12/08/2026
[English below]
Бид бие махбодоо анхны гэрийнхээ ёсоор хайрлан гамнадаг атлаа, бидний хоёр дахь бие болсон газар шороогоо мартчих нь бий. Бидний гишгэсэн энэ шороо бол биднээс ангид тусдаа зүйл биш ээ. Энэ бол биднийг тэтгэн тэжээж, амьдралын босго босгох боломжийг олгож, хэн болж төлөвшихийг маань бүтээлцэж, хамгийн нандин холбоосууд, тэр ч байтугай хайр сэтгэлтэй учирч байсан тэр л орон зайг тээж байдаг амьд бие билээ.
Дэлхийн аль ч өнцөгт байсан газар шороогоо хайхрахгүй орхино гэдэг нь өөрсдийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хаяж буй хэрэг юм. Оролцогч байгууллагуудаар дамжуулан хэрхэн холбогдож, энэхүү үйл хэрэгт гар бие оролцож болохоо олж мэдэн, дуу хоолойгоо нэгтгэн түгээж, газар шороогоо анагаах замаар ирээдүйгээ эргүүлэн цогцлооцгооё.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон шинэ мэдээг UNCCD , Voice of the Desert COP17 Mongolia хаягийг дагаж аваарай.
Газар шороогоо сэргээе. Итгэл найдвараа өөд нь татья.
Хамтдаа урагшаа зүтгэе.
We tend to our physical body as our first home, yet we often overlook our second body: the land. The earth beneath us is not separate from who we are. It is the very body that feeds us, provides the materials to build our lives, shapes our becoming, and holds the spaces where we experience our deepest connections—even falling in love. No matter where in the world, to neglect the land is to neglect ourselves and the ones around us.
Find out how to connect and get involved through all the participating entities and help spread the word and heal it to restore our future. Follow UNCCD , Voice of the Desert and COP17 Mongolia for more information and updates
Restoring land. Restoring hope.
Let's move forward, together.
30/07/2026
26/07/2026