Спорт-Бокс

Спорт-Бокс

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Спорт-Бокс, Sports Team, .

27/02/2026

Спорт, мэдээллийн "ЦЭНХЭР ГАРИГ" нэвтрүүлгийн 33 жил, Монголын спортын нэвтрүүлгийн анхдагч Oдод студи үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд...

Архив-1998. Энэ ямар тэмцээний бичлэг вэ?

01/02/2026

Бокс!

Photos from Хуучраагүй ховор түүх Odod studio's post 14/01/2026

Спорт-Бокс Тулааны спортын бичлэгүүд
1997 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тоглолт :

48 кг Шинэбаяр-Хас/ӨМӨЗО/
51 кг Диймаа-Болдбат
54 кг Даваацэрэн-Очирсүрэн
57 кг Наранцогт-Отгонбаатар
60 кг Үйтүмэн-Болдбаатар
63.5 кг Баяртогтох-Алмааз/ӨМӨЗО/
71 кг Батнасан-Тү Жин/ӨМӨЗО/
81 кг Зул-И Вэй/ӨМӨЗО/

Тэмцээний бичлэгтэй холбоотой мэдээллийг Tamir Nadmidtseren хаягаар чатаар авна уу.

Монголын спортын нэвтрүүлгийн анхдагч Oдод студи

Photos from OДОД медиа студи's post 13/01/2026

2008 оны МБАТС-ын шигшээ тоглолт :

48 кг. Сэрдамба-Идэрхүү
51 кг. Идэрхүү-Зоригтбаатар
54 кг. Бадар-Ууган-Бямбасүрэн
57 кг. Энхзориг-Ганпүрэв
60 кг. Отгондалай-Энхбаяр
64 кг. Мөнх-Эрдэнэ-Миясүрэн
69 кг. Нандин-Эрдэнэ-Гантөмөр
75 кг. Чулуунтөмөр-Бат-Ирээдүй
81 кг. Мөнхчулуун-Мандахбаяр
91 кг. Энхбаяр-Идэрбат

Бичлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Tamir Nadmidtseren хаягаар аваарай.

Хуучраагүй ховор түүх Odod studio

Photos from Спорт-Бокс's post 07/09/2025

TV24 Oдод Спорт
ЕВРОПЫН БОКСЧИД ХҮЧИН МӨХӨСДӨВ

Английн Ливерпүүл хотноо үргэлжилж байгаа сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.БЯМБА-ЭРДЭНЭ Литвын тамирчин Александр Трофимчуктай тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 гэсэн саналаар ялалт байгуулсан бол 60 кг-д Г.ЛУНДАА Гүржийн өрсөлдөгч Артюш Гомцяныг мөн л 5:0-ээр хуурай хожив. Харин эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд М.НАМУУН БНХАУ боксчин Янг Чен Гүтэй ана мана тулалдаж ялагдан, тэмцээнээ өндөрлүүллээ. Эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.МӨНГӨНСАРАН Украины Маринчук Ярославаг 5:0-ээр, 57 кг-ын жинд М.ЭНХЖАРГАЛ Австралийн тамирчин Жулья Рамаданыг 4:1-ээр тус тусийн илүүрхсэнээр дэлхийн тэмцээний гарааны тоглолтуудаа тун ч чамбай эхлүүлцгээв.

ДАШТ-ий хуваарийг танилцуулъя.

2025.09.07
• 55 кг Х.Билгүүнсайхан
• 65 кг Б.Мишээлт

2025.09.08
• 54 кг О.Есүгэн
• 48 кг О.Алтанцэцэг
• 50 кг А.Баттулга

🇲🇳🇲🇳🇲🇳 Монголын баг тамирчдадаа амжилт хүсье.

Гэрэл зургийн эх сурвалж : Mongolian Boxing Federation
Тулааны спортын бичлэгүүд

04/09/2025

Mongolian Boxing Federation

Их Британи улсын Ливерпүүл хотод болж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг хүргэж байна.

2025.09.05
• 57 кг-ын жинд М.Энхжаргал орон нутгийн цагаар 18:00 цагт Австралийн тамирчин Жулья Рамадантай тулалдана.

2025.09.06
• 51 кг-д Б.Мөнгөнсаран (эмэгтэй) Украйны тамирчин Маринчук Ярославатай тулалдана.
• 70 кг-д О.Бямба-Эрдэнэ /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/
• 60 кг-д Г.Лундаа /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/
• 60 кг-д эмэгтэй М.Намуун /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

2025.09.07
• 55 кг-д Х.Билгүүнсайхан /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/
• 65 кг-д Б.Мишээлт /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

2025.09.08
• 54 кг-д эмэгтэй О.Есүгэн /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

2025.09.09
• 48 кг-д эмэгтэй О.Алтанцэцэг /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/
• 50 кг-д А.Баттулга /Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй/

Өрсөлдөгч одоогоор тодорхойгүй гэдэш нь: Манай тамирчин сугалаагаар гоц мөргөсөн тул дараагийн шатанд хоёр өрсөлдөгчийн ялсан тамирчинтай тулалдахаар байгаа бөгөөд одоогоор өрсөлдөгч нь тодорхойгүй байна.

Баг, тамирчдадаа амжилт хүсье. 🇲🇳🇲🇳🇲🇳

10/08/2025

ЯПОНЫ МЭРГЭЖЛИЙН БОКСЧИН ТЭМЦЭЭНИЙ ДАРАА ЦЭЛ ЗАЛУУГААРАА ТААЛАЛ ТӨГСӨВ

Ямато Хата (17-2-0) VS Шигетоши Котари (8-2-2) нарын тулаан 2025.08.02 нд Японы Токио хотын Коракуэн Халлд болсон бөгөөд OPBF (Oriental and Pacific Boxing Federation) super feather жингийн аварга цолны төлөөх тулаан байв. Тулаан 12 раунд үргэлжилж хуваалттай шийдвэрээр (split draw) тэнцээгээр өндөрлөсөн. Харамсалтай нь тулааны дараа Шигетоши Котари ухаан алдан, эмнэлэгт хүргэгдсэн. Тэрээр тархины цус алдалт (subdural hematoma) гэж оношлогдож, яаралтай мэс засал хийгдсэн ч 2025.08.08 нд 28 насандаа таалал төгслөө. Энэ үйл явдал Японы мэргэжлийн боксыг цочирдуулж, Японы Боксын Комисс (JBC) OPBF-ийн цолны тулааныг 12 раундаас 10 раунд болгон бууруулах шийдвэр гаргажээ.

Котаригийн эмгэнэлт явдал нь Японы боксын аюулгүй байдлын дүрмийг өөрчлөхөд хүргэсэн бөгөөд жингээ хасах (weight cutting) талаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн байна.

Эх сурвалж : Нармандах Шинэбаяр

Тулааны спортын бичлэгүүд

Photos from Спорт-Бокс's post 01/08/2025

ОДОД студи ODOD studio Архив-1998
Монголын мэргэжлийн боксчин Цоодолын БАТНАСАН. Японы боксчин Охаратай хийсэн зэрэг ахиулах тоглолт.

Бичлэг үзэх :
https://www.facebook.com/reel/1288469889395079

Тулааны спортын бичлэгүүд Mongolian Boxing Federation

Photos from Mongolian Boxing Federation's post 07/07/2025
Want your business to be the top-listed Gym/sports Facility?

Website