28/07/2022
🗽МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ.
Монголд анх удаа урлаг, спорт, энтертайнмент хосолсон олон улсын жишигт нийцсэн UG ARENA sportainment center шинэ цогцолбор нээгдэнэ.
Орчин үед компаний үндсэн үйл ажиллагаа нийгмийн сайн сайхны төлөө байдаг болсон тэгвэл тус цогцолборыг 100% өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулж буй Уранган Групп Монголдоо нэг дор бүх зүйлийг шийдсэн хамгийн томд тооцогдох тус цогцолборыг тун удахгүй та бүхний өмнө бэлэн болгохоор ажиллаж байна.
Монголын сагсан бөмбөгийн клубүүд, Дээд лигийн багууд, дасгалжуулагч тамирчид, хөгжөөн дэмжигчдийн магадгүй олон жилийн биелэгдэшгүй байсан хүслийг түүчээлж орчин цагийн хурдацтай хөгжиж буй сагсан бөмбөгийн хөгжилд шинэ үзэгдэл, өнгө аяс, дүр төрхийг тод томруунаар харуулахад бэлэн боллоо.
Тус цогцолбор нь нийт 20.000 м2 бүхий 6 давхраас бүрдэх бөгөөд гадна 700, дотор 126 автомашины зогсоолтойгоос гадна GAN Sports Center -c нүхэн гарц ( түннелиэр ) UG Arena -н зоорын давхар буюу машин зогсоолруу холбогдсон мөн UG Arena -гийн 2 давхраас Ган спорт төвийн 2 давхарлуу холбогдсон шилэн гүүртэй байхаар зохицуулагдах юм байна.
За одоо та бүхэнд UG Arena дотор байрлах цогц шийдлийг эхний байдлаар товч танилцуулая.
1. СПОРТ ЦОГЦОЛЦОР ⛹🏻🏀🥋🤼♂️🏋🏻🤸🏻♀️🤾🏼♂️🏆
- Спорт өдөрлөг, тэмцээн уралдаан
- Улсын чанартай болон Олон улсын спорт тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой нийт 8000м2 бүхий тус обектын 3-6 давхрыг бүрэн хамрах 2000 хүний эвхэгддэг суудалтай спорт заал танхим.
2. Шоу концерт 🎼🎭🤹🏻🎻🎺🎬🎫🎗
- Урлаг соёлын зохион байгуулагдах / Шоу, концерт, дуурь драмын жижиг, цирк, хүлээн авалтын арга хэмжээнүүд зохион байгуулах
- Олон улсын стандартад нийцсэн медиа техникийн өрөө, студи хувцас солих өрөөнүүд
- Суугаа 2000, босоо 5000 зочдыг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх техник хангамжийн бүрэн боломжтой.
📣 Тодруулга : - 1815 м2 олон улсын сагсан бөмбөгийн стандартыг хангасан Fiba -с хүлээн зөвшөөрөгдсөн Dallariva брэндийн агч модон шал
- Тоглолтыг дээрээс үзэх VIP 12 өрөө
- 292 м2 , 182 м2 хурлын 2 танхим
- Таазнаас унжсан 360 Led дэлгэц
- JBL -ийн хөгжим техник хэрэгсэл
- Тайзны гэрэлтүүлэг, лазер шоу гэрэл
- Урлаг соёл, баг тамирчдын хувцас солих, нүүр будалт зэрэг өрөөнүүд
- VIP цахилгаан шат
Шууд нэвтрүүлэлт хийх бүрэн боломжтой бөгөөд ТВ эфирт дуу дүрсний өндөр түвшинд мэргэшсэн техникийн баг, инженерүүд шууд дамжуулна
• Спорт тэмцээн ⛹🏽⛹🏻♀️🏆🏅
• Шоу тоглолт 🎟🕺🏻💃🏻
• Хүлээн авалт 🥂🎗🎤
• И спорт тэмцээн 🖥 🎮
Мөн 🧗🏻Хананд авиралт, E sport -н төрлийг дэмжиж өвөл зуны алинд ч хичээллэх 2 зам бүхий 15 метр өндөр дэлхийн стандартад нийцсэн авиралтын ханыг байгуулж, орчин үеийн спортын зах зээлд хүч түрэн орж ирж буй E Sport интернэт спортоор эрүүл, тохитой орчинд хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой +21 насны 60 хүний танхим, -21 хүний 60 танхим, хамгийн сүүлийн үеийн чадалтай компьютер зэргийг цогцоор нь шийдэх гэж байгааг дуулгахад тун таатай байна.
Эрхэм таньд зориулж Энтертайнмент хэсэг - Sport Pub, 🗣 🎤 VIP karaoke байрлана гээд боддоо. Мэдээж бүгд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг 100% байлгах дуу дурсний өндөр нягтаршилтай техник технологи, дотроо боулинг 🎳 , биллиард, 🎯 дартс, 🏓 ширээнийхөлбөмбөг тоглонгоо найз нөхөд, гэр бүлээрэй тав тухтай орчинд цагийг зугаатай өнгөхүүлэх орчинг бүрдүүлж байгаа нь цогц шийдэл юм.
Бас нэг сонирхол татах, зөвхөн UG Arena -aар ороод гарахдаа мэдрэх нэг зүйл бол уг төвийн 1 давхраас дэмждэг баг тамирчдынхаа хувцас хэрэглэлийг худалдан авах захиалах, дэлхийд алдартай брэндийн 🎽🥋🥊 спорт бараа, 👔👗🛍хувцас хэрэглэл , 📸 медиа фото студио, ☕️ кофе шоп, 💅🏻💇🏻♀️ үсчин гоо сайхан, 💆🏻💆🏻♂️алжаал тайлах төв, сүлжээ дэлгүүр зэрэг таньд болон танай гэр бүлд шаардлагатай бүх үйлчилгээ нэг дор төлөвлөгдсөн байх юм.
Нэн ялангуяа сагсан бөмбөг сонирхогчид маань хайртай дотны гэр бүл, найз нөхөд, хамт олноороо ороод шимтэн үзэж дуртай тэмцээн уралдаан арга хэмжээг тав тухтай орчинд үзэж сонирхохдоо нэг дороос өөрт шаардлагатай бүх зүйлийг мэдрээд гарах бүрэн боломжтой болж байгаа нь сайхан мэдээ.
МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ МЭРГЭЖЛИЙН “ ДЭЭД ЛИГ” ЯАГААД ЭНЭХҮҮ СПОРТ ЦОГЦОЛБОРТ ЗОХИОГДОЖ БОЛОХГҮЙ ГЭЖ…
Нийгмийн хариуцлагийн хүрээнд хийгдэж буй Уранган групп-н тус бүтээн байгуулалт нь Монголын спортын салбар цаашлаад эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй болсон хүүхэд залуусын соёл амралт, хөгжилд том хөрөнгө оруулалт болж үүнийг дагаад олон олон шинэ ажлын байр бий болохоос гадна Монголынхоо эдийн засаг, дахин хэлэхэд нийгмийн сайн сайхны төлөө хийж буй бодит ажил болж олон хүний сэтгэл оюунд нар гийх өдөр тун удахгүй ирэх нь ээ. Та бүхэндээ дараа дараагийн мэдээллээрээ илүү нэг бүрчлэнгүй танилцуулаад явнаа. Хамт байгаарай Баярлалаа 👐🏻
Албан ёсны хамтран ажиллагч Сонио Монголын Сагс 🇲🇳🏀🎤
Баярлалаа UG Arena