01/07/2026
Миний төлбөртэй 10 группт бүгдэд ороод, бүгдийг уншаад, ойлгоод, үр шимийг нь хүртэж чадсан тийм хүмүүс над руу пм бичээрэй. 🫶🏻🫶🏻🫶🏻
Амьдралынхаа ямар нэг хэсэгт гацсан мэдрэмжтэй байвал ганцаарчилсан уулзалтын цаг товлоорой. 💟 Soul. Self. Truth. Way.
Creativity.
#wayfindercoaching #psychologist soon to be Wayfinder Life Coach :)
pm me if you want to have session :)
01/07/2026
Миний төлбөртэй 10 группт бүгдэд ороод, бүгдийг уншаад, ойлгоод, үр шимийг нь хүртэж чадсан тийм хүмүүс над руу пм бичээрэй. 🫶🏻🫶🏻🫶🏻
01/07/2026
Гэртээ ирээд найзаасаа сурприз авах гоё байлаа. Баярлалаа бэйби.😘😘😘 Удахгүй уулзалдаж урт удаанаар ярилцая, хэлэлций, инээлдий 😂
01/07/2026
Надад 10 төрлийн төлбөр төлөөд ордог, дотор нь унших хичээлүүд бдаг фб группүүд байгаа. 5000₮-с эхлээд 100.000₮ хооронд үнэтэй. Бүх группт ороё гэвэл нийлээд 300.000₮ болдог. Өөрийгөө анзаарах, ухаарах, сэтгэлзүйн зохих хэмжээний мэдлэгтэй болох, өөрийн амьдралын замналаа олоход туслах, хосын харилцааны тухай гээд ямар ч хүний амьдралд хэрэг болох мэдээллүүд бий. Өөрөө хичээгээд уншаад ойлгоод бичээд ажлаад явбал маш гоё хөтөлбөр тэр группүүд дунд байгаа. Группүүдийн талаарх мэдээллийг яаж авах вэ гэхээр группын линк рүү Request явуулаад “Аnswer question” гэдэг дээр дарна. Тэгэхээр юуны тухай ямар сэдэвтэй групп вэ, бас дансны мэдээлэл нь байгаа. Төлбөрөө шилжүүлээд шилжүүлсэн гээд хариулвал шууд групп-дээ орно. Энэ постоор асуусан бүх хүнд хариулав.
Нэг орсон бол группдээ байжийж болох учраас хугацаанд санаа зоволтгүй. Нэг л удаа төлбөрөө төлнө.
1. Five Validation group: https://www.facebook.com/groups/245712054919447
(5000₮)
2.Femine group: https://www.facebook.com/groups/1264073348456682 ( 8000₮)
3. Letters from Love group: https://www.facebook.com/groups/332114582765675
(9000₮)
4.SelfLove group: https://www.facebook.com/groups/1116728896278183/
(10000₮)
5.ЗҮРХ group: https://www.facebook.com/groups/767822811525381
(11000₮)
6.BreakUp group:https://www.facebook.com/groups/1368712290672608
(14000₮)
7.Holistic Psychology group: https://www.facebook.com/groups/1247767202841852
(21000₮)
8.Wayfinders group: https://www.facebook.com/groups/841159554667186
(50000₮)
9.Artist Way group: https://www.facebook.com/groups/242927438076040
(75000₮)
10.RelationshipSchool group: https://www.facebook.com/groups/relationshipschool1 (100000₮)
(Бүгдэнд нь ороё гэвэл нийлээд: 300К)
Төлбөртэй группт орох заавар:
линк дээр дараад “Request” явуулна. “Answer question” дээр дарна.
🫶🏻Ганцаарчилсан коучинг уулзалтын цаг сонирхвол дм-р асуугаарай.
📞99996962
30/06/2026
“Хүүхдүүдийнхээ төлөө” гэсэн халхавчин дор зовлонт харилцаагаа үргэлжлүүлэх нь хүүхдүүддээ ийм харилцаа зүгээр гэсэн хичээлийг л зааж буй. Хүүхдүүд чинь ч гэсэн ирээдүйд өөрсдийнхөө хүүхдүүдийн төлөө ийм харилцаанд үлдэнэ.
Та тэднийг хамгаалж байна гэж боддог.
Нээрээ юу? Та тэднийг програмчилж байна.
Хайрын тухай та юу яридагаас чинь хүүхдүүд суралцахгүй. Оройны 19:43 минутанд та тэднийг юу ч хараагүй мэдээгүй гэж бодох тэр л үед тэд хайр ямар ХАРАГДДАГЫГ суралцдаг.
Тэд бүгдийг сорж шингээж авдаг:
-Нөхөр орж ирэхэд чи яаж хөмсгөө зангидаж байгааг.
-Эхнэр уртаар санаа алдаад чимээгүй болж байгааг.
-Та 2 хоорондоо л биш бол өөр хүмүүстэй утсаар ярихдаа яаж баярлаж гэрэлтдэгийг.
-Яаж бие биедээ хүрэлцэхгүй байгааг.
-Яагаад гунигтай байгааг нь асуухаар худлаа инээмсэглэдэгийг.
8 настай хүүхэд “Ээж аав хоёр харилцааны асуудалтай байна” гэж ойлгож ухаарч чадахгүй.
Эхнэр “Гэрлэлт ийм л байх ёстой юм байх” гэж бодно.
Таны өсвөр насны хүүхэд таны attachment/хамаарал style-г анализ хийж чадахгүй.
Харин тэр ингэж шийднэ “Хайр хэцүү юм байна. Хэнтэй ч хэтэрхий дотносож ойртоод дэмий юм байна.”
Та тэднийг салалтын өвдөлтөөс хамгаалаагүй ээ.
Та тэдэнд хайр бол ийм гэж зааж өгч байгаа:
- Дотроо үхэж байгаа ч үлдэх ёстой.
- Үлдэгдэлийг хүлээн зөвшөөрч тэрийгээ үүрэг хариуцлага гэж нэрлэх.
- Тэдний ирээдүйн хань зовлонг нь хүлээн зөвшөөрөх ёстой.
- Хүүхдүүдийнхээ төлөө бол сүнс зүрх сэтгэлээ золиослох ёстой.
Хорин жилийн дараа таны охин өөрийн хайр үгүй гэрлэлтийнхээ талаар уйлсаар утсаар ярина:
“Гэхдээ би хүүхдүүдийнхээ төлөө үлдэнэ. Яг л тань шиг.”
Үе дамжсан сэтгэлийн траума зөвхөн танд тохиолдсон зүйл биш.
Та өөрөө тэдэнд яг одоо тохиолдож байна.
Өдөр бүр та тэдэнд хайр өвдөх ёстой гэж үлгэрлэн үзүүлж байна.
Таны хосын харилцаа бол тэдний хэрхэн өөр нэг хүнтэй хүн байх вэ гэдэг талаарх анхны сурах бичиг.
Та тэдэнд юу зааж байна вэ…?
Дерек Харт
RelationshipSchool group-с алдартай хосын сэтгэл засалч Дерек Хартын 20 хичээлтэй танилцах болно. Хосын харилцаандаа анхаарч буй хүмүүст зориулагдсан групп 👇
https://www.facebook.com/groups/relationshipschool1
Ганцаарчилсан уулзалтын талаарх мэдээлэл авах бол мсж бичээрэй.
30/06/2026
“Аюулгүй мэдрэмж бол хосын харилцааны хамгийн чухал суурь нөхцөл.
Чамд хэрэгтэй цорын ганц зүйл биш ч гэсэн, хэрвээ чи бие махбодын, сэтгэл зүйн, сэтгэл хөдлөлийн хувьд аюулгүй мэдрэмж авахгүй бол бусад бүх юм ач холбогдлоо алддаг.
Аюулгүй байдал бол эрүүл, тогтвортой харилцааны үндэс суурь.
Жинхэнэ хайр галзуу хулгана шиг савлахгүй ээ.
Чи нөгөө хүнийхээ сэтгэл санааг байнга ажиглаж, тааварлах шаардлагагүй.
Хэзээ нөгөө хөндийрч холддог нь эхлэх бол гэж түгшихгүй.
Өндгөний хальсан дээр алхаж байгаа мэт үргэлж болгоомжлохгүй.
Чиний мэдрэлийн систем ийм төрлийн аюулгүй байдлыг мэдэрч эхлэхэд бүх юм аажмаар хэвийн байдалдаа орно.
Урьд нь сэтгэл хөдөлгөм мэт санагддаг байсан зүйлс одоо ядаргаатай санагдана.
Хэн нэгэн чамд үнэхээр санаа тавьдаг бол тэр хүн чиний стрессийн эх үүсвэр биш, харин аюулгүй, тайван мэдрэмжийн эх үүсвэр байхыг хүсдэг.
Бид хоёрын харилцаа хаашаа явж байгаа бол, ирээдүй байгаа болов уу, харилцан яриа, чатаа дахин дахин бодож тунгаах, нөгөө хүнийгээ гомдоочихвий гэж санаа зовоход хэр их энерги зарцуулж байгаагаа бод.
Энэ их энергиэ өөрийнхөө амьдралыг амьдрахад зориулж байна гээд бод.
“Зөв” хүнтэй аюулгүй мэдрэмж өгдөг харилцаа чамд ийм юмнуудыг өгнө. Ямар ч хэмжээний хүчтэй таталцал сэтгэл хөдлөлийн аюулгүй байдлыг орлож чадахгүй.”
RelationshipSchool 👉 https://www.facebook.com/groups/relationshipschool1
Jillian Turecki
29/06/2026
“Хүн төрөлхтөний хамгийн ихээр намайг гайхшруулдаг юм гэвэл— бид хүүхэд байхдааа хурдан том болохыг хүсдэг хэрнээ дараа нь хүүхэд нас руугаа тэмүүлдэг.
Мөнгө олохын тулд эрүүл мэндээ алдаж, дараа нь эрүүл мэндээ аврахын тулд мөнгөө үрдэг.
Ирээдүйгээ хэт ихээр бодож, одоог мартаж, одоо цагтаа ч амьдралгүй, ирээдүйд ч хүрч чадалгүй өнгөрдөг.
Бид үхэшгүй мэт амьдарч, хэзээ ч амьдарч байгаагүй мэт үхдэг.”
Anaïs Nin
Wayfinders group 👉https://www.facebook.com/groups/841159554667186
29/06/2026
“Ганцаараа бүхнийг хийж яваа ээжийг үнэхээр хүндлэх ёстой. Учир нь тэр зүгээр нэг амьдралаа авч явж байгаа юм биш, бүхэл бүтэн ертөнцийг үүрч яваа. Өглөө бүр сэрэхдээ тэр юу хийх ёстойгоо мэдэж байдаг — өглөөний цайнаас эхлээд хүүхдээ сургуульд хүргэх, эмнэлэгт үзүүлэх, өвдөж уйлахад нь аргадах, орой унтахад нь үлгэр ярих гээд бүх ачаа түүний нуруун дээр. Нэг хүн бүх юмыг ганцаараа хийх хэцүү. Ар тал, түшиг тулгуургүйгээр, амарч амжихгүйгээр бүгдийг зохицуулах хэцүү.
Хоол хийдэг, өвдөхөд нь асардаг, хичээл заадаг, яриа өрнүүлдэг, сахилга батыг сахиулдаг, машин барьдаг, мөнгө олдог — бүгдийг нэг дор өөрөө хийнэ. Хорвоо ертөнц хэсэгхэн амсхийх мөчид ч тэр амарч чадахгүй. Учир нь хүүхдээ ганцаараа өсгөж байгаа ээжид “ажлаас гарах”, “түр амсхийх” гэсэн сонголт байхгүй. Бие нь ядраад байна гээд орилсон ч гэсэн, толгой нь маргаашийг бодоостой. Мөнгө төгрөг, маргааш яах билээ, юу билээ, хэнийг хэдэн цагаас юунд…
Сэтгэл зүйн хувьд бол чимээгүй хүнд. Ганц бие ээж олон үүргийг зэрэг хүлээж байгаа ч өөрийнхөө ядарч, шантарч, ганцаардаж байгааг хэнд ч харуулахгүйг хичээнэ. Хүүхдүүдийнхээ өмнө, ойр дотныхныхоо өмнө, өөрийнхөө өмнө ч “би хүчтэй байх ёстой” гэсэн дарамтад амьдардаг. Заримдаа өөртөө эргэлздэг, өөрөөсөө айдаг, буруутай ч юм шиг гэмшил мэдэрнэ. Учир нь нийгэм ганц бие ээжүүдийг үнэлдэггүй.
Тэр шөнө нойргүй хонох үе зөндөө. Зүгээр нэг өнөөдрийн асуудлуудын төлөө биш — ирээдүйгээ, хүүхдүүдийнхээ амьдралыг, тогтвортой байдлыг бодоод сэтгэл нь амардаггүй. Зарим баярын өдөр эсвэл хүндхэн үед ганцаардлын гашуун шаналан дотроос нь идэх үед хань ижилийн дэмжлэг үгүйлэгдэнэ. Тэгсэн ч өглөө бүр босоод нулимсаа арчаад хамгаалалатаа зүүгээд амьдралтай нүүр тулахаар гарна. Учир нь хүүхдүүдэд зүгээр нэг эцэг эх хэрэгтэй биш — харин тэр л хэрэгтэй байна.
