Coach Enkhtuul

Coach Enkhtuul

Share

Swimming Coach 🇲🇳🇭🇺🇷🇺🇨🇳🇮🇩🇹🇷🇲🇾🇸🇬🇰🇷🇹🇭🇻🇳🇧🇭

Photos from Coach Enkhtuul's post 08/07/2026

🇲🇳 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил,
Ардын хувьсгалын 105 жилийн ойн босгон дээр манай гэр бүлийн хувьд баяр бахархлаар дүүрэн, мартагдашгүй өдөр тохиолоо.

✈️ Хадам аав маань Монгол Улсын Гавьяат нисгэгч хүндэт цол хүртэж,
🎖️Ээж минь Алтан гадас одон медаль,
Миний хувьд 🎖️ Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа 🤗

Эдгээр эрхэм шагналууд нь олон жилийн хөдөлмөр, үнэнч зүтгэл, хариуцлага, тууштай байдлыг төрөөс үнэлсэн өндөр хүндэтгэл гэж ойлгож, цаашид ч эх орон, нийгмийнхээ төлөө улам хичээн ажиллах урам зориг, хариуцлага болгон хүлээн авч байна.

Биднийг үргэлж дэмжиж, хамт байсан гэр бүл, ахан дүүс, хамт олон, найз нөхөд, шавь, тамирчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье 🙏

🇲🇳 Эх орон минь мөнхөд мандан бадарч, та бүхэн минь аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!

04/07/2026

Эрхэм үйлчлүүлэгчдийн анхааралд!

Бид Улсын баяр наадмын амралт тааруулж ээлжит их цэвэрлэгээ, ус солилт урсгал засварын ажлууд хийгдэх тул үйлчлүүлэгч та бүхэн наадмын дараа цэвэр тохилог орчинд тав тухтай үйлчлүүлнэ үү.

2026.07.04-19 дуустал ажиллахгүй,
7/20-оос цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Дээрх хугацаан дахь сургалт болон гишүүнчлэлийн хугацааг нөхөн олгоно.

03/07/2026

SS Swimming Team - SSC
From today’s training…

29/06/2026

Тамирчнаар шалгуулж амжаагүй хүүхдүүд маань наадмын дараа 7/20-30 хооронд чатаар бичиж цагаа тохироод ирээд шалгуулаарай 😊✌️

🏆Усанд сэлэлтийн тамирчин болох сонирхолтой, цаашид ТУУШТАЙ ТОГТМОЛ БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛАЛТ хийж, ТЭМЦЭЭН УРАЛДААНД оролцох сонирхолтой
7-9 насны охид, хөвгүүдийг багтаа сонгон шалгаруулж авна.

✅ 7-9 нас усанд сэлэлтийн анхан шатны мэдэгдэхүүнтэй байх буюу 1 төрлийн сэлэлтээр сэлж чаддаг байх.

🏊 Бэлтгэл хийдэг бассейны хаяг: 👇

📍ХУД, 18-р хороо, 120 мянгат, Олимпийн хороон замын урд, SS Garden хотхон дотор SS Sport Center-ын усан бассейнд SS Garden POOL

SS Swimming Club-ын
Ахлах дасгалжуулагч: Б.Энхтуул,
Дасгалжуулагч: Х.Батмэнд

25/06/2026

🏆Усанд сэлэлтийн тамирчин болох сонирхолтой, цаашид ТУУШТАЙ ТОГТМОЛ БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛАЛТ хийж, ТЭМЦЭЭН УРАЛДААНД оролцох сонирхолтой
7-9 насны охид, хөвгүүдийг багтаа сонгон шалгаруулж авна.

✅ 7-9 нас усанд сэлэлтийн анхан шатны мэдэгдэхүүнтэй байх буюу 1 төрлийн сэлэлтээр сэлж чаддаг байх.

🏊 Бэлтгэл хийдэг бассейны хаяг: 👇

📍ХУД, 18-р хороо, 120 мянгат, Олимпийн хороон замын урд, SS Garden хотхон дотор SS Sport Center-ын усан бассейнд SS Garden POOL

SS Swimming Club-ын
Ахлах дасгалжуулагч: Б.Энхтуул,
Дасгалжуулагч: Х.Батмэнд

Photos from Coach Enkhtuul's post 21/06/2026

Өсвөр үеийн буюу 7-12 насны УАШТ-2026 Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2026/06/19-21 хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Нийт 25 клубын 270 тамирчин оролцсоноос
SS Swimming Club-ын баг тамирчид 1 алтан медаль авч багийн дүнгээр 8-р байрт орсон амжилттай байна.

Энэ тэмцээнээс медаль хараахан авч чадаагүй ч хувийн амжилтуудаа маш сайн ахиулсан тамирчиддаа халуун баяр хүргэе 👏👏👏

Та нар маань тоглох цаг, унтах нойроо хугаслан зорилго, мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр бэлтгэл, хичээлээ хийж өнөөдрийн өөрийгөө бүтээж байгаа мундаг хүүхдүүд шүү 🥰🤗😘

Photos from Coach Enkhtuul's post 09/06/2026

🚨Мастерсийн УАШТ-2026.06.06,07🚨

Тус тэмцээнд 17 клубын 210 тамирчин оролцсоноос
SS Swimming Club нь:

🥇29 Алт
🥈19 Мөнгө
🥉19 Хүрэл

🏆 Нийт 67 медаль авч багийн дүнгээр 3-р байрт орлоо 🤩🤗
Тамирчиддаа халуун баяр хүргэе 🤩👏👏👏🥰

МУССХ болон шүүгчдийн зөвлөлдөө баярлалаа 🤩
Нийт хамт оролцсон баг, тамирчид, дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэе👏👏👏

SS Swimming club SS Garden POOL

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar