09/07/2026
🇲🇳Монгол Улсын сагсан бөмбөгийн өнөөгийн хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Самбуугийн Төгсжаргал, медиа менежер Дэмчигийн Лхагва-Очир нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 3x3 шигшээ багийн хөдөлгөөн засалч, Мөнгөнгүүр эмнэлгийн эмч Энхбаатарын Баасанхүү “Алтангадас” одонгоор тус тус шагнагдлаа.
Монгол улсдаа 3х3 төрлийн Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Залуучуудын U23 Дэлхийн аварга, Өсвөрийн U18 Дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, Дэлхийн их дуулга, Дэлхийн гранпри зэрэг Дэлхийн топ зэрэглэлийн 35 зэрэглэлийн тэмцээн,
5х5-ийн FIBA U16 Aзийн аварга, эмэгтэй, эрэгтэй Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд, BCL Asia, EASL зэрэг олон улсын тэмцээнүүд болон Үндэсний дээд лиг, М Хөгжлийн лиг, 3х3 Үндэсний дээд зэрэг дотоодын тэмцээнүүдийг зохион байгуулсан.
Мөн бүх шигшээ багуудынхаа арын албанд ажиллан Токио 2020 Олимпын наадам Монгол улс анх удаа эрх аван оролцсон, 3х3 Дэлхийн аваргын мөнгө, 3х3 Азийн аваргын хошой алт, мөнгө, Азийн наадмын мөнгө, хүрэл, 5х5 эмэгтэй шигшээ баг анх удаа Азийн аваргын IV, эрэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд шалгарсан.
🏀Сагсан бөмбөгийн спортын хөгжил, дэвшлийн төлөөх тууштай хөдөлмөрөө ийнхүү төрдөө үнэлүүлж буйд нийт сагсан бөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийнхөө нэрийн өмнөөс
Халуун баяр хүргэе!👏👏👏
08/07/2026
05/07/2026
05/07/2026
05/07/2026
05/07/2026
05/07/2026
04/07/2026