03/09/2026
Хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан амралтын өдрийн U8-14 насны охидын бэлтгэл зарлагдлаа.Доорх линкээр бүртгүүлээрэй.Цөөхөн хүүхэд бүртгэж авна.
Natur Bucks Youth Academy
NATUR BUCKS YOUTH ACADEMY U10-12 Эмэгтэй Анхан шат U10-12 Эмэгтэй Ахисан дунд шатны НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ВОЛЕЙБОЛЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.🏐 Волейболын дасгалжуулагч Б.М...
13/04/2026
Манай академийн дасгалжуулагч Б. Мөнгөнхуяг Монгол Улсын U18 эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо!
Монголын волейболын дараагийн ялалтууд таны удирдлага дор ирнэ гэдэгт итгэлтэй байна🔥🏐🏆
🇲🇳 Монгол Улсын U18 эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар
Б. Мөнгөнхуяг томилогдлоо.
Дасгалжуулагчдаа амжилт хүсье 🏐
12/01/2026
Манай залуус 2 сар шаргуу бэлтгэлтэй байж түүнийхээ үр дүнг хүртэж эхэлж байна. Анхдугаар Хөгжлийн лигийн тэмцээний аваргын төлөө тоглох эрхээ авч чадлаа.🔥🏆Баяр хүргэе.👏🏻
Аваргийн төлөөх тоглолтонд нь амжилт хүсье. Багийн дасгалжуулагч Б. Мөнгөнхуяг💪🏻
12/01/2026
Дээд лигийн аялал өндөрлөсөн ч "Хөгжлийн лиг"-ийн залуус маань хүснэгтийн 2-т яваа. 🔥
Тэд алтын төлөөх тоглолтуудаа 1/14;1/16;1/18-ны өдрүүдэд хийнэ.
Мөн Хөгжлийн лигийн эхний 2 байр эзэлсэн багууд Дээд лигийн 7,8-т шалгарсан багуудтай 1/21;1/23;1/25-ны өдрүүдэд Steppe arena-н талбайд өрсөлдөх юм.
Та бүхэн "Натурбакс" багаа үргэлжлүүлэн дэмжээрэй.
Ерөнхий ивээн тэтгэгч:
Монгол Натур Мед Уламжлалт Сэргээн Засах Төв
Ивээн тэтгэгч:
OCHUN Finance / Ochir Undraa OMZ NBFI
Premium Bolor Resort Terelj
SocialPay
Easypay POS
Парк
Инфосолюшн ХХК
Хамтран ажиллагч:
Толун хороолол
Гурван Бухат Групп
Дэмжигч:
Mizuno Mongolia
SkyBar Fitness Club
Амар Даатгал - Amar Insurance
Jura agro farm
TSEMZ Sport
22/07/2025
NATUR BUCKS YOUTH ACADEMY”-н энэ зуны хээрийн бэлтгэлийн бүртгэл эхэллээ.
Хаана: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Биеийн тамир спортын сургууль
Хугацаа: 2025 оны 08 сарын 01 ээс 08 сарын 08 хүртэл (Зөвхөн 1 ээлж явна)
Насны хязгаар: 9-16 насны хүүхэд бүрт нээлттэй.
Хүүхдийн тоо: 35-40
Төлбөрийн мэдээлэл: 550,000 (ирж очих унааны зардал орсон болно)
1. Цэвэр агаарт
2. Өдрийн 3 хоол (өдөр бүр сүү, тарагаар дархлааг нь дэмжинэ.)
3. Гар утасгүй 7 хоног
4. Заалны болон гадаа талбайн хосолсон бэлтгэл
5. Хөнгөн атлетик, волейболын суурь техникийн бэлтгэлүүд
6. Спортын сэтгэл зүй болон хоол зүйн зөвлөгөө сургалт
5. Хөгжөөнт үйл ажиллагаа, тэмцээн
Бэлтгэлийг ОУВХ-ны 1-р шатны дасгалжуулагчийн эрхтэй, волейболын мэргэжлийн багш, дасгалжуулагч Б.Мөнгөнхуяг орно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 89331223 дугаараас аваарай.
Бүртгэлийн линк:
NATUR BUCKS YOUTH ACADEMY”-н энэ зуны хээрийн бэлтгэлийн бүртгэл эхэллээ.
29/05/2025
6 сарын 1нд Social Pay park дээр уулзаж хамтдаа тоглоцгооё.
🎡🌈 WONDERDAY - Волейбол өдөрлөг - 2025🎡🌈
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан хайртай тамирчидтайгаа хамт Волейбол тоглон, дурсамж дүүрэн өнгөрүүлэх хүүхдийн баярын “WONDERDAY - Волейбол өдөрлөг – 2025” -д та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 🥳
Тус өдөрлөгт:
🌟Монгол улсын Волейболын эмэгтэй шигшээ баг
🌟Үндэсний дээд лигийн клубүүдийн шилдэг тамирчид хүрэлцэн ирнэ.
Волейбол сонирхогч хүүхэд багачууд маань хайртай тамирчидтайгаа
🏐 Хамт тоглох
🫰 Гарын үсэг зуруулах
📸 Зургаа авхуулах боломжтой мөрөөдлийг нэг өдрийг бүтээх олон олон хөгжөөнт тэмцээн уралдаан, шагналууд хүлээж байна.
𝟐𝟬𝟮𝟱.𝟬𝟲.𝟬𝟭-нд 📍 SocialPay Park-д уулзацгаая. 🎉☀️
Нэг өдрийг хамтдаа гэрэлтүүлцгээе! ☀️💙
#ХүүхдийнБаяр 🎉