Erdenet Marathon
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Erdenet Marathon, Sports Event, Orkhon aimag, Erdenet.
ERDENET MARATHON нь гүйлтийн спортыг түгээн дэлгэрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой нээлттэй арга хэмжээ юм.
🏃♂️ Зай: 5К | 10К | 21К |
👨👩👧👦 Бүх насныханд нээлттэй
📍 Эрдэнэт хот
Хамтдаа гүйж, дурсамж бүтээе!
Эрдэнэтийн Гамп Эрдэнэт хотдоо ирлээ
Ирлээ
16/06/2026
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэт хотын унаган хүү, Жүжигчин, Найруулагч Тайз дэлгэцийн чөлөөт уран бүтээлч “ЭРДЭНЭТИЙН ГАМП” төслийн санаачлагч, Орхон аймгийн 1-р 10 жилийн сургуулийн 2001 оны төгсөгч Шархүүгийн Мөнхбаяр нь 06 сарын 17-ны өдөр замаа дуусгаж финиш хийхээр төлөвлөж байна. Иргэд та бүхэн угтан авхыг хүсвэл 11.40-д АМРЫН ТАЛБАЙД ХҮРЭЛЦЭН ИРНЭ ҮҮ! гэж уриалж байна.
09/06/2026
Намрын марафонд бэлдэх сургалтандаа хамрагдаарай. Зуныг гүйж сурч үр дүнтэй өнгөрөөцгөөе!
🏃♂️ ЗУНЫГ "ХАМТДАА ГҮЙЕ" ХУРДТАЙ ГҮЙЖ СУРЦГААЯ!
Хөнгөн атлетикийн сургалт 2026.06.11-ээс эхэлнэ.
🎯 Зорилго
✓ Эрүүл мэндээ сайжруулах
✓ Жингээ зохистой бууруулах
✓ Гүйлтийн зөв техник эзэмших
✓ Хурд, хүч, үсрэлтийн чадвараа хөгжүүлэх
✓ 5 км, 10 км, хагас болон бүтэн марафонд бэлтгэх
✅ Мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилалт явагдана.
📅 Хичээллэх өдөр:
1, 2, 4 дэх өдрүүдэд
🕕 Цаг:
18:00 цагаас
👥 Хэнд:
• Өсвөр үе
• Насанд хүрэгчид
• Тамирчид
✅Бүртгэлийн линк: https://forms.gle/u1uquvKABNBgcyij9
💰 Сургалтын төлбөр:
👦 Хүүхэд — 70,000₮
🧑 Насанд хүрэгчид — 90,000₮
✅MN120005005402998051 Хаан банк О.Мөнхтүмэн
✅Бэлтгэлийн байршил: Наадмын талбайн урд
📍 Хурд бол авьяас биш, зөв бэлтгэлийн үр дүн.
Энэ зуныг хамтдаа эрч хүчтэй, идэвхтэй өнгөрөөж, өөрийн хамгийн хурдан хувилбар болоорой! 🏃♀️🔥
#ХамтдааГүйе #ХөнгөнАтлетик #ГүйлтийнСургалт #Эрдэнэт
05/06/2026
За он дуустал гүйчдийн тэмцээнүүдийн хуваариа хараад тэмцээндээ бэлтгэлээ сайн хийгээд оролцоод байгаарай.
Амжилт хүсье.
02/06/2026
🏅 ЭРДЭНЭТ МАРАФОН 2026
21КМ ЗАЙГАА АМЖИЛТТАЙ ДУУСГАСАН ГҮЙГЧДИЙН FINISHER МЕДАЛЬ НӨХӨН ОЛГОГДЛОО.
Финишер медаль нь бидний тооцооллоос илүү их гүйгчид оролцож финишер медаль нь хүрэлцээгүй байсан бөгөөд дахин медалиа захиалж 21км зайд бариандаа орсон гүйгчиддээ нөхөж гардууллаа.
Бид дараа дараагийн тэмцээнийхээ зохион байгуулалтаа илүү сайжруулах тал дээр анхаарч хичээж ажиллах болно оо.
Хөнгөн атлетикийн холбоо
Хэрвээ та медалиа аваагүй бол доорх мэдээллийн дагуу холбогдоорой.
📍 ОРХОН АЙМАГ - Хөнгөн атлетикийн холбоо - Утас 50228800
📌 Ирэхдээ:
✅Иргэний үнэмлэх
✅Гүйлтийн номер
✅ Бүртгэлийн төлбөр төлсөн мэдээлэл
✅ skyrunning.mn аппын бүртгэлийн мэдээллээ авч ирнэ үү.
@Дархан марафон удахгүй эхлэх гэж байна
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Address
Erdenet
61000