23/09/2026
“ШИЛМЭЛ АДУУНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА-2026”
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос зохион байгуулж буй “ШИЛМЭЛ АДУУНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА-2026”-д өөрсдийн бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээр бий болгосон болон өвөг дээдсээсээ үе дамжин үржүүлж ирсэн эрдэнэт адуун сүргээ оролцуулж, моринд хайртай Монгол түмэндээ хурд хуваалцахыг нийт уяачид, хурдан удмын адуу үржүүлэгч та бүхэнийг хүндэтгэн урьж байна.
Дуудлага худалдаанд оролцуулах адууны бүртгэлийг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна.
Дуудлага худалдаа 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, “Чингис хааны хүрээ цогцолбор”-т зохион байгуулагдана.
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Худалдагч нь адууны хууль ёсны өмчлөгч, эсхүл хуульд нийцсэн итгэмжлэл бүхий төлөөлөгч байна.
УРАЛДААНЫ АМЖИЛТТАЙ АДУУНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Үндэсний Их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан Улсын зэрэглэлтэй бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан болон 6-10 дугаарт хурдалсан адуу байх;
- Аймгийн Үндэсний Их баяр наадам болон аймгийн зэрэглэлтэй бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан адуу байх;
ҮРЖЛИЙН ГҮҮ, БАЙДАС, САРВААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА ГҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Гүүний өөрийн төл нь Үндэсний Их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан Улсын зэрэглэлтэй бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан байх;
- Гүүний эх нэгтэй төрсөн ах, дүү нь Үндэсний Их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан Улсын зэрэглэлтэй бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан байх;
- Үржлийн байдас нь Ирээдүйн түмэн эх, Баруунхараа кап, Эфэс кап уралдаанд түрүүлж, айрагдсан байх;
САРВААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Тухайн сарваатай эцэг болон эх нэгтэй адуу нь Үндэсний Их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан Улсын зэрэглэлтэй бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан байх; (эр, охин, хусран, сөнгө харгалзахгүй)
- Дуудлага худалдаанд оролцох адууны худалдагч, өмчлөгч нь дуудлага худалдаа зохион байгуулагдах газар тогтоосон байршилд өөрийн зардлаар адуугаа тээвэрлэж ирэх болон буцах зардлыг хариуцна.
МАЛ ЭМНЭЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ШААРДЛАГА
- Дуудлага худалдаанд оролцох адуунд мал эмнэлгийн халдварт өвчин, био химийн шинжилгээ хийлгүүлсэн байх.
- Адууны халдварт өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт, шинжилгээний дүн болон тээвэрлэлтийн шаардлагатай мэдээллийг боломжит хэмжээнд худалдан авагчид танилцуулна.
- Мал эмнэлгийн баримтгүй, эсхүл хуульд заасан шаардлага хангаагүй адууг дуудлага худалдаанд оролцуулахгүй.
ХУДАЛДАН АВАГЧИЙН БҮРТГЭЛ
- Дуудлага худалдааны хураамж 300,000.00 (гурван зуун мянган) төгрөг бөгөөд зохион байгуулагдах өдөр бүртгэнэ.
Жич: Зохион байгуулах ажлын хэсэг дуудлага худалдаанд оролцох адууг урьдчилан бүртгэж эрх олгоно.
БҮРТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ
Бүртгэлийн маягт болон адууны мэдээллийг дараах хаягаар хүлээн авна.
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны төв байр
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
2 дугаар Нарны зам, “Урбаник төв”, 300 тоот
Цахим шуудан: [email protected]
ХОЛБОО БАРИХ УТАС
8807-3024
8810-1702
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ АДУУНЫ
ХУДАЛДАГЧ, ӨМЧЛӨГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮСНЭГТ
https://docs.google.com/document/d/e/2PACX-1vRQ71pnnFTrtTBUIMa72DcEmklB4xNZrNzGd8Nmr0o6V5kWV1GrOxYX1cBWwvoTnC00OYAR2RGMKXvC/pub