжүүлж болох "Өөрийгөө хайрлах төлөвлөгөө"-тэй буцах болно.
📅 Хэзээ: 2026.08.03 | 18:30
📍 Хаана: Зүүн 4 зам, "Эния" эмнэлгийн 2-р давхар
Хүмүүс таныг хэн ч гэж харж болно. Гэхдээ та өөрийгөө хэн гэж хардаг вэ?
20/07/2026
Дотоод хүч уулзалт маань амжилттай болж өнгөрлөө✅️
Даваа гарагт 18:30
Лавлах утас: 80300176
20/07/2026
Төлөвлөсөн боловч хийх хүсэл, цаг, хүч байхгүй байна уу? Тэгвэл та өөртөө тохирсон төлөвлөгөө гаргаагүй байна гэсэн үг.
Төлөвлөгөөгөө хэзээ сайжруулах вэ? Хичээлийг үзэхийг хүсвэл ТӨЛӨВЛӨГӨӨ гэж бичээрэй
Cliquez ici pour réclamer votre Listage Commercial.
Emplacement
Type
Téléphone
Site Web
Adresse
Democratic Republic Of The