ХОВД ДАРТС

ХОВД ДАРТС

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ХОВД ДАРТС, Sports, Ховд, Hovd.

11/07/2026

Эрхэм хүндэт Ховд аймгийн дартсын спортын тамирчид, клубүүд, дартс сонирхогчид, дэмжигчид та бүхэндээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, гэр бүл тань аз жаргал, эрүүл энх, эв нэгдэл, элбэг дэлбэг байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ховд нутгийн дартсын спорт улам хөгжин дэвжиж, тамирчин бүрийн бай оноо мэргэн, амжилт ялалт нь арвин, спортын нөхөрлөл, хамтын ажиллагаа нь улам батжин бэхжих болтугай.
Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр, хийморь золбоо дүүрэн, аз жаргалтай сайхан тэмдэглээрэй!

Сайхан наадаарай! 🇲🇳🎯

ХОВД АЙМГИЙН ДАРТСЫН ХОЛБОО

Photos from ХОВД ДАРТС's post 17/06/2026

🇲🇳🇲🇳"Ховд аймгийн Дартсын холбоо"-ноос ээлжит ангилалгүй эрэгтэй "ДАН ХОС"-ын тэмцээнийг 06-р сарын 02-ны өдөр, "АНХАН ШАТ"-ны тэмцээнийг 06-р сарын 05-ны өдөр тус тус зохион байгууллаа.

🎯🎯🎯🎯 Ангилалгүй эрэгтэй "ДАН ХОС"-ын төрөлд 12 багийн 24 тамирчин оролцсоноос:
🏆🥇-р байр Б.Лхагвадорж, Л.Шинэбаяр,
🥈-р байр О.Бекбол, Т.Батмөнх,
🥉-р байр О.Очирбат, Д.Соёмбо-Эрдэнэ,
Тусгай байр Т.Хосбаяр, Б.Намхай нарын баг,

🎯АНХАН ШАТНЫ эрэгтэй ганцаарчилсан төрөлд 18 тамирчин оролцсоноос:
🏆🥇-р байр Б.Насанжаргал /самбарын эзэн/
🥈-р байр Б.Лхагважав
🥉-р байр Б.Мөнхбадрал
Тусгай байр О.Түвшинтөр нар тус тус эзэллээ.

ӨНДӨР ОНОО:
Б.Мөнхбадрал 180 оноо 1 удаа, 140+ оноо 1 удаа, 100+ оноо 21 удаа,
О.Төрболд 140+ оноо 2 удаа, 100+ оноо 14 удаа,
О.Түвшинтөр 140+ оноо 1 удаа, 100+ оноо 13 удаа,
н.Төртогтох 140+ оноо 1 удаа, 100+ оноо 10 удаа тус тус авсан.

🎯🎯🎯Нийт оролцсон тамирчдадаа халуун баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.👏👏👏
ХАРАА НЬ ХУРЦ, СУМ НЬ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ.

07/06/2026

🎯ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЬЕ. 💪🔥

Photos from ХОВД ДАРТС's post 04/06/2026

🇲🇳🇲🇳"Ховд аймгийн Дартсын холбоо"-ноос ээлжит ангилалгүй ГАНЦААРЧИЛСАН төрлийн тэмцээнийг 05-р сарын 25-ны өдөр, "АНХАН ШАТ"-ны тэмцээнийг 05-р сарын 29-ний өдөр тус тус зохион байгууллаа.

🎯🎯🎯🎯 Ангилалгүй эрэгтэй ганцаарчилсан төрөлд 16 тамирчин оролцсоноос:
🏆🥇-р байр Т.Батмөнх
🥈-р байр Б.Лхагвадорж
🥉-р байр Л.Шинэбаяр
Тусгай байр Д.Энхмандах нар,

🎯АНХАН ШАТНЫ эрэгтэй ганцаарчилсан төрөлд 28 тамирчин оролцсоноос:
🏆🥇-р байр Х.Мягмарбаяр
🥈-р байр Б.Насанжаргал
🥉-р байр Х.Баяндалай
Тусгай байр О.Төрболд нар тус тус эзэллээ.

ӨНДӨР ГАРАА:
А.Булгантамир 118 онооноос гарсан амжилтыг үзүүллээ.

ӨНДӨР ОНОО:
Б.Насанжаргал 180 оноо 1 удаа, 140+ оноо 1 удаа, 100+ оноо 13 удаа,
Б.Мөнхбадрал 180 оноо 1 удаа, 100+ оноо 13 удаа,
Р.Даваадорж 180 оноо 1 удаа, 100+ оноо 5 удаа,
Х.Мягмарбаяр 140+ оноо 2 удаа, 100+ оноо 21 удаа,
Б.Өнөмөнх 100+ оноо 15 удаа,
Н.Бат-Эрдэнэ 100+ оноо 11 удаа тус тус авсан.

🎯🎯🎯Нийт оролцсон тамирчдадаа халуун баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.👏👏👏
ХАРАА НЬ ХУРЦ, СУМ НЬ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ.

04/06/2026

🎯Нарийвчлал ур чадварыг,
Ур чадвар ялалтыг авчирна.
Тэмцээний талбарт уулзацгаая!

01/06/2026

Сум бүр боломж, шидэлт бүр сорилт!

Дартсын ээлжит ангилалгүй "ДАН ХОС" тэмцээнд оролцож ур чадвараа сорин, хамтын тоглолтын мэдрэмжийг мэдэрч, өрсөлдөгчидтэйгөө хүч үзээрэй.

ТӨВЛӨР – ШИД – ЯЛ

28/05/2026

🎯 Ширүүн өрсөлдөөн, гал гарсан тоглолтууд та бүхнийг хүлээж байна!

Өөрийгөө сорьж, ур чадвараа ахиулж, дартсын уур амьсгалыг хамтдаа мэдэрцгээе.

Шидэлт бүр чинь ялалтын төлөө байх болтугай.

🔥 ТӨВЛӨР • ШИД • ЯЛ 🔥

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Hovd?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Ховд
Hovd
84000