Монголын Дугуйн Холбоо

Монголын Дугуйн Холбоо Монголын Дугуйн Холбооны албан ёсны пэйж хуудас, Official page of the Mongolian Cycling Federation

03/10/2026
30/09/2026

“АЙЧИ-НАГОЯА 2026”: С.ЖАМБАЛЖАМЦАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас Монголын багийн анхны медалийг хүртсэн, дугуйн спортын ОУХМ С.Жамбалжамцад ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хүндэтгэл үзүүлж, халуун баяр хүргэлээ.

С.Жамбалжамц Азийн наадмын дугуйн спортын засмал замын ганцаарчилсан цагийн уралдаанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэнээр Монголын багийн медалийн буухиаг эхлүүлсэн юм.

Түүний энэхүү амжилт нь олон жилийн хөдөлмөр, уйгагүй бэлтгэл сургуулилт, тэсвэр хатуужлын үр дүн бөгөөд Монголын дугуйн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

С.Жамбалжамцдаа халуун баяр хүргэж, спортын замналд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе!



28/09/2026
28/09/2026
🇲🇳 ДЭЛХИЙН АВАРГЫН БӨӨН ГАРАА — МEN ELITE  2026 оны UCI Засмал замын дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канад улс...
27/09/2026

🇲🇳 ДЭЛХИЙН АВАРГЫН БӨӨН ГАРАА — МEN ELITE

2026 оны UCI Засмал замын дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канад улсын Монреаль хотноо үргэлжилж байна.

Өнөөдөр буюу 9-р сарын 27-ны өдөр эрэгтэйчүүдийн элит ангиллын бөөн гараатай 273.7 км-ийн уралдаан зохион байгуулагдана. Уралдааны нийт өндөрлөгийн зөрүү 3,803 метр бөгөөд финалын хэсэгт 12 тойрог замыг туулна.

🇲🇳 Монгол Улсаа төлөөлөн
🚴‍♂️ОУХМ Б. Марал-Эрдэнэ
Men Elite Road Race төрөлд өрсөлдөнө.

Гарах цаг: 21:00 — Монголын цагаар

Дэлхийн шилдэг дугуйчидтай мөр зэрэгцэн уралдах Б. Марал-Эрдэнэдээ амжилт хүсье! 🇲🇳🔥

ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН 2026 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН U23 ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БӨӨН ГАРААТАЙ УРАЛДААНЫ ГАРААНЫ ЖАГСА...
25/09/2026

ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН 2026 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН U23 ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БӨӨН ГАРААТАЙ УРАЛДААНЫ ГАРААНЫ ЖАГСААЛТ
Канад улсын Монреаль хотноо үргэлжилж буй Засмал замын дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2026-ий U23 ангиллын бөөн гараатай 174.2 км зайн уралдаан өнөөдөр зохион байгуулагдана.
Монгол Улсаа төлөөлөн Дугуйн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Х. Тэмүүлэн уралдана.
Уралдаан Монголын цагаар 21:00 цагаас эхэлнэ.

Address

Khan-Uul-15, Olympic House 211
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Дугуйн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category