02/10/2026
МЭДЭГДЭЛ
Монголын Сонсголгүй Сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг хурлаар хэлэлцэн шийдвэрлэв.
Холбооны удирдлагатай холбоотой буруу ойлголт төрүүлсэн асуудлыг талуудын санал, байр суурийг харгалзан, харилцан ойлголцлын үндсэн дээр шийдвэрлэсэн болно.
Олон улсын сагсан бөмбөгийн байгууллагатай хамтран ажиллаж байсан гүйцэтгэх захирал Б.Жавхлан ,Х. Насанжаргалтай хэрэгжүүлж байсан хамтын ажиллагааг дуусгавар болгож, холбогдох ажил, үүргээ хүлээлгэн өгсөн болно.
Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан байгууллага, хамт олон, хувь хүмүүст талархал илэрхийлье. Цаашид холбооны үйл ажиллагаа хэвээрээ тогтвортой, ил тод, хамтын оролцоонд тулгуурлан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Нийт гишүүд, залуус та бүтэн холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохийг урьж байна.
Та бүхэнд цаашдын ажил, амьдралд өндөр амжилт хүсье. 🏀🇲🇳