09/07/2026
🥊🇲🇳🇰🇷 ГАЙХАЛТАЙ МЭДЭЭ!
БНСУ-ын Боксын холбоо (KBF Boxing) цаашид зохион байгуулах тэмцээнүүдээ WBC Amateur Boxing-ийн албан ёсны нэр, логотой хамтран явуулахаар болсноо мэдэгдлээ.
Ингэснээр 2026 оны 10-р сарын 5-нд БНСУ-д болох ALLFC WORLD CHAMPIONSHIP 2026 тэмцээний боксын төрөл илүү нэр хүндтэй, олон улсын үнэ цэнтэй болох боломж нээгдэж байна.
Монголын тамирчдын хувьд энэ бол маш том боломж!
✅ Бокс
✅ Кикбокс
✅ Муайтай
✅ MMA
төрлүүдээр дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломжтой бөгөөд боксын төрөлд оролцох тамирчдын амжилт KBF Boxing болон WBC Amateur Boxing Official-ийн нэр хүндтэй холбоотой тэмцээний хүрээнд үнэлэгдэх юм.
🇲🇳 Монголын шилдэг тамирчид дэлхийн дэвжээнд гарах цаг ойртож байна!
ALLFC Mongolia
Монголын тамирчдыг дэлхийн тавцанд!
08/07/2026
🏆 ТУН УДАХГҮЙ…
🥊 ALLFC MONGOLIA INTERNATIONAL CHAMPIONSHIP 2026 тэмцээн энэ 8-р сарын дундуур Монгол Улсад олон улсын хэмжээнд зохион байгуулагдана.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь:
🔥 Нэг жинд 8 тамирчин өрсөлдөх Tournament систем
🏆 30 жинд 30 Сонирхогчийн аваргын бүсний эзэн тодорно.
Зөвхөн Кикбокс бус,
🥊 Бокс
🥊 Кикбокс
🥋 Холимог тулаан (MMA)
төрлүүдийн аваргууд энэхүү нэр хүндтэй ALLFC Amateur Champion бүсний төлөө өрсөлдөнө.
✨ Та бүхэнд 2026 оны тэмцээний албан ёсны Аваргын бүсний шинэ загварыг танилцуулж байна.
Энэ бүс бол зөвхөн аваргын шагнал биш…
Энэ бол олон сарын хөдөлмөр, тэсвэр, сахилга бат, ялалтын бэлгэдэл юм.
🥇 Жин тус бүрийн аваргууд 2026 оны 10-р сард БНСУ-д зохион байгуулагдах Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхийг авах болно.
💥 Та бэлэн үү?
Монголын дараагийн аваргууд энэ тайзан дээр тодорно!
#МонголынАварга
06/07/2026
🥊🇲🇳 МОНГОЛЫН ДАХИН НЭГ АВАРГА ТӨРЛӨӨ! 🇰🇷🌍🏆
🔥 2026.06.27 нд Монгол Улсын тамирчин Э. Ганзориг ALLFC холбооны Мэргэжлийн Кикбоксын аваргын бүсийг хүртэж, олон улсын дэвжээнд Монголын нэрийг өндөрт мандууллаа.
🥊 Энэ бол зөвхөн нэг тамирчны ялалт биш. Энэ бол Монголын тулааны спортын хөгжил, уйгагүй хөдөлмөр, зориг тэвчээрийн үр дүн юм.
👏 Ganzorig Erdenebaatar тамирчиндаа халуун баяр хүргэж, цаашдын олон улсын тэмцээнүүдэд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе!
Монголын тулааны спортын шинэ үе хүчтэйгээр урагшилж байна! 🇲🇳🥊
Баяр хүргэе, Аваргаа! 👑
#МонголынБахархал #ТулааныСпорт