Бие, сэтгэл зүй, санхүүгийн тал дээр байнгын марафонд гүйж байгаа мэт. Ганц бие ээжүүд дан ганц амьдралаа авч явахаас гадна, бүх зүйл дээр хариуцлага үүрч, хүүхдүүдээ хайрлаж, хамгаалж, тэдний ирээдүйг бүтээж яваа хүн. Хэн ч бүтэн зураглалыг харж чадахгүй. Хүмүүс тэр их чимээгүй золиос, тэмцэл, хүчийг бүрэн харахгүй, ойлгохгүй.
Бүгдийг хийж байгаа ээжтэй тааралдвал зүгээр өнгөц харж болохгүй. Тэр бол дайчин. Тэр бол анагаагч. Хайр, хатуужил хоёрын холимог. Түүний хүч чадал юунаас гарч ирж байгаа вэ гэвэл, амьдралын асуудал тэмцэл нь хүүхдүүдийнх нь ирээдүйг тодорхойлохвий гэсэн эсэргүүцэлээс урган гарсан.
Та ийм эмэгтэйг хүндлээрэй. Тэр зөвхөн ээж байгаагүй. Ийм зориг бас хайр харагдах, тэмдэглэгдэх, талархагдах учиртай. Хэн ч түүн шиг түүний амьдралыг амьдарч чадахгүй. Түүнийг зүгээр л нэг өнгөрөөчихөж болохгүй. Боломжгүй юм шиг нөхцөлд ч гэсэн гэр бүлээ авч явсаар байгаа тэр ээжид хүндлэл, дэмжлэг, шүтэн бишрэл хамгийн ихээр хэрэгтэй.”
Jamir Hezekiah
© Artwork by Rimel Neffati.
Feminine: https://www.facebook.com/groups/1264073348456682
Өнөөдөр сүүлийн өдөр хамгийн гоё музей үзлээ. ❤️ 📍The Staatsgalerie Stuttgart is one of Germany’s most important art museums. It combines a 19th-century neoclassical building (the Old State Gallery) with the famous New State Gallery, a striking postmodern building designed by British architect James Stirling.
*European art spanning around 800 years, from the Middle Ages to contemporary works.
* Masterpieces by artists such as Pablo Picasso, Claude Monet, Edvard Munch, Max Beckmann, Henri Matisse, Joseph Beuys, and Oskar Schlemmer.
* Strong collections of Old Masters, Classical Modernism, and contemporary art.
Day #14
28/06/2026
Өөрийгөө хөгжүүлье гэвэл:
▪️Эвгүй тухгүй хэцүү юмнуудаа ярилцах
▪️Үнэхээр чадахгүй муу бгаа юмаа сайн болтлоо хийх
▪️Эгоноосоо давж гарах/бодох
▪️Дотор чинь байгаа айсан, эдгэрэлийг хүссэн ичсэн хүүхдийг олж харах ажиглах
▪️Өөрийнхөө аз жаргалыг ямар ч уучлалт хүсэх сэтгэлгүйгээр хамгийн ихээр чухалчлах
Holistic Psychology group: https://www.facebook.com/groups/1247767202841852
27/06/2026
“Хайр гэж юу вэ?”
Хайр гэж нөгөө хүнээ аюулгүй мэдрэмжтэй байлгах,
Нэг л өдөр чи яваад өгнө дөө гэж айхгүй байх,
Нэг л өдөр чи түүнийг илүү хайрламааргүй санагдахвий гэж айхгүй байх,
Хэрүүл зөрчлөөс болж алдчихвий гэж айхгүй байх,
Хайр гэж нөгөө хүнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх,
Бүх хэсэг, эд эсэд нь дурлах,
Хайр гэж тэр л хажуу хавиргаар байвал илүү аз жаргалтай болох,
Хайр гэж толгойдоо байгаа бүхнээ илэрхийлэх эрх чөлөөтэй байх,
Хайр гэж тэр чиний хамгийн сайн найз бас соулмате байх,
Хайранд олон хэлбэр дүрс бий,
Хажууд нь байхад хамгийн аюулгүй мэдрэмжтэй байна гэдэг миний хувьд хамгийн үзэсгэлэнтэй хайрын хэлбэр.
RelationshipSchool group: https://www.facebook.com/groups/relationshipschool1