25/06/2026
NBA Draft 2026 оны үйл ажиллагаа ийнхүү дууслаа!
Хэдийгээр бүгдэд нь битүүхэн хүлээлт байсан ч гэсэн Энхийн-Од маань NBA-д драфтаар орж чадсангүй. Чадсангүй гээд бүгдээрээ толгой гудайлгах биш зөндөө өөр боломж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Summer League-т багууд тоглохын тулд нилээн олон undrafted тоглогчдоос авна, тэдгээр боломжууд дээр Энхийн-Од маань аль нэг багт зун өөрийгөө баталж харуулж багтчих байх гэж найдаж байна.
Тэр анхдагч нь байж чадсан, Монгол тоглогчид NBA-д орох боломжтой зүүд, мөрөөдөл шиг замыг нээсэн. Тиймээс бүгд дотроо сүслээл дараа дараачийн сагсанбөмбөгийн career-т нь амжилт хүсье даа!
Summer League-т бусад багууд шууд тоглогчдоо драфтын араас сонгоод2 явчих юм байна лээ, тэр мэдээг бөөндөө хараад л сууя. Undrafted байдлаар NBA-д ул мөрөө үлдээж, гарааны сайн тамирчид болчихсон яваа Austin Reaves, Fred Vanvleet зэрэг тоглогчид зуны лигээс л 2 талт гэрээгээр гарч ирсэн шд, тийм боломж бүрэн бий шүү. Yuki Kawamura ч бас л 2 талт гэрээгээр 2 жилийн өмнө орж ирсэн, одоо ч гэсэн NBA-д данстай, тодорхой тоглох минуттай явж л байна.
NBA-г албан ёсоор шууд дамжуулаад удаж байгаа ч анх удаагаа 2-р тойргийн драфтыг улсаараа үзэж байгаа нь анхны тохиолдол байлгүй дээ.
Бүгдээрээ Энхийн-Од aka Mike-ийнхаа захыг мушгиад NBA-д харна гэж бодоод л дэмжээд суух хугацаа дуусаагүй, итгэл дүүрэн байх хэрэгтэй шүү. Юм дөнгөж л эхлэж байна залуусаа :D
12/04/2026
12/04/2026