Mongolia American Football Association

Mongolia American Football Association

Share

МҮОХ-ны гишүүн | MNOC Member
ОУАХХ-ны гишүүн | IFAF Member
Америк Хөл Бөмбөгийн Монгол Нийгэмлэг | Road to LA28
(2009 онд байгуулагдсан)

Америк Хөлбөмбөгийн Монгол Нийгэмлэг нь Монгол улсад америк хөлбөмбөгийн спорт болон түүний флаг төрлийг хөгжүүлэх зорилготойгоор 2009 онд анх үүсэн байгуулагдсан болно.

Ерөнхийлөгч: Ц.Цэдэв-Очир
Гүйцэтгэх захирал: Б.Отгонпүрэв

28/06/2026

🇲🇳🏈 Америк хөлбөмбөгийн спортоор хичээллэж буй нийт баг, тамирчиддаа Тамирчдын Өдрийн мэндийг дэвшүүлье!

Монголын “Тамирчдын өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн Ням гарагт зохион байгуулдаг бөгөөд энэ жил 06-р сарын 28-ны өдөр тохиож байна.

26/06/2026

🏈 Флаг хөлбөмбөгийн олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй нээлттэй бэлтгэл маань Бямба гараг бүрийн 10:00 цагт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдсаар байна.

Дасгалжуулагч: Б.Отгонбаатар (Baganuur TIGERS багийн эзэн (BaganuurTigersFlagFootballClub), шигшээ клубын тамирчин)
Холбогдох дугаар: 8097 0570

Photos from Mongolia American Football Association's post 23/06/2026

🇲🇳🏈 Mongolia American Football Association at Olympic Day 2026 organized in Ulaanbaatar, Mongolia by Mongolian National Olympic Committee (Mongolian National Olympic Committee)!

Thank you to Ulaanbaatar Warrior, Dashnyam (Мөнхбаатар Дашням) and Khatan Warrior, Zolbayar (Naomi Zoloo) for representing our federation!

23/06/2026

МЭНДЧИЛГЭЭ🇲🇳🌍

Эрхэм Олимпын их гэр бүлийн гишүүд,
тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, олимпизмыг дэмжигч нийт ард иргэд Та бүхэндээ Олон улсын Олимпын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Олимпын өдөр бол зөвхөн спортын баяр бус, харин хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайван, нөхөрлөл, хүндлэл, шударга өрсөлдөөн зэрэг олимпизмын үнэт зүйлсийг дэлхий нийтээрээ хамтдаа тэмдэглэн бататгадаг онцгой өдөр юм.

Энэ жилийн Олимпын өдрийг Олон улсын Олимпын хороо “Let’s Move” буюу “Хөдөлцгөөе” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү санаачилга нь хүн бүрийг, ялангуяа хүүхэд залуучуудыг өдөр тутмын амьдралдаа илүү идэвхтэй хөдөлж, спортыг амьдралын хэв маяг болгоход уриалж буйгаараа онцлог юм.

Спортын үнэ цэнэ зөвхөн медаль, амжилтаар хэмжигдэхгүй. Спорт нь хүнийг өөртөө итгэх итгэлтэй болгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэн, хамт олныг нэгтгэж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах хүч юм.

Энэ жил Монголын олимпын хөдөлгөөний хувьд түүхэн ач холбогдолтой жил тохиож байна.

Учир нь Монголын Үндэсний Олимпын Хороо байгуулагдсаны 70 жилийн ой тохиож энэ хугацаанд олимпизмын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, тамирчдын амжилтыг дэмжин, хүүхэд залуучуудын оролцоо, олимпын боловсролыг хөгжүүлэх үйлсийг манлайлан хэрэгжүүлж ирлээ.

Монгол Улс 1962 онд Олон улсын Олимпын хороонд элсэж, 1964 оноос Олимпын наадамд оролцож, энэ цаг мөчөөс үе, үеийн тамирчид эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, олимпын бахархам түүхийг бүтээсээр ирсэн билээ.

Олон улсын Олимпын өдөр болон МҮОХ-ны 70 жилийн ойг тохиолдуулан нийт иргэд, хүүхэд залуучууд та бүхэндээ спортыг амьдралынхаа салшгүй хэсэг болгон, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийг уриалж байна.

Олимпын хөдөлгөөн, спортын хөгжлийн төлөө хамтран зүтгэж буй нийт тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод, олимпын зүтгэлтнүүд, түнш байгууллагууд болон спортод хайртай нийт ард иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэндээ Олон Улсын Олимпын өдрийн баярын мэндийг дахин хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Хөдөлцгөөе, Хөгжье, Нэгдье😊

Олимпизмын гэгээн туг Монгол оронд минь үеийн үед мандан бадрах болтугай.

Хүндэтгэсэн: ОУОХ-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг



22/06/2026

🇲🇳🏈 We are excited to introduce 🇲🇳 Khatan Warriors from Mongolia, a team registered for UBFO 2026 – Ulaanbaatar Flag Football Open, the first international flag football tournament in Mongolia!

🇲🇳🏈 Монгол Улсад анхны удаа зохион байгуулагдах гэж буй олон улсын флаг хөлбөмбөгийн тэмцээн буюу UBFO 2026 – Ulaanbaatar Flag Football Open-д оролцохоор бүртгүүлсэн 🇲🇳 Монгол Улсын Khatan Warriors багийг танилцуулж байна!

19/06/2026

🇲🇳🏈 Greg Evers — Head Official, UBFO 2026

MAFA is proud to announce Greg Evers (Australia) as a Head Official for UBFO 2026.

With more than a decade of national and international officiating experience, Greg has officiated at IFAF world-level competitions, international championships across multiple continents, and major flag football events throughout the Asia-Pacific region. His leadership, expertise, and commitment to officiating development have earned him recognition as one of the most respected flag football officials in the world. We are honored to welcome Greg Evers to Mongolia as Head Official for UBFO 2026.

Photos from Mongolia American Football Association's post 16/06/2026

Throwback to Independence Bowl VIII - Mongolian National Flag Football Championship 2025!

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Ulaanbaatar