30/08/2026
🥾 KB Hiking — Амралтын өдрийн уртын алхалт 🍂
Манзушир → Баруун Ширээт → Баруун Оргил 🏔️
Намрын өнгө, уулын зам, сайхан хүмүүс — дурсамж дүүрэн нэгэн өдөр.
KB Hiking-тэй хамт алхсан та бүхэндээ баярлалаа! 🥾⛰️🍂
#УртынАлхалт #Манзушир #БаруунШирээт #БаруунОргил #НамрынАлхалт #ДурсамжДүүрэнӨдөр
25/08/2026
🏔️ УРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЛАА! БАЯРЛАЛАА.
KB Hiking Club-ийн гишүүд бид урилгыг талархан хүлээн авч, тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох болсноо дуулгахад таатай байна.
“Хайрхан Аялагч Клуб”-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Гарамын Барсболд”-ын нэрэмжит Уулын Эрчимт Алхалтын Улсын аварга шалгаруулах VIII тэмцээн-д KB Hiking Club-ийн гишүүдийнхээ хамт амжилт хүсэн, спортын нөхөрлөл, эв нэгдлийг эрхэмлэн оролцох болно.
Зохион байгуулагч ХАЙРХАН аялагч клуб (Khairkhan Hiking Club)хамт олондоо урилга илгээсэнд баярлалаа.
KB Hiking Club💚.
25/08/2026
🥾 МАНЗУШИР – ЗАЙСАН АЛХАЛТ 2026
KB HIKING CLUB-ийн хамт олонтойгоо цэвэр агаарт, уулын сайхан жимээр 18 км алхах аялалдаа урьж байна! 🏔️🥾
📅 2026.08.30 | Ням гараг
⏰ 05:30 – Зайсан зогсоолоос автобус хөдөлнө
📍 Цуглах газар: Зайсан зогсоол
🥾 Маршрут: Манзушир → Зайсан Эрчимт алхалтын тэмцээний замаар
📏 Нийт зай: 18 км
🌲 Байгальд алхаж, уулын цэвэр агаарт нэг өдрийг идэвхтэй өнгөрүүлцгээе!
Өөрийн бэлтгэлээ хангах:
• Ус, хөнгөн хүнс
• Уулын алхалтын тохиромжтой гутал
• Цаг агаартаа тохирсон хувцас
• Малгай, нарны хамгаалалт
🔥 18 км — нэг өдөр — нэг баг — нэг дурсамж!
Та бүхнийг хамтдаа алхахыг урьж байна! 🥾⛰️
25/08/2026
🏹 “KB НААДАМ 2026” 🇲🇳
Уулын салхинд хамтдаа алхаж, оргил өөд мөр зэрэгцэн тэмүүлдэг KB Hiking Club-ийнхэн маань энэ удаа үндэсний өв соёл, спортын баяр цэнгэлийнхээ дунд хуран цуглаж, “KB НААДАМ 2026”-аа өргөн дэлгэр тэмдэглэлээ. 🏔️🇲🇳
🤼 Монгол бөхийн барилдаан
🥇 Түрүү бөх — Цэрэн
🥈 Үзүүр бөх — Амарболд
🏹 Нум сум харваа
Эмэгтэй төрөл:
🥇 1-р байр — Сарангуа
🥈 2-р байр — Нэргүй
Эрэгтэй төрөл:
🥇 1-р байр — Гантулга
🥈 2-р байр — Сэроддамба
🐎 Хурдан морь уралдаан
Эрэгтэй төрөл:
🥇 1-р байр — Амарболд
🥈 2-р байр — Сэроддамба
Эмэгтэй төрөл:
🥇 1-р байр — Сонинбилэг
🥈 2-р байр — Нэргүй
Ийнхүү KB-ийн нэгэн гэр бүл маань наадамлан, инээд хөөр, нөхөрлөл, дурсамжаар дүүрэн нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ💚.
Монгол наадмын хийморь,
Монгол уулсын босоо цагаан хийморь
KB-ийнхэнд минь үргэлж ивээх болтугай! 🇲🇳🏔️
2027 ондоо илүү олуулаа,
илүү өргөн дэлгэр наадамлацгаая! ❤️
21/08/2026
🏔️Дэлгэрхаан хайрханд амжилттай оргилдлоо!
Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил, 3093 метрийн өндөр Дэлгэрхаан хайрханы оргилд KB Hiking Club-ийн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 2026.08.20-ны өдөр 08:25мин амжилттай оргилдлоо.
Мөнх цаст уулсын сүр хүч, байгалийн үзэсгэлэнг мэдэрч, зорилго нэгтэйгээр нэгэн оргилд хүрсэн багийн гишүүддээ халуун баяр хүргэе! 🏔️💚.
18/08/2026
🏔️ KHAN ULTRA – Уулын гүйлтийн уралдаан 2026
КB Hiking-ээс KHAN SKYULTRA — 54 км | 3600 м+ төрөлд М.Эрдэнэбаяр 6 дугаар байр 🥉
тэсвэр хатуужил, зориг, сэтгэлээрээ уралдсан нийт тамирчдадаа халуун баяр хүргэе! 🫂🔥
31/07/2026
Nirmal Purja GPS Update: Located at 5,878m, Battery Low, Position Stable
The latest technical update has been received regarding renowned Nepali mountaineer Nirmal Purja and his team, who have been missing following an avalanche on Broad Peak, the world's 12th-highest mountain.
According to the latest signal transmitted by a Garmin satellite tracking device, Nirmal Purja's GPS location shows him at an elevation of 5,878.67 meters above sea level. The data indicates that his position has remained stationary at the same location.
The tracking device also reports that its battery level is low, raising concerns that GPS location updates may stop if the battery is exhausted. Rescue teams continue to monitor the situation closely as efforts to reach the location remain underway.